Гадагшаа явахдаа гар утсандаа суулгах 6 апп

2017-02-14, 12:16
24,123

Аялж, амьдрах зорилгоор гадагшаа явахдаа тухайн орныхоо газрын зураг, гарын авлагыг “чирж” явдаг хуучны үе ард хоцорчээ. Ухаалаг утастай л бол өөрт хэрэгтэй бүх мэдээллийг алгандаа багтаагаад явах боломж бидэнд иржээ.  Ингээд таны гадаадад зорчих аялал, амьдралыг тань хялбарчлах орчин цагийн хамгийн шилдэг 6 аппликейшнийг хүргэж байна.

Гадагшаа явахдаа гар утсандаа суулгах 6 апп
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Citymapper

Бидний ихэнх нь Google Map ашигладаг ч сүүлийн үед Citymapper “хүчээ” авч эхэлжээ. Учир нь дэлхийн 30 гаруй орны газрын зургийг мотоцикл, дугуйн замтай нь хүртэл нарийвчлан харуулж чаддагаараа Google Map-ийг хол орхино. Түүнчлэн хэрэглэхэд хялбар, сонирхолтой төдийгүй Uber-ийг өөртөө нэгтгэж болдгоороо онцгой ялгарч байна.

Citymapper

2 XE Currency

Дэлхийн аль ч улсын валютыг хувиргаж чадах XE Currency апп хамгийн алдартай нь бөгөөд нийт 20 гаруй сая удаа татагджээ. Тиймээс гадаадад зорчиж яваа хүмүүст хамгийн өгөөжтэй, ашигтай апп-аар нэрлэж байна. Хэрэв та удаан хугацааны туршид сүлжээгүй байх эсвэл датагаа хэмнэх шаардлагатай болсон бол хамгийн сүүлийн мэдээлэл, датагаа хадгалаад авч болох функцтэй.

XE Currency

3 Google Translate

Хамгийн хурдан, хялбар аргаар ойлгохгүй, мэдэхгүй байгаа үгээ үнэн бодитоор, баталгаатай орчуулж авах найдвартай арга бол Google Translate апп юм. Тухайлбал, та утасныхаа камерыг текст рүү чиглүүлэхэд л Google Translate тэр даруй орчуулж өгнө. Ингээд бодохоор гадагшаа явах гэж буй хүмүүст хамгийн хэрэгтэй байгаа биз.

Google Translate

4 Duolingo

Одоо харин та аялж, ажиллаж амьдрах улсынхаа хэлийг сурах цаг нь болжээ. Үүнд 70 сая гаруй хүний таашаалд нийцсэн Duolingo апп танд тусална.  Та тоглож, хөгжилдөнгөө дүрэм сурч, үгсийн сангаа нэмэгдүүлэх энгийн арга оллоо л гээд бодчих.

Duolingo

5 Viber

Холын газраас ч эх оронтойгоо холбоотой байхад Viber зайлшгүй хэрэгтэй. Хэрэглэгч олонтой, Wi-Fi-д холбогдсон байхад үнэгүй ярьж, мессэж бичдэг гээд давуу тал олонтой. Гэхдээ таны ярихыг хүсч буй хүн заавал интернэтэд холбогдсон, бас Viber-т бүртгэлтэй байх ёстой зэрэг “бяцхан саадууд” ч бий.

Viber

6 Zoiper

Viber, Skype гэх мэт  хэрэглэгч болох боломжгүй аав ээж, эмээ өвөөтэйгээ яаж ярих билээ? Саяхан манай нэг найз надад Zoiper апп-ыг санал болгосон юм. Энэ нь сүүлийн үед гадаад дахь монголчуудын хэрэглэх болсон Юнителийн IP77 дугаарын апп юм байна. Та IP77 дугаараа аваад, утсандаа Zoiper-ийг суулгасан байхад л ярих хүн чинь заавал Wi-Fi-д холбогдсон байх албагүй, хямд тарифаар хүссэн үедээ Монгол дахь гэр бүлийнхнийхээ гар болон гэрийн утасруу нь залгаж болох нь.

*Дашрамд дуулгахад, хэрэв та гадагшаа явахдаа Эйрлинк, Эйртранс, Эйрмаркет, Z24 зэрэг компаниудын билетийн кассаас тийзээ авбал Юнителийн IP77 дугаарыг бэлэглэж байгаа юм байна шүү.

Zoiper

Харин танд бусаддаа санал болгох ямар аппликейшнүүд байна вэ?  Коммент бичиж хуваалцаарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()