Худалдаа, хөгжлийн банк гамшгийн дуут дохионд ажилтнуудаа хамрууллаа

2016-03-25, 09:58
3,616

Жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт  улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 24-нд тохиож, 16.00 цагт дохио дуугарлаа.

Худалдаа, хөгжлийн банк гамшгийн дуут дохионд ажилтнуудаа хамрууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Худалдаа, хөгжлийн банк улс орон даяар өрнөсөн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Төв байрны 500 гаруй ажилтан лифт ашиглахгүйгээр ажлын байрнаасаа гадагш задгай талбайд гарч, тохиолдож болзошгүй гамшгийн үед хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтыг хийсэн юм. Уг үйл ажиллагааны өмнөх өдрүүдэд ХХБанкны Хамгаалалт, аюулгүй байдлын газрын зүгээс нийт ажилтнуудад шаардлагатай мэдээлэл, зааварчилгаа, зөвлөгөөг өгсөн бөгөөд ажилтнуудын хувьд сургуулилтын үеэр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй юм.  

Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дуугаргасан нь байгууллагуудын хувьд ажилтнуудаа сургах, тэдэнд гамшгийн үед хэрхэх мэдлэгийг олгож байгаа зөв зүйтэй үйл ажиллагаа хэмээн ХХБанк дэмжин, хүлээж авч, хэрэгжүүллээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.