Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?

Энэ хорвоод амьдарч байгаа хүн бүрийн туйлын хүсэл бол аз жаргалтай амьдрал билээ. Хөрөнгө мөнгө, эд баялаг байлаа гээд энэ нь аз жаргалтай амьдралын үндэс биш юм. Харин гэр бүлээрээ тойрч суугаад ирээдүйнхээ талаар гэрэл гэгээтэй зүйлсийг ярилцаж, тэднийхээ жаргалтай байгааг харж суух сайхан амьдралын утга учир гэлтэй. Тэгвэл хамтдаа бидний аз жаргалыг үгүй хийдэг хорт муу зуршлуудыг мэдэж авцгаая. 

Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?

1 Уурлах

Уур бухимдал таны хамаг эд эсийг үхүүлж, стресст оруулдаг. Энэ байдал үргэлжилснээр амьдралын сайн сайхан бүхнээс өөрийгөө холдуулж, хар бараан бүхнийг олж харахад хүргэдэг байна. 

Үүнээс гарах арга зам:

  • Яагаад уурласнаа сайтар бодох
  • Дасгал хөдөлгөөн хийж, бухимдлаа тайлж, уураа барих
  • Өөрийгөө ухаалаг, эерэг хүмүүсээр тойрон хүрээлүүлэх

Уурлах

2 Шаналах

Үргэлж гуниглаж, гутарч явах нь таныг өөртөө итгэлгүй, ямар ч эрч хүчгүй болгож өөрчилнө. Ингэж явсаар найз нөхөдгүй болж, нийгмээс гадуурхагдсан нэгэн болохыг үгүйсгэхгүй юм.

Үүнээс гарах арга зам:

  • Өнгөрсөн дэх сайн сайхан дурсамжаа бодож, ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж, инээмсэглээрэй.
  • Таниас илүү зовж шаналан, тань шиг амьдрахыг мөрөөддөг хүмүүс байгаа гэдгийг ухаарч, сэргэлэн цовоо байж, одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай. 

Шаналах

3 Үргэлж сэтгэл ханахгүй байх

Юу ч хийсэн дутуу санагдаж, илүүг хүсэх нь шунал юм. Өдөр бүр шахуу өөртөө болон өрөөл бусдад өндөр шаардлага тавьж, улмаар сэтгэл санаагаар унах нь сайны дохио биш юм шүү.

Үүнээс гарах арга зам:

  • Бусдыг болон өөрийгөө байгаагаар нь хүлээж аван, бодит байдалтай эвлэрэх
  • Хэрэв бусдад итгэж нэг удаа алдсан бол цаашдаа хэт их итгэл хүлээлгэх хэрэггүй.
  • Сөрөг бодол, төгс байдлыг хүсэмжлэхийн оронд оюун бодлоо чөлөөлж, хүн алдаж болно гэдгийг ухаарах

Үргэлж сэтгэл ханахгүй байх

4 Ямар нэгэн зүйлд донтох

Та юунд ч дурлаж, сонирхож болно. Гэхдээ тухайн зүйлдээ донтож, хэмжээнээс нь хэтэрч болохгүйг анхаараарай.

  • Нүдээ нээж бодит байдлыг харах
  • Нэг зүйлд хэт автахаас сэргийлж, шинэ зүйлсийг туршиж үзэх
  • Хамгийн чухал нь гэр бүл гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

Ямар нэгэн зүйлд донтох

5 Сөрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх

Сөрөг хандлагатай хүмүүс амьдралыг улам бүр төвөгтэй болгож, таныг зовоодог аж. Аз жаргалаас хумсалж, сөрөг энергийг авчирдаг хүмүүстэй хамт байх шаардлага заавал байгаа гэж үү? 

Үүнээс гарах арга зам:

  • Тэд таны амьдралд муугаар нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Тэднээс зайгаа барьж, танийг ойлгож, дэмждэг тийм л хүмүүстэй нөхөрлөөрэй.

Сөрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх

6 Үзэн ядах

Үзэн ядалт бол өрөөлийг бус, өөрийгөө зовоож, сэтгэлийн тамд унагах үндэс юм.

Үүнээс гарах арга зам:

  • Дайсантайгаа нөхөрлөх нь түүнийг ялан дийлж буй хэрэг. Тиймээс та хэн нэгний үзэн ядахад бус, хайрлаж энэрэхэд цаг заваа зориулаарай. Аз жаргалтай хүний зүрхэнд атаа хорсол, үзэн ядалт хэзээ ч байдаггүй юм. 

Үзэн ядах

7 Айж, эмээх

Айдас нь хийж, бүтээх их хүслийг мохоодог сэтгэлийн сөрөг хөдлөл юм. Ингэх нь өөрийгөө дэмий зовоож, ажлын бүтээмжийг үгүй хийж байгаа хэрэг юм. 

Үүнээс гарах арга зам:

  • Айдастайгаа нүүр тулах нь шилдэг арга. Та айж байгаа зүйлээсээ зугтах биш, нүүр тулснаар ялан дийлж, ирээдүй өөд итгэл дүүрэн алхаж чадна. 

Айж, эмээх

8 Ичих

Бусдаас ичиж, санаа зовж явдаг, дотогшоо хандлагатай хүмүүс амжилтанд хүрэх тал дээр асуудалтай байдаг. 

Үүнээс гарах арга зам:

  • Алдаа гаргасан ч үүндээ гутарч, зориггүй болох биш, харин ч эсрэгээрээ алдаагаа засч урагш алхах
  • Олон нийтдээ харилцаж, үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцох

Ичих

9 Стресстэж бухимдах

Стресс бол олон өвчний үндэс суурь юм. Танд асар их сөрөг нөлөө үзүүлж, бие эрхтнийг дотроос нь хөнөөж байдаг аюултай аж. 

Үүнээс гарах арга зам:

  • Дотоод ертөнц, бодлоо цэгцэлж, эерэг энергээр өөрийгөө цэнэглэх
  • Илүү бодитоор сэтгэх
  • Өөрийгөө хөгжүүлж, аз жаргалтай болгох зүйлс хийх
  • Таныг дэмждэггүй, бухимдал төрүүлдэг хүмүүсээс холдох

Стресстэж бухимдах

10 Бүтэлгүйтэх

Алдахгүйгээр амжилтанд хүрдэг хүн гэж хаана ч үгүй. Та ч бас тэдний нэгэн адил амжилт гаргаж, аз жаргалыг цогцлоох замдаа олон удаан бүтэлгүйтэх нь гарцаагүй юм. Харин тэр бүрт сэтгэлээр унаж, өөрийгөө голох нь утгагүй хэрэг.  Энэ нь цаашлаад танийг өөртөө итгэлгүй, зориггүй болгож ч мэднэ.

Үүнээс гарах арга зам:

  • Зорилгодоо тууштай бай.
  • Алдаагаа боломж болгож харж, илүү ухаалаг байх хэрэгтэй.
  • Хэзээ ч бүү бууж өг.

Бүтэлгүйтэх

11 Уй гашууд автах

Мэдээж хайртай дотны хүмүүсээ алдаж, бурхны оронд илгээх хамгийн аймшигтай. Гэхдээ та тэдний араас гашуудаж, хамаг амьдралаа үгүй хийж, хайран сайхан залуу насаа барах хэрэгтэй гэж үү? Гомдол шаналал, уй гашууг амьдралаасаа арчиж, шинээр бүхнийг эхлээрэй. Тэнгэр дээрээс танийг ажиглах дотны хүн тань энийг л хүсч байгааг хэзээ ч бүү март. 

Үүнээс гарах арга зам:

  • Аливаа зүйлсийг бодитоор хар. Өнгөрсөнд шаналж, уйтгарлаж суухын оронд гэрэлтэй ирээдүйг бүтээж, өөрийн аз жаргалаа хайж олоорой. 

Уй гашууд автах

12 Байнга уйлах

Сэтгэлд хуралдсан бухимдлаа нулимс болгож гадагшлуулах нь сайн хэрэг ч гэлээ, юу ч болоогүй байхад усан нүдэлж, хөнгөн хуумгай зан гаргахаа болих хэрэгтэй. Энэ нь таныг сул дорой болгож, сэтгэл санааг тань тавгүй болгоно.

Үүнээс гарах арга зам:

  • Юунаас болж уйлаад байгаагаа бодож, сэтгэлээ барьж, хүчирхэг байгаарай. Бусдаас үг сонсож чадахгүй усан нүдлэх нь таны амжилтаас хойш татаж, аз жаргалыг үгүй хийж байдгийг санаарай. 

Байнга уйлах

13 Тохиромжтой мөчийг хүлээж, зүгээр суух

Амьдралд тохиромжтой мөч гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн зүйлийн тохиромжтой үе нь яг одоо гэсэн үг юм. Хэзээ тэр боломж гарч ирэх бол гэж хүлээж суух нь хамгийн мунхаг, арчаагүй хүний үйлдэл билээ. Ийм хүн амжилтанд хүрч, аз жаргалтай амьдарна гэдэг мөрөөдөл төдий зүйл аж. 

Үүнээс гарах арга зам:

  • Аливаа зүйлийг хойшлуулж, алтан цагаа үрэхийн оронд яг одоо тохиромжтой мөчийг бий болгоорой. 

Тохиромжтой мөчийг хүлээж, зүгээр суух

14 Уучлалт гуйхгүй байх

Буруу зүйл хийсэн бол бусдаас уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө зөвтгөж, биеэ өмөөрөх нь таны хийж болох хамгийн буруу үйлдэл юм. Энэ байдал үргэлжилж явсаар таниас найз нөхөд, аз жаргал, амжилтыг тань булаах болно.

Үүнээс гарах арга зам:

  • Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, чухам юунаас болж тэднийг гомдоосноо ойлго. Хэрэв үнэхээр таны буруу байвал уучлалт гуйж, сайтар ярилцаарай. 

Уучлалт гуйхгүй байх

15 Атаархах

Сайн сайхан яваа хүмүүст атаархаж, өөртөө гутарч явах нь таны амьдралаас аз жаргалыг булаан авах болно. 

Үүнээс гарах арга зам:

  • Таныг юу онцгой болгодог, давуу талаа олж мэдэн, нээж илрүүл.
  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээгээрэй. 

Атаархах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()