Таны арьсыг 10 насаар залуу харагдуулах шидэт маск

Залуу харагдахыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Хүн бүхэн одоо байгаагаасаа залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг боловч, чухам юу хийх ёстойгоо төдийлэн сайн мэддэггүй. Харин бид нийт бүсгүйчүүддээ зориулан 10 насаар залуу харагдуулах шидэт бэлдмэлийг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Бүсгүй та энэхүү зааврыг дагаж, арьсаа толигор болгохын ялдамд өөртөө итгэл дүүрэн бардам алхаарай. 

Таны арьсыг 10 насаар залуу харагдуулах шидэт маск
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсаа 10 насаар залуу харагдуулах бэлдмэл

Та үрчлээгээ багасгаж, арьсаа чанга болгохын тулд үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлагагүй. Та ердөө л өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний зүйлсээ ашиглан, арьсаа арчлах боломжтой.

Хэрэг болох зүйлс:

  • Будаа - 3 хоолны халбага
  • Сүү - 1 хоолны халбага
  • Зөгийн бал - 1 хоолны халбага

Бэлтгэх арга:

Будаагаа их хэмжээний усанд хийж чанаад зөөлөрмөгц нь гаргаж, нухаарай. Усыг нь багасгаж бэлтгээд дээр нь зөгийн бал, сүүгээ хийж, сайтар хутгана. Та энэхүү маскаа орой унтахынхаа өмнө нүүрэндээ жигд түрхэж, хэсэг хугацааны дараа будаа чанасан усаараа угааж цэвэрлэх хэрэгтэй. Энэхүү маскыг нэг сарын хугацаанд хэрэглэх бөгөөд үр дүн нь танд тэр дорхноо мэдрэгдэх болно. 

Арьсаа 10 насаар залуу харагдуулах бэлдмэл


Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол кокосын тосны гайхалтай 9 хэрэглээг хүргэж байна! Энэ нь таны эрүүл мэндэд эерэг, сайнаар нөлөөлж, царай төрхийг залуужуулах шидтэй юм.

1. Хумс арчилгаа

Хуурайшиж, өнгө зүсээ алдсан хумсандаа кокосын тос түрхэж болно. Энэ нь хумсыг бат бөх, эрүүл болгодог.

2. Судас бүдүүрлийг эмчилнэ

Судас тань бүдүүрсэн тохиолдолд кокосын тосыг хэрэглээрэй. Өдөр бүр асуудалтай хэсэгтээ тосоо түрхэхэд хангалттай.

3. Целлюлит арилгана

Кофений үрийг кокосын тостой хольж, скраб болгон хэрэглээрэй. Усанд орсны дараа биеэ үрж болох юм. 

4. Язралтын сорвыг алга болгоно

Жирэмсний үед язарсан бол тус хэсэгтээ кокосын тос түрхэж болно. 

5. Нүдний үрчлээг багасгана

Нүдний доогуур үрчлээ тогтсон тохиолдолд кокосын тосыг орой бүр түрхээрэй. 

6. Арьсан дээрх толбыг арилгана

Нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг арилгахын тулд энэхүү тосыг түрхэж байгаарай. Хэдэн удаа түрхэсний дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно.

7. Үсийг эмчилнэ

Кокосын тос нь үсэндээ санаа зовниж явдаг хүн бүрийн дотны найз юм. Энэ нь үсний уураг алдалтыг бууруулж, витаминыг нөхөснөөр, нэг ёсондоо эмчилгээ болдог байна. Та тал халбага кокосын тосыг үснийхээ угт түрхэж, иллэг хийгээд 30 минутын дараа ангижруулагчтай усаар зайлаарай. 

8. Шархыг эдгээнэ

Хаа нэгэн газраа шархдаж, зүссэн бол кокосын тосыг түрхэж, эмчилж болох юм.

9. Гэдэсний шимэгч хорхойг арилгах 

Кокосын тосыг хоолондоо идэж хэрэглэснээр гэдэсний шимэгч хорхойноос сэргийлж чадах аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()