"Онцгой үзэгдэл" - Сахарын цөл, Саудын Араб цас мөсөөр хучигджээ (20 фото)

Бидний амьдарч буй байгаль дэлхийд хачин сонин зүйлс тохиолдохыг аль тэр гэхэв. Дийлэнх улсуудын газар нутагт өвлийн саруудад цас унах нь хэвийн үзэгдэл байдаг ч Африк, Ойрхи Дорнодын зарим нутагт бол олны нүдийг орой дээр нь гаргахаар үзэгдэлд тооцогдоно. Гэрэл зурагчид энэхүү онцгой үйл явдлыг алгасалгүй өөрсдийн камерын дурандаа буулгасныг та бүхэнд хүргэж байна. 

"Онцгой үзэгдэл" - Сахарын цөл, Саудын Араб цас мөсөөр хучигджээ (20 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Саудын Арабт энэ ховор үзэгдлийг нутгийн иргэд нүдээр үзэхийн тулд Асир мужийн цөл рүү хошуурсан гэнэ. Энэ бүсийн температур хасах хоёр хэм хүртэл буурчээ.

Саудын Арабаас гадна Африк тивийн хойд хэсэг, Сахарын бүс нутагт эрс хүйтэрч, цас орсон байна.

Энэ нутаг өнөө цагт туйлын хуурай газарт тооцогдох боловч 15 мянган жилийн дараа дахин ногоон болох төлөвтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.

Энэ цөлд цас орох нь нийтлэг үзэгдэл биш ч бас огтоос тохиолддоггүй зүйл биш гэнэ. Шөнийн цагаар цөлийн температур эрс буурах үе байх бөгөөд өглөө нар мандмагц цас тэр дороо хайлж эхэлдэг байна.  

Энэ удаа Төв Азид бүрэлдсэн хүйтэн агаарын масс эсрэг циклоны дагуу нүүж, Саудын Араб, Сахарын цөлд иржээ. Хүйтэн агаар замдаа чийг хуримтлуулах бөгөөд энэ нь хөрч, улмаар цас унадаг гэнэ. 

Бидний мэдэх хамгийн халуун цэгүүд цасанд хучигдсан энэ явдал түүхэн дэх анхны тохиолдол биш юм. Тодруулбал, Айн Сефра хотод өнгөрсөн 40 жилийн хугацаанд гурав дахь удаагаа цас оржээ.

Энэхүү үзэгдэл 2021, 2018, 2017 онд тохиосон бөгөөд үүнээс өмнө хамгийн анх 1980 онд цас орж байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()