Биеэс ялгарч буй ялгадсаараа эрүүл мэндээ шинжицгээе!

2017-02-06, 16:06
64,984

Хүний биед хэрэггүй зүйл гэж байдаг бол тэр нь ялгадсаар дамжин гадагшилдаг. Харин үүгээр эрүүл мэндээ шинжиж болдог ажээ. Тухайлбал та өдөрт хэдэн удаа хүндэрдэг, мөн ямар хэлбэртэй байгаагаар нь болон тэр ч бүү хэл өнгөөр нь хүртэл биеийн байдлаа шинжих боломжтой юм. Тэгвэл бид танд эрүүл мэндийнхээ байдлыг эмчид очилгүйгээр, зөвхөн ялгадсаараа мэдэж болох аргыг хүргэж байна.

Биеэс ялгарч буй ялгадсаараа эрүүл мэндээ шинжицгээе!

Таны ялгадасны хэлбэр эрүүл мэндийг тань хэлж өгөх болно!

Инээдтэй сонсогдож мэдэх ч, ялгадас хүний биеийн байдлын талаар их зүйл хэлж өгдөг ажээ. Эмч нар хүний бүхий л өвчин гэдэс доторт бий болдог гэж үздэг бөгөөд тийм учраас бидний биеэс гарч байгаа зүйл ямар харагдаж байгаа нь ихээхэн чухал юм. Ингээд та дараах гурван зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй.

  • Давтамж
  • Хэлбэр
  • Өнгө

1 Давтамж

Өдөрт нэг удаа, мөн гүйцэд хүндрэх хэрэгтэй. Зарим хүмүүс өдөрт 2-3 удаа хүндээр бие засдаг бөгөөд энэ нь цусны эргэлт, ашигтай нян болон идэж байгаа хоол хүнсний хэмжээнээс хамаардаг. Харин өдөрт гурваас олон удаа хүндэрдэг бол суулгаж байгаагийн шинж. Цөөн тооны хүмүүс хоёр өдөрт нэг удаа бие засч байхад болно гэж үздэг ч, үнэндээ биеийн хорт бодисыг гадагшлуулахын тулд өдөр болгон хүндрэх нь зөв билээ.

Давтамж

2 Хэлбэр

Ялгадасны хэлбэр тун чухал юм. Учир нь хоол хүнс, шим тэжээл гэдсэнд ороод холилдож, боловсруулагдан өтгөн болж, хорт бодисоо ялгаруулдаг билээ. Ингээд өтгөн дараах 7 янзын хэлбэртэй байдаг байна.

  1. Хатуу, жижигхэн хоргол хэлбэртэй
  2. Зайдастай төстэй, гэхдээ биржгэр
  3. Зайдас хэлбэртэй
  4. Зайдас юм уу, могойтой төстэй, зөөлөн, гялгар гадаргуутай
  5. Дугуй ирмэгтэй, бөөрөнхий, зөөлөн
  6. Хурц ирмэгтэй, зөөлөн, хөвсгөр
  7. Усархаг, ямар ч хатуу юмгүй, шингэн

Эдгээрээс 4 дэх нь эрүүл байгаагийн шинж юм. Ийм төрлийн өтгөн эвгүй үнэр багатай, хялбархан гадагшилдаг. Мөн 3 дахь нь 5 болон 6 дахиас хамаагүй дээр ажээ.

Хэлбэр

Ямар арга хэмжээ авах вэ?

Суулгах: Хэрэгцээтэй хэмжээний амин дэм, эрдэс бодис авч чадахгүй байгаагаас болон өөр бусад шалтгааны улмаас эрүүл мэнд муудсанаар хүн гүйлгэдэг. Та гэнэт гүйлгэж эхэлсэн бол хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Мөн дараах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

  • Гадил
  • Будаа
  • Алим
  • Цай

Мөн цардуул багатай, улаан буудай агуулсан хүнс, самар зэргийг идэх нь зүйтэй юм.

Өтгөн хатах: Хэрэв таны өтгөн хатсан бол эмчтэй уулзаж, шинжилгээ хийлгээрэй. Мөн дааврын үйл ажиллагаа болон бамбай булчирхайгаа шалгуулаарай.

  • Магни агуулсан хоол хүнс ихээр хэрэглэх нь зүйтэй. Үүнд загас, шош, наран цэцгийн үр болон самар багтана.
  • Өдөрт хоёр ширхэг тоор идэх хэрэгтэй.
  • Иогийн дасгал хийж, хэвлийдээ иллэг хийх нь зүйтэй.
  • Долоо хоногт хэд хэдэн удаа гэдсэндээ тос түрхэж, иллэг хийгээрэй.
  • Суултуурандаа гааны тос дусаагаад суувал хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхижиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.

Ямар арга хэмжээ авах вэ?

3 Өнгө

  • Хар өнгөтэй бол ходоод гэдэсний дээд хэсэгт асуудал учирсны шинж.
  • Шар болон ногоон өнгөтэй бол өөх тосны шингэц муудсаны шинж бөгөөд энэ тохиолдолд цөсний хүүдий, элгээ үзүүлэх хэрэгтэй.

Та өөх тос багатай хоол идэж, хлорт ус төрөгч агуулсан хүнс хэрэглэх нь зүйтэй. Мөн будаг оруулсан хүнс болон төрөл бүрийн үр, усархаг ногоо идсэн тохиолдолд өтгөний өнгө өөрчлөгддөг ба үүнд санаа зовох хэрэггүй.

Хамгийн сүүлд хэлэхэд өтгөн урсахгүй байх нь нэг бол хэтэрхий хөнгөн хоол идсэнийх, эсвэл таны бие өөх тосыг шингээж чадахгүй байгаагийн илрэл юм. Мөн хүний өтгөн алтлаг шар, эсвэл бор хүрэн өнгөтэй байвал сэтгэлээ чилээх шаардлагагүй ажээ.

Өнгө

Танд бидний бэлтгэсэн зөвлөгөө тус болно гэж найдаж байна. Эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()