Хамгийн аймшигтай Хойд ээжүүд

"Үнсгэлжин" киног үзээгүй хүмүүс ховор л болов уу. Тус кинонд хойд ээжийг нь аймшигтай, хорон санаатайгаар дүрсэлдэг. Үүнээс болоод ч тэр үү, ихэнх хүний толгойд хойд ээжүүдийг өөдгүй хүмүүс гэсэн бодол суусан байдаг билээ. Гэхдээ амьдрал дээр зарим хойд ээжүүд сайхан сэтгэлтэй, эелдэг байдаг нь баярламаар хэрэг юм. Энэ удаа манай сайт "хойд ээж"-үүдийн гаргаж байсан хамгийн аймшигтай үлдэлүүдийг сургамж болгох үүднээс хүргэж байна.

Хамгийн аймшигтай Хойд ээжүүд

1 Охиныг зодож хүчирхийлжээ

2012 оны 2-р сарын хүйтэн өдөр 15 настай охин унтлагын хувцастай, хөл нүцгэн явж байхыг хараад хүмүүс цагдаад мэдэгджээ. Охин гэр бүлийнхнийхээ бэлгийн болон бие махбодийн дарамтанд орж, зооринд амьдардаг байжээ. Хожим охины 42 настай аав Чад, 44 настай хойд ээж Мелинда, 20 настай хойд ах Жошуа нарыг баривчилсан байна. Охиныг зооринд байлгаж, хоол өгдөггүй байсны зэрэгцээ зодож, ялгадсыг нь идүүлдэг байжээ. Мөн хойд ах нь хүчирхийлдэг байсан аж. Аав нь хүртэл охиноо зоддог байсан ч, охин хамгийн ихээр хойд ээжээсээ айдаг байсан бөгөөд ээж, аав, ах гуравт нь тус бүр 5 жилийн хорих ял оноосон билээ.

Охиныг зодож хүчирхийлжээ

2 Таван настай охиныг хороосон ээж

2011.01.13-нд 5 настай Селесте (Celeste) хордлого авчээ. Харин охиныг эмнэлэгт аваачихын оронд хойд ээж Кэтрин ажил руугаа авч явсан байна. Охиныг орой гэртээ авчрах үед бөөлжсөөр байсан тул эцгийг нь дагуулан эмнэлэгт очсон юм. Харамсалтай нь тэрээр нас барсан билээ. Охин эмнэлэгт очихоосоо 2 цагийн өмнө амьсгал хураасан байсныг задлангаар тогтоосон ба ээж, аав хоёрт нь хүн амины хэргээр ял тулгажээ. Гэвч Кэтрин, охины аав Уэсли (Wesley) хоёр охин ердөө л ханиад хүрсэн, түүнд туслахын тулд бүх л арга хэмжээг авсан гэж мэдүүлсэн юм. Эсрэгээрээ Кэтриний ажлынхан охин цонхийж, хөл дээрээ ч тогтож чадахгүй байсныг баталсан бөгөөд Уэсли нийгмийн халамжийнхнаас зайлсхийхийн тулд эхнэртээ охиноо эмнэлэгт үзүүлж болохгүй гэж хэлсэн нь нотлогджээ. Шүүхээс хойд ээж Кэтринд 25 жил хорих ял оноосон байна.

Таван настай охиныг хороосон ээж

3 Хүүг захиалж алуулсан ээж

1980.04.17-нд Эдвард (Edward), хүү Крис (Chris)-ийг алга болсон хэмээн цагдаад мэдэгджээ. Сар хүрэхгүйн дараа Крисийг цээж болон толгойдоо буудуулж нас барсан байхыг олсон юм. Дараа өдөр нь Крисийн хойд ах Жэймсийг сэжигтнээр татсан бөгөөд тэр ээж Сюанэ болон найз Полын хамт хэрэг үйлдсэнээ хүлээсэн билээ. Жэймсийн яриагаар ээж нь Крисийн мөхөөлдсөнд хор хийж, алах гэж оролдсон бөгөөд бүтэлгүйтмэгцээ Пол, Жэймс хоёрт Крисийг ал, тэгвэл би зул сараар түүнд бэлэг авч өгөх шаардлагагүй болно гэж хэлсэн байна. Ингээд Жэймс, Пол хоёр Крисийг гэрээс нь авч яваад эзэнгүй газар ирмэгцээ булш ухуулсан аж. Дараа нь энэ нүхэндээ түүнийг оруулж байгаад 1-3 хүртэл тоолон, Крисийг зэрэг буудаж хороожээ. Пол, Жэймс, Сюанэ гурав насаараа хоригдох ял хүлээсэн боловч, хойд эх Сюанэ 2011 онд суллагдаж, нөхөр Эдвардынхаа хамт одоог хүртэл амьдарч байгаа.

Хүүг захиалж алуулсан ээж

4 Туулганы эм, халуун ногоо өгдөг байжээ

2016 онд Пенсилвани мужид Даниэл Миллер гэгч 31 настай эмэгтэй 4 настай дагавар хүүхдээ байнга зодож, харааж зүхэж байгаа тухай хөрш эмэгтэй нь цагдаа нарт мэдэгдсэн байна. Эмэгтэй хүүг өөрийн биш болохоор үзэн яддаг байсан бөгөөд туулга, халуун ногоо хүчээр идүүлдэг байснаас гадна хөлийг нь туузаар ороон, хэдэн цаг суулгадаг байжээ. Мөн өөрийнх нь хүүхдүүд цэцэрлэгт тоглож байхад хүү машинд үлддэг байсан юм. Хүүгийн аав Натан энэ тухай мэддэг байсан ч, юу ч хийдэггүй байсан билээ.

Туулганы эм, халуун ногоо өгдөг байжээ

5 Хүүг хороогоод гахайнд өгчээ

2015.11.25-нд Майкл болон Хидерийн гэрт цагдаа нар олон түмний амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн шалтгаанаар очихдоо 7 настай хүү Адриан нь хэдэн сарын турш эзгүй байгааг олж мэджээ. Хэдэн өдрийн дараа цагдаа нар гэрт нь нэгжлэг хийж, амбаараас нь хүний үлдэгдэл олсон байна. "ДНК"-ийн шинжилгээгээр энэ нь Адрианы цогцосны үлдэгдэл мөн болохыг баталсан бөгөөд хүүд аймшигтайгаар хүч хэрэглэдэг байсны зэрэгцээ хүүгээр гахайнуудаа хооллосон байсныг мэдсэн юм. Хидерт бүх насаар нь хорих ял оноосон бол Майклд нэгдүгээр зэргийн хүн амины хэргийн ял тулгасан ба одоо шүүх хурлаа хүлээж байгаа ажээ. 

Хүүг хороогоод гахайнд өгчээ

6 Хоёр настай охиныг өмдөндөө шээдэг гээд хороожээ

2010.11.20-нд Рене Кинг цагдаагийн газар руу утасдаж, 2 настай дагавар охин Лили Фурнексийгээ ухаан алдчихлаа гэж мэдэгдсэн байна. Түргэн тусламжийнханд Рене охиноо усанд оруулж байтал гэнэт нуруу нь татаад, охиноо алдаад унагачихлаа гэж хэлсэн боловч Лилигийн бие дэх шарх асуудлыг огт өөрөөр хэлж байсан юм. Охин цагдаагийн газар руу утастахаас хоёр цагийн өмнө нас барсан бөгөөд толгойд нь багаар бодоход 20 орчим шарх, үтрээнд нь мөн гэмтэл учирсан байжээ. Ренед хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, аллагын  хэргээр ял тулгасан бөгөөд шүүх хурлын үеэр тэрбээр охин байнга өмдөндөө шээдэг, бас муухай аашилдаг байсан учраас миний уурыг бардаг байсан хэмээн мэдүүлсэн юм. Түүнд давж заалдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон билээ.

Хоёр настай охиныг өмдөндөө шээдэг гээд хороожээ

7 Зооринд хорьсон нь...

2014.06.14-нд Чарли Ботуэл (Charlie Bothuell) нь 12 настай дагавар хүүгээ алга болчихлоо хэмээн цагдаад мэдэгджээ. Харин 14 хоногийн дараа хүүгээ зоориноосоо олсон тухай зурагтаар гарсан байна. Хүү цагдаа нарт хойд ээж нь түүнийг зооринд цоожлоод гарч болохгүй гэж тушаасан бөгөөд удалгүй хүүг алга болчихлоо гэж аавд нь хэлэхийг сонссон тухайгаа хэлсэн юм. Хүү өлсөж, цангаж байсан бөгөөд цагдаа нар гэрийг нь шалгах үед хэтэрхий их айснаасаа болоод зоориноос гарч ирээгүй аж. 

Зооринд хорьсон нь...

8 Охиныг амьдын там болгосон ээж

6 настай охин Лорен Райт (Lauren Wright) 2000.05.06-нд нас барах хүртлээ амьдын там гээчийг амссан юм. 1997 онд охин эхдээ хаягдаж, аав Крэйг (Craig)-ийн асрамжинд ирсэн бөгөөд 1999 онд Крэйг нь Трэйси хэмээх бүсгүйтэй гэрлэсэн байна. Трэйси анхнаасаа охинд дургүй байсан бөгөөд зөвхөн өөрийнхөө хүүхдүүдийг л хайрладаг байв. Яваандаа тэрбээр охиныг зоддог болсон ч, Крэйг хараагүй юм шиг өнгөрдөг болжээ. Охин үргэлж нүүр болон бие нь хөх няц болсон явдаг байв. 2000 онд Лорений багш санаа зовон, хойд ээжтэй нь уулзахад тэрээр охин сургуулийнхаа хүүхдүүдэд гадуурхагддаг хэмээн тайлбар хэлж, багшийн амыг тагласан юм. Дараа жил хөршүүд нь нийгмийн халамжийнхныг дуудсан бөгөөд тэд охиныг хэтэрхий туранхай, хөх няц болсон биетэй, мөн халзарч эхэлснийг анзаарсан байна. Гэвч хойд ээжийнх нь үгэнд итгэж, охиныг гэрт нь буцаасан ба үүнээс хойш олон удаа дуудлага ирсэн ч, тэд олигтой мөрдөж шалгаагүй аж. Ингээд зодуулж нүдүүлсэн бяцхан охин хэвтэрт орж, юм идэж, ууж чадахаа больсны зэрэгцээ хэвлийдээ цохиулсны улмаас гэдэс дотор нь задарч, нас баржээ. Шүүхээс төрсөн эцэг Крэйгт 6 жилийн ял, хойд ээж Трэйсид 15 жилийн хорих ял тус тус өгсөн байна.

Охиныг амьдын там болгосон ээж

9 Харгис хойд ээж, төрсөн эцэг

26 настай Хидер Ливел-Китон 5 настай дагавар охин Натали ДеБлэйзийг үзэж чаддаггүй байжээ. Тэр охины хоолонд "антифриз" бодис хийдэг байсан бөгөөд нэг удаа хэтэрхий их хэмжээгээр өгснөөс болж, охин өвдсөн байна. Охин өвдсөндөө болоод уйлж эхлэхэд төрсөн эцэг Жон нь Наталигийн гар, хөлийг хүлж, чемоданд хийсэн юм. Ингээд охин нас барж, хосууд охины цогцсыг ойд хаяжээ. Харин Жоны хүү 3 настай Чейс эгчийгээ хаачсаныг шалгаагаад байсан тул, 3 сарын дараа хийсэн хэрэг нь илрэх вий гэж айсандаа Хидер (хойд ээж), хүүд "антифриз" өгөөд хамаг биеийг нь хүлж, хонуулсан байна. Дараа нь аав нь хүүгээ боож алаад цогцсыг нь ойд аваачиж хаясан юм. Хидер, Жон хоёрт цаазаар авах ял оноосон бөгөөд Хидер Алабама мужид цаазын ял сонссон анхны эмэгтэй болсон билээ.

Харгис хойд ээж, төрсөн эцэг

Мэдээж хойд ээжүүд бүгд ийм аймшигтай биш. Хүний санаанд багтамгүй гэмт хэрэг үйлдсэн эдгээр хүмүүс таарсан шийтгэлээ ч хүлээсэн. Эцэст нь хэлэхэд, үйлийн үр гэж байдаг. Та ямар үйл хийнэ, тэр чинь хэзээ нэгэн цагт илэрч зохьсон шангаа хүртдэгийн тод жишээ энэ юм. Бяцхан энхрий үрсээ хайрлаж, хамгаалж яваарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()