30 хоногийн дотор 10 кг турах гайхалтай арга

Өнөөдөр хүн бүрийн хувьд тулгамдаж буй асуудал бол яахын аргагүй таргалалт билээ. Шүдний өвчин болсон таргалалтаас ангижирч, турах хүсэлтэй байгаа ч, хэрхэн, яаж турахаа төдийлөн сайн мэдэхгүй, яах учраа олохгүй яваа хүмүүс олон байгаа нь нууц биш юм. Тэгвэл бид тэдгээр хүмүүст зориулан ердөө 30 хоногийн дотор 10 кг жин хасах, гайхалтай үр дүн авчрах аргыг хүргэхээр бэлтгэлээ. Танд болон таны амьдралд эрч хүч, эрүүл мэндийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

30 хоногийн дотор 10 кг турах гайхалтай арга

Та энэхүү хоолны дэглэмийг нэг сарын турш зөв зүйтэй баримталснаар хүссэн үр дүндээ хүрч чадна. Бид танд ойлгомжтой байлгах үүднээс нэг өдөрт идэх зүйлсийг, хэмжээ, цаг хугацааны хамт бичсэн байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

 

1 Өглөөний цай

Та өглөөний цайгаа алгасч хэрхэвч болохгүй. Гүн нойрноос сэрсний дараа 2 ширхэг гадил жимсийг нухаж, нэг аяга халуун устай хольж уугаарай. Энэ нь таны эд эсийг сэргээж, хоол боловсруулах системийн ажиллагааг дэмжиж, таргалахаас сэргийлэх болно. 

Өглөөний цай

2 Үдийн цай

Заавал өлсөж турна гэдэг утгагүй бодлоо толгойноосоо авч хаяарай. Үүний оронд өөрт хэрэгтэй амттай жимс, ногоогоор өөрийгөө шагнаж, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй. Та үдийн цайндаа алимны коктейл хийж уугаарай. Өдөр ямар нэгэн зүйл идмээр санагдвал энэхүү амтат коктейлоо ууж болох бөгөөд гадуур ажилтай бол, аваад явах ч боломжтой юм. 

Коктейлийн орц:

  • Тараг - 150 мл
  • Алим - 3 зүсэм
  • Шанцай - Амталгаагаар
  • Зөгийн бал

Бэлтгэх арга:

Алимаа хальслаад холигчинд хийж, нухаш болгоорой. Харин үүн дээрээ тараг болон шанцай, зөгийн балаа нэмж, сайтар холиорой. 

Үдийн цай

3 Өдрийн хоол

Та өдрийн хоолондоо уураг, шим тэжээл ихтэй хоолыг идээрэй. Өмнө нь алимны коктейл уучихсан тул тийм ч их хоол идэх хүсэл төрөхгүй бөгөөд бага идэх болно. Харин өдрийн хоолоо идсэний дараа бага зэрэг амарч, хамар цоргим үнэртэй сайхан кофе уугаарай. Гэхдээ энэ нь зүгээр ч нэг кофе биш бөгөөд тураах шидтэй юм.

Танд хэрэг болох зүйлс: 

  • Зөгийн бал - 1/2 аяга
  • Кокосын тос - 3/4 аяга
  • Шанцай - 1 цайны халбага

Бэлтгэх арга:

Дээрх орцнуудаа нэгтгэж бэлтгээд, шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална. Та кофе уухдаа өмнө нь бэлтгэсэн хольцоосоо нэг халбагыг хийж, амт оруулан уугаарай. Энэ нь таны хоолыг шингээж, арьсны дор нуугдсан өөхийг шатаах ач тустай ажээ. 

Өдрийн хоол

4 Оройн хоол

Оройн хоолыг 18:00 цагаас өмнө идэх хэрэгтэй. Болж өгвөл хөнгөн чанарын шөл юм уу, эсвэл тахианы мах, ногоо голчилсон хоол идэхийг эрхэмлээрэй. Гэтэл хоол идсэнээс 2-3 цагийн дараа өлсөж эхэлвэл яах вэ? Энэ үед тураах зориулалттай салат хийгээд идээрэй.

Салатны орц:

  • Алим - 250 гр
  • Цоохор майлз - 300 гр
  • Лууван - 1 ширхэг
  • Сүүн крем - 100 гр
  • Жүрж - Тал
  • Самар

Бэлтгэх арга:

Цоохор майлзаа чанаж бэлтгэнэ. Алим, лууван, цоохор майлз зэргээ үрж, давс, элсэн чихрээр амтлаад сүүн кремээр зуурч идээрэй. Үүнийгээ жүржээр өнгө оруулж болно. 

Оройн хоол

5 Үдшийн ундаа

Харин та энэхүү шүүсийг орондоо орж, унтахынхаа өмнө уух хэрэгтэй бөгөөд ингэснээр таныг унтаж байх хооронд бие дэх илүүдэл өөхийг тань шатаах ач тустай юм. 

Ундааны орц:

  • Өргөст хэмх - 1 ширхэг (Хэрчинэ)
  • Үрсэн цагаан гаа - 1 халбага
  • Яншуй
  • Ус - 1/2 аяга
  • Нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Бүх орцнуудаа холигчинд хийж, шүүс болтол нь холиход л болно.

Үдшийн ундаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()