Яагаад усаа татахаас өмнө заавал суултуурын тагийг хаах ёстой вэ?

Бид бүгд л бие засаж дуссаныхаа дараа усаа шууд татдаг шүү дээ. Тэгвэл эрүүл мэндийн мэргэжилтнүүд усаа татахын өмнө заавал суултуурын тагийг хааж байх ёстой гэж анхааруулдаг аж. Яагаад тэд ийм зөвлөгөө өгдөг юм бол?

Яагаад усаа татахаас өмнө заавал суултуурын тагийг хаах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ус татах үед суултуур дотор байгаа бүх зүйл муу усны хоолой руу урсаж ордог. Гэхдээ ус доошоо урсах үед нүдэнд үл үзэгдэх бичил биетүүд, тэр дундаа нян бактери урсгалын нөлөөгөөр агаарт цацагддаг аж.

Тэр үед нян агаарт хөөрч хаалганы бариул, усны татуурга, хогийн сав тэр дундаа ариун цэврийн цаасан дээр хамгийн их наалддаг байна. Ариун цэврийн цаас хөвөн материалтай учир ийн нян татдаг гэв.

Дээрээс нь хэрвээ танайх жорлон угаалгын өрөө хамтдаа байдаг бол тэдгээр нь нян нүүр гарын алчуур, саван, тэр бүү хэл шүдний сойзон дээр наалддаг гэнэ.

Энэ чиглэлээр анхны судалгаануудыг өнгөрсөн зууны 50-аад оны дунд үед хийгдэж эхэлжээ. Мөн 1975 онд "Хэрэглээний микро биологи" хэмээх сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд суултуурын нян агаарт дэгдсэнээс хойш 6-8 цагийн турш амьдрах чадвартай талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл та унтахаасаа өмнө бие зассан бол өглөө гэхэд тухайн үед тархсан нян амьд байсаар байна гэсэн үг юм. 

Жорлонгийн суултуурны нянгуудаас төрөл бүрийн эмгэг, тэр дундаа норовирус, SARS, томуу гэх мэт өвчин үүсэх боломжтой.

Энэ бүхнээс сэргийлэх хамгийн хялбар арга бол суултуурын тагийг хаах явдал юм. Мөн таг нь хаалттай үед суултуур руу ямар нэг зүйл санаандгүй унахгүйгээс гадна нохойтой хүмүүс ч гэсэн ямар нэг зүйл болохоос сэргийлж чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()