Урьд өмнө харж байгаагүй хачирхалтай амьтад

2014-10-19, 22:53
29,082
Далайн гүнд, Мадагаскарын ой болон Африкийн саваннад маш сонин төрхтэй амьтад амьдардаг байна. Ингээд байгаль дэлхийн бүтээсэн эдгээр хачирхалтай амьтадтай танилцана уу.
Урьд өмнө харж байгаагүй хачирхалтай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Үргэлж сэтгэл дундуур байдаг мэлхий
Энэ борооны хар мэлхий бол (Breviceps fuscus) харьцангуй тийм ч том биш хоёр нутагтан юм. Энэ нь Африкийн өмнөд хэсэгт амьдардаг хоёр нутагтны төлөөлөл ажээ.

www.caak.mn

2. Какапо тоть
Энэ том шувуу нь хувьслын явцад нисэхээ мартсан цорын ганц тоть юм.

www.caak.mn

3. Цэнхэр хөлт олуша шувуу
Энэ шувууны хөл нь тод цэнхэр өнгөтэй төдийгүй, бас халуун ажээ. Өндөгнүүд нь 39 градусын температурт байхаар тийм дулаахан шувуу юм.

www.caak.mn

4. Түвдийн "мастиф" үүлдэрийн нохой
Энэ нохойны гадаад төрх нь гайхалтай төдийгүй бөгөөд сүрлэг ажээ. Монгол банхартай их төтстэй.

www.caak.mn

5. Халзан уакари сармагчин
Энэ зүйлийн сармагчин нь дэлхийн хамгийн ховор төрөлд тооцогддог бөгөөд ямар ч үсгүй улаан нүүртэй амьтан юм. Тэд хүнээс хол хязгаарлагдмал орчинд амьдардаг байна.

www.caak.mn

6. Төөлүүр хорхой
Энэ төөлүүр хорхой нь маш ховорт тооцогддог байна. Та дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсгийн зөвхөн таван газар л энэ өвөрмөц хорхойтой таарч болох ажээ.

www.caak.mn

7. Лаг шаварны үсэрдэг загас
Хоёр нутагтан энэ загас нь газраар маш сайн хөдөлж явдаг бөгөөд уснаас пуужин мэт үсрэн гарч ирээд гулсан очиж “газар нутгаа” хамгаалан өрсөлдөгч рүүгээ довтолдог байна. Газар дээр тэд царцаа мэт үсрэх чадвартай ажээ.

www.caak.mn

8. Гуидак
Ямар ч байдлаараа «хамгийн» гэсэн цолыг хүртэхээр сонирхолтой амьтан бөгөөд зааны хошуу ч гэж нэрлэдэг байна. Дэлхий дээрх зөөлөн биет амьтдаас тэрээр хамгийн том нь юм. Үүнээс гадна бүх “андууд” дотроос тэрээр магадгүй, хамгийн ер бусын төрхтэй нь бөгөөд хамгийн урт насладаг байна.

www.caak.mn

9. Урт хошуут анаашан цох
Өөрийн урт хүзүүнээсээ болж хачин харагдах энэ шавьж нь «Stranger» киноны амьтныг санагдуулна.

www.caak.mn

10. Шар гацууран өт
Эдгээр өтнүүд нь шинэ жилийн гацуур шиг харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ, тэд дэлхийн халуун орны шүрэн арлуудад амьдардаг байна.

www.caak.mn

11. Хохлач (Далайн нохойны нэгэн төрөл)
Хохлачын гол онцлог нь эрэгчингийн хамар дээрх харьцангуй том арьсан бөмбөлөг юм. Тэр бөмбөлөг томорсон үед түүний цаанаас толгой нь ч харагддаггүй байна.

www.caak.mn

12. Далайн нетопырь
Энэ бол жижигхэн загаснууд юм. Тэдний биеийн урт нь 35 см-ээс хэтрэхгүй. Биеийн навтгар хэлбэрээсээ болж тэд далайн муурийг санагдуулдаг байна.

www.caak.mn

13. Эмээлтэй төөлүүр хорхой
Энэ сонирхолтой амьтад нь заримдаа жирийн хүрэн хорхой болон хувирдаг бөгөөд АНУ-ын зүүн хэсэгт амьдардаг байна.

www.caak.mn

14. Пугапорцинус
"Chaetopterus pugaporcinus" гэдэг нэрийг латин хэлнээс орчуулбал «гахайн өгзөг» гэсэн утгатай ажээ. Тэд сувдны хэмжээтэй бөгөөд 3000 фут далайн гүнд амьдардаг байна.

www.caak.mn

15. Ангор туулай
Эдгээр өхөөрдөм хөөрхөн туулайнууд жинхэнэ сэвсгэр үүл мэт харагддаг бөгөөд Туркийн Анкар хотын нэрээр нэрлэгдсэн эртний үүлдрүүдийн нэг юм.

www.caak.mn

16. Хөрөөн хошуут загас
Энэ загас нь бүх далай тэнгисийн халуун дулаан усанд тархан амьдардаг байна. Толгойгоо хоёр тал руугаа сэгсрэн загаснуудыг хороодог ажээ.

www.caak.mn

17. Сэлмэн шүдэт мурен загас
Неон өнгөт эдгээр загаснууд дүрэлзсэн ааш зан, ер бусын түрэмгий байдлаараа алдартай бөгөөд тайван байдлыг нь алдагдуулсан амтад өөрөөс нь үлэмж том байлаа ч, тэд өчүүхэн эргэлзэлгүй довтлодог байна.

www.caak.mn

18. Аварга том кальмар
Кальмар (толгой-хөлт зөөлөн биетэн)-ын эдгээр шүд мэт зүйлс нь үнэн хэрэгтээ түүний уруулууд нь юм. Кальмарын энэ төрөлд хошуу байдаг ч түүний өвөрмөц уруулууд түүнийг нь далдалж байдаг ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()