Алдартай одууд хэрхэн турдаг вэ?

2015-08-14, 01:32
44,958

Алдартнууд гадаад төрхөндөө маш их анхаарал хандуулдаг билээ. Учир нь тэд байнга олны өмнө гардаг бөгөөд үргэлж сайхан харагдах хэрэгтэй. Ингээд бид та бүхэндээ алдартай оддын хэрхэн турдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Алдартай одууд хэрхэн турдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. "The Ashram" нь АНУ-ын Калифорни мужын Калабасас хотод байрлах амралт юм. Энэ нь оддын зүгээр нэг амардаг газар биш бөгөөд хатуу чанга дэглэм дор эрчимтэй тураах газар ажээ.


 
Өдрийн хуваарьт:
5.30 – Босно
6.00 – Йог
7.30 – Өглөөний цай
8.30 – Хайкинг
13.00 – Өдрийн хоол
13.30 – Амралт
15.00 – Усанд орох, тоглох
16.00 – Жин хасахад зориулсан дасгал
17.00 – Бялдаржуулах өрөөнд хичээллэх
18.00 – Оройн йог
19.30 – Оройн хоол
20.00 – Хөгжөөнт үдэшлэг
21.30 – Унтах


 
Хэдийгээр 7 хоногийн хугацаатай тураах үйл ажиллагаа ч, зарим нь тэсэлгүй эхний өдрөөсөө л шантраад харьдаг гэнэ. Жүжигчин Жулия Робертс энэ газар ердөө л 2 хоног тэссэн байна. Тус газарт интернэт, талх, кофе, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог ажээ. 


 
Алдартнуудаас Уинфри, Рози О’Доннел, Алек Болдуин, Шер, Адель нар энд ирж байжээ.


 
Төлбөрийн хувьд 7 хоногийн 5000 доллар юм байна.
 

 
2. Хималайн ойролцоо байрлах "Shakti 360 Leti" хэмээх амралтын газар нь далайн түвшнээс дээш 2230 метрийн өндөрт оршино.


 
"Shakti 360 Leti"-д тав тухтай байдал хангагдаагүй. Учир нь тухайн хүн энд амрахаар ирээгүй гэдгийг харуулахыг зорьдог байна. Энэхүү тураах төвд Хью Жекмен, Элтон Жон, Ума Турман, Николь Кидман болон Жессика Честейн гэх мэт алдартнууд ирж байжээ.


 
Төлбөрийн хувьд 4 хоногт 2500 доллар юм байна.


 
3. "Escape to shape" нь алдарт Ангкор Ватагийн сүмийн дэргэд орших бөгөөд ирсэн хүмүүс зөвхөн тураад зогсохгүй гайхалтай аялал хийх боломжтой ажээ. Энэ жилийн хувьд алдарт Эрика Грэгг өөрийн тураах хичээлийг зааж байгаа учир "Escape to Shape" долоо хоногийн тураах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүсийн тоо хангалттай байгаа гэнэ. 
 

 
Өрөө бүрт агааржуулагч, угаалгын өрөө, хөвөн хөнжил гэх мэт таны тав тухыг хангасан бүхий л зүйл бий. Мөн усан сан, цэцэрлэгт хүрээлэн, бясалгал болон йогийн өрөө байдаг. Энэхүү газар тураах хөтөлбөртөө йогийг голчилдог бөгөөд дугуй унах, дасгал хөдөлгөөн, хүйтэн усанд орох болон тухайн хүнд тохирсон тусгай дэглэмийг ашиглан тураадаг байна. Тус газарт Анжелина Жоли, Синтия Никсон, Сара Жессика Паркер, Адам Левайн болон Риз Уизерспун нар ирж байжээ. Харин төлбөрийн хувьд долоо хоногийн 3700 доллар юм байна.
 
 
Иог хийж буй хүмүүс.
 

 
4. Энэхүү газар нь Испанийн жин хасахад хамгийн тохиромжтой газар юм. 

 
Энд Испани болон Монакогийн хатан хаан, гүнж болон Пенелопа Крус, Хавьер Бардем, Альфонсо Куарон гэх мэт одуудтай таарч болох ажээ.


 
Жин хасах хөтөлбөрийн хувьд ихэнхидээ биеийн хүчний хөдөлмөр байдаг. Хувийн дасгалжуулагчтай байх бөгөөд хүн бүрт тохирсон фитнесс төлөвлөгөө зохиож өгдөг байна. Үүнд: Хайкинг, кардио, гүйлтийн дасгал, дугуйн аялал, бокс гэх мэт зүйлс багтана.


 
Хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд зөвхөн хөдөлгөөнөөр турдаг ажээ.

 
Үүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодоггүй ч, хүмүүс сайн дураараа хэрэглэхээс татгалздаг байна.


 
Үнийн хувьд долоо хоногийн 2000 евро гэнэ.


 

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()