1
Худал: Зураач Ван Гог (Van Gogh) сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан учраас чихээ тайрсан.
Үнэн: Зураач чихээ бүхэлд нь бус, ердөө гэдсийг нь тайрсан. Мөн олон түүхчид түүнийг өөрөө чихээ тайрсан бус найз Пол Гоген (Paul Gaugin) нь зураачтай зодолдож байхдаа тасдчихсан гэж үздэг.
2
Худал: Хамеолеон нуугдахын тулд өнгөө өөрчилдөг.
Үнэн: Тэд биеийн байдлаасаа хамаарч өнгөө өөрчилдөг. Халууцвал цайвар өнгөтэй болж, даарвал бараан өнгөтэй болдог.
3
Худал: Кристофер Колумб (Christopher Columbus) хойд Америкийг нээсэн.
Үнэн: Лиф Эриксон (Leif Erikson) гэгч Исланд аялагч хойд Америкийг хамгийн анх нээсэн. Канадын газар нутгаас олдсон археологийн олдвор үүнийг нотолдог аж.
4
Худал: Хэлний хэсэг бүр өөр өөр амт мэдэрдэг.
Үнэн: Хэлэн дээрх биржгэрүүд бүх төрлийн амт мэдэрдэг.
5
Худал: Алим толгой дээр нь унах үед Ньютон (Newton) таталцлын хуулийг нээсэн.
Үнэн: Алим эрдэмтний хажууд унасан учраас үүнийг хараад тэр таталцлын хуулиа нээсэн.
6
Худал: Сансарт татах хүч огт байдаггүй.
Үнэн: Хамгийн алсын сансар огторгуйд ч гэсэн бага хэмжээний татах хүч бий.
7
Худал: Томас Эдисон (Thomas Edison) гэрэл зохион бүтээсэн.
Үнэн: Эдисоноос өмнө олон хүн гэрлийн шилийг зохион бүтээж байсан. Гэхдээ гэрлийг удаан хугацаанд асаатай байлгах аргыг Эдисон өөрийн багийнхны хамтаар олсон юм.
8
Худал: Эйнштэйн (Einstein) хичээлдээ муу байсан.
Үнэн: Тэр математикийн хичээлд гоц сайн байсан. Бүр хичээлд суух нь цагийн гарз гэж боддог байжээ.
9
Худал: Дэлхий дээрх хамгийн хатуу биет бол очир эрдэнэ юм.
Үнэн: Эрдэмтэд саяхан очир эрдэнээс хатуу биетийг олж нээсэн. Тус биет дэх "lonsdaleiete" хэмээх бүрдүүлэгч бодис нь очир эрдэнээс 58%-иар хатуу ажээ.
Таны мэддэг зүйл энэ дунд байна уу?