Өндөр болгох шилдэг 9 арга

Өндөр болохыг хүсдэггүй хүн гэж ховор биз ээ. Тэгвэл саяханы нэгэн судалгаагаар хүний өндөр нам байх нь зөвхөн аав ээжээс өвлөсөн гентэй холбоогүй харин тухайн хүний өдөр тутамдаа хийж байдаг үйлдэлтэй холбоотой болохыг баталсан байна. Ингээд чухам ямар зуршлуудыг өөртөө дадуулсанаар өндөр болж болохыг энэхүү нийтлэлээс мэдэж авцгаая. 

Өндөр болгох шилдэг 9 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уураглаг хоол хүнс хэрэглэх

Уураг, олон төрлийн витамин нэн ялангуяа витамин D болон кальциар баялаг хоол хүнсийг хэрэглэснээр ясны ургалт сайжрахаас гадна булчингийн хөгжлийг дэмждэг. Эрүүл хооллолт гэдэгт төрөл бүрийн ногоо, жимс, нүүрс усаар баялаг хоол хүнс багтдагийг та бүхэн маань мэдэх байх аа. Өөхгүй мах, сүү, ногоо, төрөл бүрийн самар зэрэг нь уургийн агууламж өндөртэй байдаг. Өдөрт наанадаж 3 удаа уураг, нүүрс усаар баялаг хоол хүнсийг хэрэглэж байгаарай. 

Уураглаг хоол хүнс хэрэглэх

2 Нарлаг өдрүүдэд гадуур гарч алхах

Бид нарны хурц тусгалаас витамин D-ийг хангалттай хэмжээгээр авч байдаг. Гэхдээ хэт ягаан туяаны хэмжээ багатай үед л гадуур гарах нь үр дүнтэй байдаг гэдгийг битгий мартаарай. Өөрөөр хэлбэл өглөө эрт юмуу эсвэл оройн цагаар алхах хэрэгтэй гэсэн үг болж байгаа юм. 

Нарлаг өдрүүдэд гадуур гарч алхах

3 Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх

Дасгал хөдөлгөөн, спортоор системтэйгээр хичээллэх нь өндөр болоход тустай гэдэг нь батлагдсан зүйл. Мэдээж хэрэг дасгал хөдөлгөөн таныг шууд мэдэгдэхүйц өндөр болгохгүй ч 2-5 см-ээр өндөр болгох нь баталгаатай юм. Үүнээс гадна сунгалтын дасгал нь таны нурууг уян хатан болгож, урт болгодог учраас биеийг ерөнхийд нь өндөр болоход туслана. Өндөр болохыг хүсч байгаа хэн бүхэн зурагт үзүүлсэн дасгалыг өглөө, өдөр, орой нэг удаадаа 30 хийгээрэй. 

Дасгал хөдөлгөөнөөр хичээллэх

4 Нуруугаа цэх байлгах

Хүмүүс удаан хугацааны турш суухаараа бөгтийх гээд байдаг талтай. Үргэлж бөгтийж суугаад байх юм бол яваандаа нурууны яс нугарч намхан болдог учраас сууж, явахдаа үргэлж цэх байхыг хичээх хэрэгтэй юм. 

Нуруугаа цэх байлгах

5 Өөртөө итгэлтэй байх

Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэхийн хэрээр таны гадаад байдал ч улам сайхан болж ирдэг нь ёс юм. Тийм учраас өдөр бүр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж гадаад байдлаа өөгүй сайхан болгоорой. 

Өөртөө итгэлтэй байх

6 Сайн унтаж амрах

Хүний бие махбодь унтаж байхдаа ч үйл ажиллагаагаа явуулж байдаг шиг хүүхдүүд унтаж байхдаа өсч томрон, хөгжиж байдаг билээ. Хэрэв та өндөр болохыг хүсч байгаа бол өдөрт тогтмол 8 цаг бат бөх унтаж, ямар үр дүн гарахыг хараарай. Илүү сайн үр дүнг бий болгохын тулд дэргүй унтахыг зөвлөе. 

Сайн унтаж амрах

7 Өндөрсгөгчийг хэрэглэх

Зөвхөн жүжигчид л өндөрсгөгч хэрэглэдэг гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Хэдийгээр өндөрсгөгч таны асуудлыг бүрмөсөн шийдэж өгч чадахгүй ч таныг өдөр тутамдаа сайхан харагдахад туслах нь гарцаагүй юм. 

Өндөрсгөгчийг  хэрэглэх

8 Тохиромжтой хувцаслах

Тохирсон, зөв хувцаслалт таныг өндөр харагдуулдаг бол зохиогүй, буруу хувцаслалт намхан, пагдгар харагдуулах болно. Бүсгүй та өндөр харагдахыг хүсч байгаа бол бэлхүүсээ тодотгосон хувцас аль болох өмсч байхыг эрмэлзээрэй. 

Тохиромжтой хувцаслах

9 Өсөлтөнд саад болох зүйлсээс зайлсхийх

Муу зуршлууд ялангуяа архи, тамхи хэрэглэх нь бидний өсөлтөнд хориг саад болж байдаг ажээ. За ямартаа ч бидний өгсөн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэн өөрийгөө илүү сайхнаар мэдрээрэй. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл, тууштай зан юм шүү. Танд амжилт хүсье! 

Өсөлтөнд саад болох зүйлсээс зайлсхийх

Манай сайтад өмнө нь орсон Өндөр болгох зөвлөгөөнүүд

Таныг өндөр болгох үр дүнтэй 10 арга ~

Бүх насныханд зориулсан өндөр болгох дасгал ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()