1
Элэгний өөхлөлтөөс хэрхэн ангижрах вэ?
Нас нэмэх тусам хүний эд эрхтэн муудаж эхэлдэг. Ингэснээр элэг өөхөлж, үүнээс үүдэн хүн эрүүл байхаа больдог ажээ. Гэхдээ элэгний өөхлөлтийг улаан манжингаар эмчилж болно. Улаан манжинг төрөл бүрийн салат болон хоолонд хэрэглэдэг бөгөөд хүмүүс амт чанарыг нь ихээхэн таашаадаг ч, хамгийн гол нь эрүүл мэндэд зүйрлэшгүй их ач тустай байна.
2
Улаан манжин гэж юу вэ?
Энэ шидэт ногоог байнга хэрэглэснээр хүний хараа сайжирч, бүдүүн гэдэсний түгжрэлээс сэргийлээд зогсохгүй, элгэн дэх өөх тосыг үгүй хийдэг байна. Мөн цусны эргэлт нэмэгдэж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Ингэснээр хүн өдрийн турш эрч хүчтэй байх үндэс болж өгөх юм. Улаан манжинд "битайн", "триптофан" гэсэн ховор хэрнээ стресс болон мэдрэлийн эсүүдэд сайнаар нөлөөлдөг бодис агуулагддаг. Дээрээс нь үрэвслийн эсрэг бодис болон антиоксидант агуулагддаг тул хүний дархлааг дэмжиж, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг ажээ.
3
Улаан манжинг хэрхэн эм болгон хэрэглэх вэ?
Та доорх жорын дагуу өдөр бүр хэрэглэвэл улаан манжин нь зөвхөн хүнс бус, таны биед хэрэгтэй эм болох юм.
Орц:
- Хүссэн хэмжээгээрээ давс
- Цагаан цуу
- Байгалийн гаралтай оливын тос
- 2-3 ширхэг улаан манжин
- 2 ширхэг сонгино
Заавар:
- Улаан манжингаа хальсалж, усанд буцалгана. Давсаа хийнэ.
- Болмогц нь гаргаж, жижиг хэрчинэ.
- Дээрээс нь сонгинооо хэрчиж хийгээд, оливын тос, цагаан цуугаар амтлаарай.
Энэ гайхалтай салат нь таны хоол боловсруулах эрхтнүүд болон элгийг цэвэрлэж, харааг тань сайжруулна. Гол нь та улаан манжинг өдөр бүр хэрэглэх нь чухал юм шүү.