“Google” дээрх бидний мэдэхгүй 13 нууц

Мэдэхгүй бүхэнд хариулж, бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон "Google"-д талархаж, баярлахгүй байхын аргагүй. "Google"-ийн хайлтанд байхгүй зүйл гэж үгүй бөгөөд хүмүүсийн цаг хугацааг хэмнэж, яарч сандарсан үед хамгийн найдвартай нь байж чаддаг билээ. Харин "Google"-ийг бид хангалттай сайн ашиглаж чаддаггүй бөгөөд хүн бүрийн мэдээд байдаггүй сонин содон зүйлс олон байдаг аж. Ингээд хамтдаа нууцыг тайлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлцгээе. 

“Google” дээрх бидний мэдэхгүй 13 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Pac-Man" тоглоом

Уйдсан, бухимдсан үедээ хөгжилтэй тоглоом тоглохыг хүсвэл "Google"-ийн хайх хэсэгт "Pac-Man" гэж бичихэд л хангалттай. 

"Pac-Man" тоглоом

2 Нар мандах, нар жаргах

Та оршин байгаа хот, улсдаа хэдэн цагт нар мандах болон жаргахыг мэдэж болно. Ингэхийн тулд хайлтын хэсэгт нар мандах, жаргах гэж хайгаарай. 

Нар мандах, нар жаргах

3 "Atatri Breakout" тоглоом

Олон өнгийн тоосгыг бөмбөгөөр цохиж, тоглодог "Atatri Breakout"-ийг та "Google"-ээс олж, тоглож болно. Хайлт хэсэгт тоглоомны нэрийг бичиж, зураг руу орж тоглоорой. 

"Atatri Breakout" тоглоом

4 Мэдээллийн эх сурвалжийг харах

Саяхан "Google"-ээс нэгэн шинэхэн зүйлийг нэвтрүүлсэн нь "Fact News" юм. Энэ нь үндсэн мэдээллийн доор ямар нэгэн холбоотой мэдээллүүдийг харуулах юм. 

Мэдээллийн эх сурвалжийг харах

5 Газрын зураг

Та "Google Map" гэж хайх хэсэг дээр бичиж ороод, өөрийн хүссэн газраа очиж, харах боломжтой гээд бод доо?

Газрын зураг

6 Урлаг

Хэрэв та урлагт хайртай, сонирхолтой нэгэн бол үүнийг зайлшгүй мэдэх шаардлагатай. ЭНД дарж, сүүлийн үеийн болон хуучны сор болсон бүтээлүүдийг сонирхож үзэх боломжтой юм. 

Урлаг

7 Хэл сурах

Хүн болгон "Google Translator"-ийг мэдэх боловч, үүнийг ашиглаж хэл сурах боломжтой гэдгийг төдийлэн сайн мэддэггүй. Та гар утсандаа "Google Translator" аппликейшнийг суулгаж, орчуулах хэсэгт гадаад үгээ бичээрэй. Хэрэв буруу бичвэл танд засч өгөх бөгөөд дуудлагыг нь ч мөн зөв хэлэхэд туслана. 

Хэл сурах

8 Гитар

Хэрвээ та бага байхаасаа л гитар тоглож сурахыг мөрөөдөж ирсэн бол таны хүслийг "Google" биелүүлжээ. Та ЭНД дарж гитарыг тоглож, хөгжилдөж болно. 

Гитар

9 Зураг хайх

Та хүссэн зургаа "Google"-д хуулж, тухайн зурагтайгаа ижил төстэй зураг болон зураг байгаа сайтыг мэдэх боломжтой юм.

Зураг хайх

10 Хүссэн газраа бодитоор харах

Та "Google Maps"-ийн хайлт хэсэгт хаана очихыг хүсч байгаагаа бичээд, хүссэн газраа очиж болно.

Хүссэн газраа бодитоор харах

11 Кино ертөнцөөр аялах

Та зөвхөн бодитоор оршин байгаа газруудыг харах бус кино ертөнцөд ч морилох боломжтой. "Google Map"-ийн хайлтын хэсэгт киноны нэр болон газрыг нь бичээд үзээрэй. 

Кино ертөнцөөр аялах

12 Динозавр тоглох

Хэрэв таны интернэт гацаж, хийх юмгүй болсон бол "Динозавр" тоглоомыг тоглоорой. Интернэт болохгүй байгааг заасан тэмдэг гарахад та "enter" товчыг дарахад тоглоом эхлэх болно. 

Динозавр тоглох

13 "Google"-ийг сүйтгэх

Та уйдаж, хийх юм олдохгүй, нойрмоглож суугаа бол ЭНД дарж "Google"-ийг хэрхэн сүйрэн унахыг харж, хөгжилдөөрэй. 

"Google"-ийг сүйтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()