Түүхэнд мартагдах шахсан 10 террорист халдлага

2001 онд Дэлхийн Худалдааны Төвийг онгоц мөргөхөд 3000 орчим хүн амь үрэгдсэн аймшигт тэррорист халдлага болсон билээ. Харин доорхи халдлагууд хүн болгон мэдээд байдаггүй ч, томоохон хохирол учруулж байсан юм. Ингээд бид та бүхэндээ түүхэнд мартагдах шахсан 10 террорист халдлагуудыг танилцуулж байна.
Түүхэнд мартагдах шахсан 10 террорист халдлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Хипэркорын дэлбэрэлт  1987 он
1987 оны 6-р сарын 19-нд Испанийн салан тусгаарлагчид болох "Баскийн бүлэглэл" Барселона хотын хүн ихтэй Хипэркор супермаркетийн урд тэсрэх бөмбөгтэй машин зогсоогоод, үд өнгөрч байхад энэ тухайгаа мэдээллээр анхааруулсан байна. Гэхдээ 30 минутын дараа бөмбөгийг тэсэлсэн нь Испанийн салан тусгаарлагчдын хийсэн хамгийн хөнөөлтэй үйлдэл болсон бөгөөд  дэлбэрэлтийн үеэр дүүрэн хүнтэй дэлгүүр болон барилгын бүх давхрыг хамарчээ. Нийт жирэмсэн эх, хүүхдүүдийг оруулсан 21 хүн үхэж,  45 хүн шархадсан байна.



9. Ром ба Венийн онгоцны буудлын аллага

1985 оны 12 сарын 27-нд өглөөний 8:15 минутад  Ромын олон улсын нисэх буудалд 6 хүн автомат буутай орж ирж, буугаар гал нээсэн бөгөөд  яг ижил цагт Вена хотын онгоцны буудалд 3 хүн гар бөмбөг шидсэн нь хэдхэн минутын дараа л 2 улсад эмх замбараагүй байдлыг авчирчээ. Харин Итали, Австрийн цагдаа нар тэдний өөдөөс нь гал нээснээр 4 террорист үхэж харин зорчигчдоос 18 хүн нас барж, 120 хүн шархадсан байна.



8. Парисын Орли нисэх буудлын халдлага
1983 онд Орли нисэх буудалд алан хядагчид цүнхтэй тэсрэх бөмбөгийг ачаа шалгуулах хэсэг дээр үлдээсэн бөгөөд бөмбөг агаарт дэлбэрэх ёстой байсан хэдий ч нисэх буудалд дэлбэрсэн байна. Тэсрэх бөмбөгийг Армен үндэстний АСАЛА бүлгийнхэн авчирчээ. Үр дүнд 8 хүн үхэж  55 хүн хүнд шархадсан байна. АСАЛА бүлгийн гишүүн Варежон Гарбедиан баривчлагдсан бөгөөд 2001 онд  суллагдаж  Армени руу цөлөгджээ.



7. Мацумотогийн аллага
1995 онд  Аум Шинрико, Токиогийн метронд хорт хий тавьсны улмаас 13 хүн үхэж 5500 хүн шархадуулжээ. Энэ нь тэрний анхны халдлага биш байсан бөгөөд жилийн өмнө Мацумото гэх тосгонд шинэ зэвсгээ туршсан нь 500 орчим хүнийг шархдуулсан байна. Хорт хий нь "Зарин" гэх химийн хортой элемент бөгөөд ихэвчлэн зэвсэг болгон ашигладаг энэ элемент нь ойролцоогоор 4 сая орчим хүний аминд хүрээд байгаа юм.



6. Цуст Баасан гараг 
1972 оны зуны Баасан гарагт, Хойд Ирландын Белфаст хотод Ирландын салан тусгаарлагчид нийт 23 тэсрэх бөмбөг суулгаснаас 19 нь дэлбэрчээ. Энэ дайралтыг ихэвчлэн "Цуст Баасан гараг" гэдэг бөгөөд бөмбөгнүүд хотын өнцөг булан бүрт тэсэрсэн байв. Автобусны зогсоол, Банк, гудамж, дэлгүүрүүд гээд хаа сайгүй байрлуулсан тэсрэх бөмбөгнүүд 75 минут өнгөрөхөд 20 бөмбөг тэсэрч, 9 хүн үхэж, 130 хүн шархадсанаас 77 нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ.



5. 1920 оны Уолл Стритийн дайралт
Бараг 100 жилийн өмнө нэгэн морин чиргүүл Уолл Стрит дэх "Ж.П Морганы банк"-ны урд ирж зогсчээ. Бөмбөг ойролцоогоор 225кг жинтэй байсан бөгөөд 12:01 минутад дэлбэрсэн байна. Энэ нь 2 гудамж дамнан их хэмжээний хохирол учруулжээ. Нурсан хана, цонх хаа сайгүй цаас хөглөрсөн уг газарт 30 хүн амь үрэгдсэн байна. Харамсалтай нь энэ хэргийг хэн хийснийг хэн ч мэдээгүй байна.



4. 1980 оны Октобэрфэстийн халдлага
35 жилийн өмнө 21 настай Гундольф Кёлер гэгч Германы дайнаас хойшхи  хамгийн хөнөөлтэй цүнхийг олон нийт цугларсан газар орхиод явсан нь 13 хүний аминд хүрч, 200 гаруй хүмүүсийг шархдуулсан байна. Дэлбэрэх цагийг дутуу тавьснаас болж Гундольф Кёлер өөрөө дэлбэрэлтэнд өртжээ.



3. Кинг Дэвид буудлын дэлбэрэлт

1946 оны 7-р сарын 22-нд одоогийн Израйл улсын Иерусалим хотод "Иргун" бүлэглэлийнхэн 250 кг жинтэй тэсрэх бөмбөгийг Кинг Дэвид буудалд оруулж тавиад чимээгүй гарч явжээ. Удалгүй бөмбөг дэлбэрсэн бөгөөд байшингийн нэг булан нь юу ч үгүй нуржээ. Нийт 91 хүн амь үрэгдсэнээс 41 араб, 28 британ, 17 еврэй хүмүүс байсан байна.



2. Антверпин дахь халдлага 
1981 оны 10-р сарын 19-нд жижиг ачааны машин Антверпин хотын еврей нарын мөргөл үйлддэг газрын урд зогссон ба маргааш өглөө нь гудамж дэлгүүрүүдээр дүүрэн хүмүүс бүгд дэлбэрэлтэнд өртжээ. Нийт 3 хүн үхэж 100 гаруй хүмүүс шархадсан байна. Хамгийн гол нь хэн ч сэжиглэгдээгүй, буруутан нь олдоогүй гэнэ.



1. Мумбайн дэлбэрэлт
1993 онд нэгэн мафийн гэр бүл 15 хүчтэй тэсрэх бөмбөгнүүдийг суулгасан бөгөөд  дэлбэрэлт 75 минут үргэлжилж 250 хүн үхэж, 1100 хүн хүнд шархадсан байна. Хөрөнгийн бирж , онгоцны буудал, банк, буудал гээд хаа сайгүй хүчтэй дэлбэрэлтүүд болсон бөгөөд цагийн дараа доргилт нь театр, эмнэлэг, сургуулиудад хохирол учруулсан байна. Нийт 10 сая долларын хохирол гарч, шалтгааныг нь Муслим шашныг эсэргүүцэгчдийн эсрэг хийсэн гэж тайлбарлажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()