Өвлийн хүйтэнд алдсан амин дэмээ нөхөж авах 10 хоол хүнс

2017-01-27, 19:05
13,606

Манай Монгол шиг хүйтэн цаг ууртай газар биеийн дулаанаа нөхөж авахын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал юм. Тэгвэл өвлийн цагт хамгийн их хэрэгтэй амин дэм агуулдаг ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг юм бол? Хамтдаа олж мэдэцгээе.

Өвлийн хүйтэнд алдсан амин дэмээ нөхөж авах 10 хоол хүнс

1 Жүрж

Жүрж бол өвөл идэхэд хамгийн тохиромжтой жимс. Хүний дотоод эрхтэнд шаардлагатай витамин Ц, антиоксидантаар тун баялаг. Өдөр бүр жүрж идвэл Ц витамины дутагдалд орохгүй тул өвчин үүсгэгч нянгуудыг үгүй хийж чадах юм. Мөн жүржинд агуулагддаг кали нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна, калори багатай жимс билээ.

Жүрж

2 Лууван

Лууванг түүхийгээр нь юм уу, шөлтэй хоолонд хийж идэх хэрэгтэй. Тус ногоонд агуулагддаг каротиныг хүний бие А витамин болгон хүлээн авдаг бөгөөд А витамин нь амьсгалын эрхтнүүд, тэр тусмаа уушгийг элдэв халдвараас хамгаалж, эрүүл байлгадаг билээ. Мөн өвлийн хахир хүйтэн цаг агаарын үед хүний арьсыг өнгөлөг, эрүүл байлгадаг бөгөөд үхэжсэн эд эсийг устгаж, чийглэж өгдөг байна.

Лууван

3 Хүрэн манжин

Хүрэн манжин таны хоолонд өнгө нэмээд зогсохгүй өвлийн цагт эрүүл байхад тусладаг аж. Антиоксидант болон төрөл бүрийн шим тэжээлтэй амин дэм агуулдаг улаан манжин хүний эд эс болон "DNA" дэх хортой бодисыг устгадаг байна. Мөн цусны цагаан бөөмийг нэмэгдүүлж, гаднаас орж ирэх нян бактеритэй тэмцдэг аж. Навч нь хүртэл Ц витамин, каротин, кальци, төмөр болон магнигаар баялаг юм.

Хүрэн манжин

4 Өндөг

Өндөгний цагаанд их хэмжээний уураг, шард нь кальци, төмөр агуулагддаг. Нэг үгээр хэлбэл өндгөнд хүний биед өдөр тутам шаардагддаг 9 чухал бодис тэнцвэртэйгээр хадгалагддаг гэсэн үг юм. Үүний зэрэгцээ гадны халдвараас хамгаалах уургаар баялаг байдаг. Өндгийг өглөө идвэл эрч хүч аваад зогсохгүй, тун өег учраас жин хасахад ч тустай. Мөн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг байна. Мөн Б-2, Б-12, А, Е витамин, төмөр, цайр, фосфор гээд хүний биед хэрэгтэй чухал эрдэс бодисыг агуулдаг аж. Үүний зэрэгцээ өндгөнд агуулагддаг антиоксидант нь олон янзын өвчнөөс сэргийлдэг.

Өндөг

5 Цагаан гаа

Өвлийн хүйтэнд цагаан гаатай халуун цай шиг сайхан зүйл гэж юу байх билээ. Цагаан гаанд агуулагддаг антиоксидант нь хүний дотоод эрхтний тогтолцоонд сайн нөлөө үзүүлж, биед хэрэггүй бодисыг хөөн гаргахын зэрэгцээ цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн ханиад хүрсэн үед сайн эм болдог байна. Мөн элдэв үрэвсэл, хуян, шар ус, үе мөчний өвчинд маш тустай бөгөөд толигор, өнгөлөг арьстай болгодог ажээ. Үүний зэрэгцээ цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, жин хасахад тусладаг. Та дараах байдлаар өдөрт 2-3 аяга цагаан гаа хэрэглэж байгаарай.

  1. 2 аяга усан дээр 1 халбага цагаан гаа хийнэ.
  2. Усаа өндөр хэмээр буцалгана.
  3. Галаа зөөллөөд, таглаатай чигээр нь 10 минут байлгана.
  4. Бага зэрэг зөгийн бал хийнэ. Бас амтыг нь өөрчлөхийг хүсвэл 1 халбага нимбэгийн шүүс хийж болох юм.

Цагаан гаа

6 Тюрмерик

Тус халуун ногоонд антиоксидант ихээр агуулагддаг тул дотоод эрхтний тогтолцоонд тустай юм. Өвлийн цагаар үе мөч нь өвддөг хүмүүс антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тюрмерикийг хэрэглэж байгаарай. Мөн арьсанд халтай эд эсүүдийг устгадаг тул арьс өнгөлөг, толигор, зөөлөн болдог. Тюрмерикийг та сүүтэй хольж хэрэглэвэл ханиад, томуу, ханиалганд тустай ажээ. Сүүтэй тюрмерикийг та дараах байдлаар бэлтгээрэй.

  1. Нэг аяга сүү халаана.
  2. Сүү халмагц тал халбага тюрмерик хийгээд зөөлөн хутгана.
  3. 1-2 халбага цагаан гаа, 2 ширхэг башир цэцэг, 1 ширхэг кардамом хийнэ.
  4. Хэдэн минут хүлээнэ. Ингэснээр сүү болон бусад хольц хоорондаа холилдох юм.
  5. Ингээд сүүгээ хөрөхөөс нь өмнө уугаарай.

Тюрмерик

7 Бүйлс

Бүйлсэнд их хэмжээний антиоксидант агуулагддаг тул хүний биеийг сулруулдаг эд эс, нян бактерийг устгадаг. Мөн уураг, магни, Б витамин, кальци, кали, фосфор, цайр, төмөр болон хүний биед тустай өөх тос агуулдаг тул цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, жингээ барихад тусладаг. Дээрээс нь Е витамин агуулдаг тул нарны хорт туяанаас хамгаалдаг бөгөөд үрчлээ, зураасыг багасгаж, хөгшрөлтийн шинж тэмдгийг үгүй хийдэг ажээ.

  • Өдөрт амттан болгож, 15-20 ширхэг бүйлс идэж болно. Гэхдээ калори, өөх тос ихтэй учраас хэтрүүлж болохгүй.
  • Усанд орохынхоо өмнө бүйлсний тосоор биеэ тосолвол арьс өнгөлөг, толигор болдог.

Бүйлс

8 Анар

Хамгийн эртний жимсний тоонд ордог анар нь антиоксидант, полифенол, танин, антоцианаар баялаг тул өвлийн цагт эрч хүчтэй байхад туслана. Үе мөчний өвчин, хөшингө байдлын эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд хуян хөөрдөг, үе мөчний өвчтэй хүмүүст тун хэрэгтэй билээ. Ц витамины найрлагынхаа ачаар коллаген агуулдаг анар жимс нь арьс үрчлээтэхээс сэргийлж, залуу харагдахад тусладаг байна. Дээрээс нь калори багатай тул хүссэн хэмжээгээрээ идэж болох юм.

Анар

9 Авокадо

Авокадо жимс нь А, Ц, Е витамин, фолийн хүчил, магни, уураг ихтэй бөгөөд бусад хүнснээс илүү зүрхэнд тустай өөх тос агуулдаг. Мөн арьсны чийгшлийг нэмэгдүүлж, үрчлээнээс сэргийлж, өнгөлөг болгоно. Дээрээс нь коллаген агуулагддаг тул арьс уян хатан болдог ажээ. Та авокадог бяслаг, майонезтой хольж, хавчуургатай талх хийн идэж болох бөгөөд усанд орохын өмнө авокадотой тосоор биеэ тосолвол өвлийн цагаар арьс хуурайшиж, загатнахгүй юм.

Авокадо

10 Брокли

Броклинд Ц витамин, каротин, уураг агуулагддаг бөгөөд хуурайшсан арьсанд тун тустай юм. А витамин нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг бол Ц витамин арьсыг эрүүл байлгадаг ажээ. Дээрээс нь ердөө 15-25 калори агуулдаг тул таргална гэж санаа зоволтгүй.

Брокли

Та дээрх 10 хүнснээс гадна, хар шоколад, ногоон цай, хулуу, хулууны үр, зөгийн бал, овъёос, усан үзэм зэргийг өвлийн цагт түлхүү хэрэглэж байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()