Ухаалаг утасгүйгээс болж 1000 км алхсан эр

Энэхүү мэдээ олон сая хүмүүсийн анхаарлыг татаж байгаа аж. Түүнийг ухаалаг утасгүй гэсэн шалтгаанаар автобусанд суулгаагүй тул тэрбээр 950 км газрыг алхаж туулсан байна. Гол учир нь Хятадын бүх иргэд нийтийн унаанд суухдаа QR-код бүхий системээр өөрийгөө Covid-19 халдваргүй гэдгээ баталж байж зорчих боломжтой болсонд байгаа юм. Хэрвээ та шаардлагатай кодыг суулгах боломжтой ухаалаг утасгүй бол нийтийн тээвэрт суух боломжгүй. Мөн энэ нь зочид буудал болон дэлгүүрүүдэд ч хамааралтай ажээ.

Ухаалаг утасгүйгээс болж 1000 км алхсан эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цар тахлаас болж Хятадын иргэд төрөл бүрийн үйлчилгээ авахдаа гар утсаараа QR код уншуулж, коронавирусын халдваргүй гэдгээ баталж байгаа аж.

Олон нийтийн сүлжээнд буй мэдээллээс үзвэл Аньхон тосгоны Ге нэртэй Хятад эр нэг тосгоноос нөгөө рүү 2 долоо хоногийн хугацаанд алхсан байна. Тэрбээр хамаатан садан руугаа очиж тэндээ ажил олж хийх зорилготой байж.

Эцэст нь настай эрийг шөнө дунд гараараа даллан зогсохыг нь Лю нэртэй тээврийн жолооч анзаарч харсан аж. Хүмүүсийн яриагаар бол тэрээр Аньхуй муж дахь Божоу хотоос Жөжян мужийн Тайжоу гэх газар хүртэл нийтдээ 950 км газрыг туулсан байна. 

Ге- гийн байдлыг сонссон жолооч түүнд хоол авч өгөн хамаатан садан руу нь хүргэж өгөх санал тавьсан байна. Гэвч анх амьдарч байсан газраа очиход төрөл саднууд нь хаашаа нүүсэн нь тодорхойгүй болсон байсан тул жолооч түүнийг зочид буудалд оруулаад өгье гэсэн ч тэрбээр ажил удмааргүй байна хэмээн татгалзжээ. 

Жолооч Лю уг үйл явдлыг цахим орчинд нийтэлснээр энэхүү үйл явдал маш хурдан олон нийтэд хүрч сая сая хүмүүс ядарсан эрд туслахыг хүссэн ажээ. Дараагийн өдөр нь Жөжян мужийн цагдаагийн газарт түүний хамаатан садан ирж гэр лүүгээ авч явсан байна.

Хятадад эрүүл мэндийн QR-код бий болсон нь энд ухаалаг утасны хэрэглээ их тархсантай холбоотой. Гэвч ийм утас ашиглах боломжгүй 200 сая хятадуудад энэ нь ихээхэн хүндрэл учруулж буй. 

Уг үйл явдлын ачаар Хятадын иргэд засгийн газраасаа настай хүмүүс болон ухаалаг утас ашиглах боломжгүй хүмүүст зориулсан хялбар арга гаргаж өгөхийг шаардаж байгаа ажээ.

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()