Жүжигчид киноны “+18” хэсэгт хэрхэн тоглодог вэ?

Алдартай, онц сонирхолтой уран бүтээлийг хэсэг зуур гарч өнгөрөх секс үзэгдэл ихээр чимдэг. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг татаж, уг киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд буруудахгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авдаг, дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болж эргэлддэг бөгөөд энэ талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ жүжигчид киноны +18 хэсгийг хэрхэн бүтээдэг болохыг танилцуулъя. 

Жүжигчид киноны “+18” хэсэгт хэрхэн тоглодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Blue Valentine"

Найруулагч: Дерек Чианфранц (Derek Cianfrance)

Гол дүрд: Райан Гослинг (Ryan Gosling), Мишель Уильямс (Michelle Williams)

Нээлт: 2010 оны 1-р сарын 24

Мишель Уильямс: "Би Райан Гослингтой хосууд болж жүжиглэж, хамтдаа тоглосон. Үнсэлцэх, секс хэсгийг авах болоход их хэцүү байсан. Би айж, сандраад бас их ичсэн. Түүнийг миний биед хүрэхэд, үнсэхэд догдлоод бүр жүжиглэж байгаа гэдгээ мартах дөхсөн. Тэр чинь их сайхан залуу шүү дээ. Инээдтэй ч юм шиг." 

"Blue Valentine"

2 "No Strings Attached"

Найруулагч: Иван Рейтман (Ivan Reitman)

Гол дүрд: Натали Портман (Natalie Portman), Эштон Катчер (Ashton Kutcher)

Нээлт: 2011 оны 11-р сарын 11

Эштон Катчер: "Секс үзэгдэлд тоглох тийм ч амар биш. Сайхан бүсгүй өөрийг чинь энхрийлж, хайрлана гэдэг биеэ барихад хэцүү шүү. Гэхдээ энд тэндээс камераар зураг авч байхад хурдхан дуусгах, сайн жүжиглэх тухай л бодогддог. Энэ бүхний эцэст гараад өөрөөрөө ямар их бахархдаг гээч." 

"No Strings Attached"

3 "Gone Girl"

Найруулагч: Дэвид Финчер (David Fincher)

Гол дүрд: Розамунд Пайк (Rosamund Pike), Нил Патрик Харрис (Neil Patrick Harris)

Нээлт: 2014  оны 9-р сарын 26

Розамунд Пайк: "Чи нөхрөөсөө өөр хүнтэй янаглаж байна гээд төсөөлдөө? Хамгийн гол нь чамайг маш олон хүн харж байгаа. Чи дотуур хувцастайгаа, тэр ч бас дотуур хувцастайгаа. Тэр чамайг энхрийлж, үнсэж, ухаан санааг чинь самууруулна. Гэхдээ энэ чамд таатай санагдах нь юу л бол." 

"Gone Girl"

4 "Love & Other Drugs"

Найруулагч: Эдвард Цвик (Edward Zwick)

Гол дүрд: Жейк Жилленхол (Jake Gyllenhaal), Энн Хэтэуэй (Anne Hathaway)

Нээлт: 2010 оны 11-р сарын 24

Энн Хэтэуэй: "Ямар ч хувцасгүй эр эм хүмүүс биесээ шүргэлцэж, үнсэлцэж, нэгнээ энхрийлнэ гэдэг тийм ч амаргүй. Энэхүү киноны секс хэсэг ойролцоогоор 20 минут үргэлжилсэн. Гэхдээ надад яг л олон цаг болсон юм шиг санагдсан шүү." 

"Love & Other Drugs"

5 "Black Swan"

Найруулагч: Даррен Аронофски (Darren Aronofsky)

Гол дүрд: Натали Портман (Natalie Portman), Мила Кунис (Mila Kunis)

Нээлт: 2010 оны 9-р сарын 1

Мила Кунис: "Эрэгтэй, эмэгтэй, найз, танил байх эсэх нь хамаагүй хэн нэгэнтэй секс үзэгдэл бүтээнэ гэдэг миний хувьд их хүнд байдаг. Маш олон гэрэл тусгаж, тоолж барамгүй олон ажилчид, зураглаачид зогсож, үйлдэл хөдөлгөөн бүрийг зааварлана гэдэг маш тухгүй байдаг." 

"Black Swan"

6 "Crank: High Voltage"

Найруулагч: Невелдайн (Neveldine)

Гол дүрд: Жейсон Стэтхэм (Jason Statham), Эми Смарт (Amy Smart)

Нээлт: 2009 оны 4-р сарын 15

Жейсон Стэтхэм: "Олон хүмүүс холхисон дэлгүүрийн үүдэнд оршин суугчид, кино багийнхан, жүжигчдын өмнө секс хийж байгаагаар жүжиглэх амар байгаагүй. Хурдхан шиг л найруулагч энэ хэсгийг зогсоогоосой, болсон гэж хэлээсэй л гэж хүсч байсан. Би тийм эвгүй байдалд орж байгаагүй ээ. Ёстой онцгүй байсан шүү. Хамтран тоглосон бүсгүйд маань ч гэсэн хүндхэн л байсан байх."

"Crank: High Voltage"

7 "Chloe"

Найруулагч: Атом Эгоян (Atom Egoyan)

Гол дүрд: Лиам Нисон (Liam Neeson), Аманда Сейфрид (Amanda Seyfried)

Нээлт: 2010 оны 3-р сарын 5

Аманда Сейфрид: "Надад үнэхээр ичмээр байсан. Тал талаас хүмүүс одоо ийшээ эргэ, тэгж хар, тэнд үнс гээд л. Ёстой эвгүй шүү." 

"Chloe"

8 "The Wolf of Wall Street"

Найруулагч: Мартин Скорсезе (Martin Scorsese)

Гол дүрд: Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio), Маргот Робби (Margot Robbie)

Нээлт: 2013 оны 12-р сарын 17

Леонардо Ди Каприо: "Би секс хэсгийн зургийг авахуулахдаа бага зэрэг сандарч байсан ч жүжиглэж байгаа гэдгээ ухаарч, шал өөр нэгний ертөнцөд очсон. Тэр одоо яах байсан бол? Яаж үнсэх байсан бол? гээд л төсөөлж, үүнийгээ хэрэгжүүлэхийг хичээсэн дээ. Би урьд өмнө нь олон удаа секс үзэгдэлд тоглож байсан болохоор тийм ч хэцүү байгаагүй ээ. Харин Марготод л эвгүй байсан байх."

"The Wolf of Wall Street"

9 "A Dangerous Method"

Найруулагч: Дэвид Кроненберг (David Cronenberg)

Гол дүрд: Кира Найтли (Keira Knightley,), Вигго Мортенсен (Viggo Mortensen), Майкл Фассбендер (Michael Fassbender)

Нээлт: 2011 оны 9-р сарын 2

Кира Найтли: "Секс хэсгийн зураг авалт эхлэхээс өмнө би 2 аяга ус уугаад араас нь хэдэн аяга оргилуун дарс уусан. Учир нь би маш их сандарч, балмагдаж, ичиж байсан л даа. Тухайн үед дахиж хэзээ ч ийм хэсэгт тоглохгүй гэх бодол хүртэл төрж байсан шүү." 

"A Dangerous Method"

10 "Passengers"

Найруулагч: Мортен Таялдам (Morten Tyldum)

Гол дүрд: Женнифер Лоуренс (Jennifer Lawrence), Крис Прэтт (Chris Pratt)

Нээлт: 2016 оны 12-р сарын 14

Женнифер Лоуренс: "Үзэгчид секс хэсгийг хараад ямар халуухан юм бэ? Тасархай юм аа." гэхчлэн боддог. Гэвч үнэн хэрэгтээ тэнд огтхон ч халуухан байдаггүй. Камераар таныг бичиж байхад тийм ч тухтай санагдахгүй шүү дээ. Харин Крис бол жинхэнэ эр хүн. Тэр надад тухтай байлгах гэж олон янзаар байраа сольж, их хичээсэн. Ямартай ч бид хоёр зураг авалт эхлэхээс өмнө сайтар ярилцсан болохоор секс хэсгийг авахуулах тийм ч хүндрэлтэй байгаагүй." 

"Passengers"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()