61 настай эмэгтэй өөрийн гоо сайхны нууцаа дэлгэлээ

Хүмүүс хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөхөөс гадна, халширч, хойш суулгүй тэмцэх ёстой гэдгийг сайн мэддэг ч гэлээ, "Би чадахгүй", "Болохгүй, бүтэхгүй" гэх бодлуудаас болж, ганц олдох амьдралаа ямар ч үнэ цэнэгүй өнгөрүүлдэг нь нууц биш юм. Тэгвэл уг 61 настай эмэгтэй өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, олон хүнд "Нас бол зүгээр л тоо. Хичээсэн хүн бүр амжилтанд хүрэх боломжтой." гэдгийг баталж харуулжээ. 

61 настай эмэгтэй өөрийн гоо сайхны нууцаа дэлгэлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Язэмийнах Росси (Yazemeenah Rossi) өдгөө 61 настай бөгөөд усны хувцасны рекламанд хамгийн анх тоглож, фото моделийн кареераа эхлүүлж байжээ. 

2

Түүний хувьд загварын ертөнцөд дан ганц залуухан охид, бүсгүйчүүд амжилтанд хүрдэггүй юм гэдгийг дэлхий ертөнцөд ойлгуулсан юм.

3

Түүнтэй хамтран ажиллахаар болсон дизайнер "Эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэнг Россигоор дамжуулан олон нийтэд харуулахыг хүссэн юм" хэмээн хэлжээ.

4

Цааш үргэлжлүүлэн "Росси бол яг миний хүсч байсан эмэгтэй мөн байсан. Тэр өөрийнхөө насны бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрүүл, саруул бие организмтай. Хамгийн чухал нь тэр өөрөөсөө сайхан энергийг цацруулдаг" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

5

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тэрээр 40 насандаа анх фото модель болж байжээ.

6

Түүнийг хувцас, загварын ертөнцөд хэдийн байр сууриа олж, бэхжүүлж чадсаныг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна.

7

Тэгвэл та түүнийг "61 насан дээрээ чухам юуны учир ийм гайхалтай бие организм, гоо үзэсгэлэнтэй байгаан бол?" хэмээн гайхаж байна уу?

8

Тэрээр энэ талаар "Хамгийн эхлээд хэлэхэд та яаж амьдрахыг, юу хийхийг хүсч байна түүнийгээ л хийж, өөрийнхөөрөө амьдар. Энэ нь танд аз жаргалыг өгч, бас мэдрүүлэх болно. Хоёрдугаарт, эрүүл мэнддээ анхаар. Хүнсний ногоо хэрэглэж, загас ид. Гуравдугаарт байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр арьс болон үсээ арчилж байгаарай. Энэ л миний ухаан суусан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн зарчим" хэмээн хэлсэн байна.

9

Нас бол тоо гэдгийн бодит жишээ Росси болохыг та ч гэсэн хараад хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()