Алдартай брэндүүдийн нэр ямар утгатай вэ?

Өнөөдөр хүн бүр л ямар нэгэн байдлаар брэнд бүтээгдэхүүн хэрэглэх болсон билээ. Төдий чинээ брэнд гэх үг олон нийтийн дунд хүчтэй газар авч, нүдэнд харагдаж, чихэнд сонсдох нь олширсон гэхэд болно. Харин гудамж талбай, дэлгүүрүүдийн нүүрэнд битүү бичигдсэн тэдгээр брэнд нэрнүүд нь чухам ямар утгатай юм болоо гэж бодож байсан хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл хамтдаа алдартай брэндүүдийн нэрний учрыг хамтдаа мэдэж авцгаая.

Алдартай брэндүүдийн нэр ямар утгатай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Panera"

Дэлхийн алдартай "Panera" сэндвичийн нэрийг "Pan" буюу талх, "Era" буюу эрин үе гэх утгатай үгсийг "Талхны эрин үе" гэсэн санаагаар өгч байжээ. "Pan" гэдэг нь испаниар талх гэсэн утгатай аж. Олон улс оронд түгэн дэлгэрсэн уг сэндвичний үйлдвэрийг Рон Шаич (Ron Shaich) гэх эрхэм үүсгэн байгуулсан юм.

"Panera"

2 "Adidas"

Хүмүүсийн ихэнх нь спортын хувцас дагнан үйлдвэрлэдэг "Adidas" компаний нэрний утгыг үсэг бүр нь өөр өөр утга бүхий үгнүүдийг илэрхийлсэн буюу "All Day I Dream About Soccer" гэж боддог байжээ. Гэвч энэ нь буруу бөгөөд үнэндээ бол компанийг үүсгэн байгуулагч Адольф Дасслер (Adolph Dassler) гэх эрхмийн нэрний болон овгийн эхний 3 үсгүүдийг нийлүүлэн "Adidas" хэмээн нэрлэсэн байна. Түүнийг ойр дотны найзууд болон гэр бүлийнхэн нь Ади (Adi) хэмээн хочилдог байсан нь ийн нэрлэхэд хүрсэн аж.

"Adidas"

3 "Lululemon"

Йогийн дасгалаар хичээллэдэг хүмүүст зориулан гаргадаг хувцас хэрэглэл үйлдвэрлэгч "Lululemon" гэх нэрийг компаний үүсгэн байгуулагч Чип Уилсон (Chip Wilson) гэх эрхэм өгч байжээ. Тэрээр юуны учир ийм нэр өгсөн талаараа "Энэ нэрэнд ямар нэгэн утга гэж байхгүй. Би зүгээр л хэлэхэд өвөрмөц санагдсан учраас энэ нэрийг өгөхөөр шийдсэн" хэмээн хэлсэн байна.

"Lululemon"

4 "ASOS"

"ASOS" гэдэг нь "AsSeenOnScreen" гэх үгнүүдийн товчлол аж. Хамгийн анх Их Британи улсэн нэгэн иргэн asseenonscreen.com гэх сайтыг 1999 онд үүсгэн байгуулж байжээ. Одоогоор уг вэбсайт нь asos.com болж өөрчлөгдсөн бөгөөд "ASOS" нь загварын ертөнц дэх томоохон брэндүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг юм байна.

"ASOS"

5 "Soylent"

Энэхүү нэрийг "Make Room! Make Room!" хэмээх уран зөгнөлт жанрын зохиолоос санаа авч өгч байжээ. Уг зохиол дээр "Soylent" гэдэг нь шар буурцгийн шош гэсэн нэрээр гардаг бол бодит амьдрал дээр уг бүтээгдэхүүн нь уутласан түүхий мах аж

"Soylent"

6 "GAP"

Дэлхийн өнцөг булан бүрт салбараа нээсэн "GAP" дэлгүүр нь хамгийн анхны дэлгүүрээ 1969 онд чанартай материалтай жинсэн өмд худалдаалах зорилгоор байгуулагдаж байжээ. Нэрний утга нь 8 настай балчраас 80 настай хөгшид "GAP"-аар үйлчлүүлнэ гэсэн утгатай юмсанж. 

"GAP"

7 "Wawa"

Түргэн хоолны "Wawa" сүлжээ рестораны нэрийг хоёр шалтгаанаар ийн нэрлэжээ. 

  1. Компаний Пенсcилвани (Pennsylvania) дахь хамгийн анхны үйл ажиллагаа явуулж эхэлсэн газрын нэрийг бодолцож өгсөн
  2. Түүнчлэн америк хэлэнд канад нугасыг "Wawa" гэж нэрлэдэгтэй холбоотой аж

"Wawa"

8 "Haagen Dasz"

Польшийн зайрмагны компаний эзэн Реубен Маттуш (Reuben Mattus) гэх эрхэм үйлдвэрлэн гаргаж буй зайрмагууддаа энэхүү нэрийг өгсөн бөгөөд ямар нэгэн утга агуулаагүй аж. Тэрээр энэ талаараа "Би энэ нэрийг ямар нэгэн утга санаа илэрхийлэх үүднээс өгөөгүй. Зүгээр л хүмүүсийн сэтгэлд үлдээсэй билээ гэж бодож өгсөн юм" гэж хэлжээ.

"Haagen Dasz"

9 "JCPenney"

Энэхүү нэрийг чухам яагаад өгсөн нь ойлгомжтой бөгөөд бэлэн хувцасны дэлгүүрийг үүсгэн байгуулагч Жэймс Кэш Пенни (James Cash Penney) гэх эрхмийн нэрийн эхний үсгүүдийг оролцуулан ийн нэрлэсэн байна. 

"JCPenney"

10 "Nike"

Спортын бэлэн хувцасны зах зээлд ноёлогч гэж хэлж болох "Nike" компанийг үүсгэн байгуулагчид уг нэрийг Грек хэлний "Ялалтын бурхад" гэсэн үгнээс санаа авч, ингэж нэрлэхэд хүрсэн байна. Сонирхуулж хэлэхэд бид ихэвчлэн "Найк" гэж хэлж заншсан боловч, яг үнэндээ "Найки" гэж хэлэх нь зөв аж.

"Nike"

11 "Gatorade"

Хүний биед дутагдаж буй эрч хүч, амин дэм бэлэглэх ач тустай уг бүтээгдэхүүнийг Флоридагийн Их сургуулийн эрдэмтэд сургуулийнхаа "Florida Gators" гэх хөл бөмбөгийн багийн тамирчдад зориулан хамгийн анх бүтээж байжээ. Хэт халуунд тоглож буй тамирчдаа сэргээж, сэрүүцүүлэх, ядаргааг нь тайлах зорилгоор санаачлан зохион бүтээж байсан бөгөөд өнөөдөр спортын салбарын хүн бүрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг болтлоо түгэн дэлгэрчээ.

"Gatorade"

12 "Venmo"

Төлбөр тооцоогоо онлайнаар интернет ашиглан төлөх боломжтой уг цахим "app"-ийг анх зохион бүтээсэн эрхэм болох Эндрью Кортина (Andrew Kortina) "Venmo" гэх нэр өгсөн талаар "Энэ үг хэлэхэд дэндүү амар хялбар байсан. Тэр ч үүднээсээ хүмүүсийн ой санамжнаас тийм амар арилахгүй байх. Би эдгээр шалтгаануудаас үүдэж, энэ нэрийг өгсөн" гэж хэлсэн байна.

"Venmo"

13 "Under Armour"

Сүүлийн үед спортын бэлэн хувцасны зах зээлд хүчтэйгээр орж ирсэн "Under Armour" брэнд нь хэдийн олон сая хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан бөгөөд "NBA"-ийн "Golden State Warriors" багийн холбон тоглогч Стивен Көрри (Stephen Curry) хүртэл энэхүү компанитай хамтран ажилдаг билээ. Компаний гүйцэтгэх захирал Кевин Планк (Kevin Plank) "Washington Post" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр "Анх бид Body Armor гэж нэр өгөх гэж байсан. Гэвч эцсийн үр дүнд бид "Under Armour" гэсэн нэрэн дээр тогтоцгоосон" гэсэн байна. "Under Armour" нь хэрэглэгчийн биеийг гадны нөлөөллөөс хамгаална гэсэн утга санааг бэлгэдэж өгсөн нэр аж.

"Under Armour"

14 "Starbucks"

Харин "Starbucks" гэх нэрийг өгсөн шалтгаан нь газрын зураг дээрх "Cascades and Mount Rainier" гэх газар "Starbo" гэх нэртэй жижигхэн тосгон байдаг бөгөөд уг тосгоны нэрнээс үүдэж "Starbucks" хэмээн нэрлэсэн байна. Энэ талаар компаний гүйцэтгэх захирал Гордон Боукер (Gordon Bowker) гэх эрхэм "The Seattle Times"-д өгсөн ярилцлагандаа дурдсан юм.

"Starbucks"

15 "J. Crew"

Гоёмсог бэлэн хувцасны "J. Crew" брэндийн нэрийг компанийг үүсгэн байгуулагч Артур (Arthur) гэх эрхэм өгсөн бөгөөд нэрний утга санаа нь "crew" буюу нэгдмэл баг, хамт олон гэсэн утгатай бөгөөд 'J" үсэг нь гүйцэтгэх захирлынх нь дуртай үсэг гэнэ.

"J. Crew"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()