Хүмүүсийг очихыг хориглосон газрууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнц сонин содон, өвөрмөц зүйлүүдээр дүүрэн байдаг билээ. Тэр ч үүднээсээ жуулчид тэднийг үзэж, сонирхохыг хүсч, дэлхийн өнцөг булан бүрт аялахаар хүлгийн жолоо залдаг. Тэгвэл хэний ч очиж үл болох, хориглосон газруудын тухай та өмнө нь сонсож байсан уу? Сонсож байгаагүй бол ямар 6 газар хөл хорио тогтоосон бөгөөд чухам яагаад орохыг хориглосон байдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Хүмүүсийг очихыг хориглосон газрууд

1 Цаг агаарын онц байдлын удирдлагын төв, АНУ

Хориглосон шалтгаан: Зөвхөн өндөр албан тушаалтнууд болон мэргэжлийн ажилчид нэвтрэх эрхтэй учраас энгийн иргэд орж болдоггүй.

Виржиниад байрлах уг газар нь АНУ-ын Засгийн газрын хамгаалалтан дор байдаг бөгөөд уулархаг бүс нутагт, ой моддын дунд үйл ажиллагаа явуулдаг байна. Энэхүү нүсэр байгууламжийн доод давхрууд газар доор байрлахаас гадна, харуул хамгаалалт өндөртэй ажээ. Хэрвээ хэн нэгэн этгээд ямар нэгэн зөвшөөрөлгүй нэвтрэх гэж оролдвол хуулийн хариуцлага хүлээдэг гэнэ.

Цаг агаарын онц байдлын удирдлагын төв, АНУ

2 "Svalbard"-ийн олон улсын үр хадгалах зоорь, Норвеги

Хориглосон шалтгаан: Хүн төрөлхтөнд чухал хэрэгцээтэй зүйлийг хадгалдаг. 

Норвегийн Спитсбергений арлуудад орших уг газарт чухам юуны учир энгийн хүмүүс болон жуулчдыг очихыг хориглосон юм бол гэж та гайхаж байж болох юм. Учир нь уг зооринд газар тариалангийн бүх төрлийн хүнсний үрийг нөөцөлж, тусгайлан хадгалдаг бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд ямар нэгэн зүйл тохиолдож, хоол хүнсний гачигдалд орох үед нөхцөл байдлыг нааштайгаар шийдвэрлэхэд зориулагдсан аж. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс хэн дуртай нь орж гарахыг хориглодог байна.

"Svalbard"-ийн олон улсын үр хадгалах зоорь, Норвеги

3 "Vale do Javari", Бразил

Хориглосон шалтгаан: Одоог хүртэл нийгэмшээгүй овог, аймгууд байдаг.

Алдарт Амазоны ширэнгэн ойд одоог хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс оршсоор байгаагийн нэг нь нийгэмшээгүй эртний овог, аймгууд бөгөөд судалгаагаар 14 орчим ийм овгууд байдаг нь тогтоогджээ. Эдгээр овгуудад ойролцоогоор 2000-аад хүн амьдардаг аж. Нарийвчлан судалгаа хийхийг эрдэмтэд зорьж байгаа хэдий ч, эдгээр овгийн хүмүүс харгис, хэрцгий зан араншинтай учир гадны хүнийг ойртуулдаггүй байна. 

"Vale do Javari", Бразил

4 33 клуб, АНУ

Хориглосон шалтгаан: Зөвхөн баячууд үйлчлүүлэх ёстой.

1967 онд Уолт Дисней (Walt Disney) нэгэн өвөрмөц клубыг байгуулсан нь зөвхөн олны танил эрхмүүд, урлаг соёл, улс төрийн зүтгэлтнүүд болон алдартай хүмүүсийн зочилдог тансаг зэрэглэлийн газар байв. Хамгийн хачирхалтай нь энэхүү газраар хүссэн хүн нь үйлчлүүлэх боломжгүй бөгөөд гагцхүү "33 клубт урьж байна" гэсэн урилгатай хүмүүс л энэ газрын босгыг давах эрхтэй байдаг гэнэ. Мөн уг клубээр байнгын үйлчлүүлдэг эрхмүүд сар бүр төлбөр төлөх ёстой байдаг бөгөөд тэр нь дунджаар 3275-6100 доллар байдаг ажээ. 

33 клуб, АНУ

5 "Es Vedra"-ийн арал, Испани

Хориглосон шалтгаан: Өвөрмөц, хортой энерги ялгаруулдаг.

Доорх зургийг харахад үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай мэт харагдаж байгаа боловч, бодит байдал дээр тийм биш юм. Учир нь энэ газар нарны туяа маш хурц тусдагаас гадна, өвөрмөц энерги ялгаруулж байдаг ажээ. Испаний түүхэнд "Es Vedra"-ийн арлаар аялж явсан хүмүүс ор сураггүй алга болсон тохиолдол удаа дарааллан гарч байсан бөгөөд энэ шалтгаанаас болж, уг газар руу нэвтрүүлэхээ больсон билээ. 

"Es Vedra"-ийн арал, Испани

6 Хашима арал, Япон

Хориглосон шалтгаан: Эрүүл мэнд, бие организмд сөрөг нөлөөтэй.

Хашима арал дээрх уг байгууламжийг алдарт "Mitsubishi" корпораци эзэмшиж байсан хэдий ч, өнөөдөр үзэшгүй муухай болж, хуучирчээ. Тэртээх 1959 онд Япончууд энд шорон барьж, Хятад хоригдлуудыг авчран, шийтгэдэг байжээ. Хамгийн хачирхалтай нь энд төрөл бүрийн химийн хортой бодис туршиж үзэж байснаас гадна, Хятад хоригдлуудын сүнс хорогдсон гэж хүмүүс ярьдаг байна. 

Хашима арал, Япон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()