1
Нэг удирдлага
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан юм. Улс орноо бүхэлд нь дангаараа удирдах бөгөөд түүний үгнээс гарах зоригтон гэж үгүй аж. Харин нэг хүний удирдлаган дор нэгдэж чадсан хүмүүс хүчтэй байхгүй гээд ч яах билээ. Ард иргэд нь удирдагчаа хүндлэн биширч, хэлсэн үг бүрийг нь ёсчлон дагадаг байна.
2
Нийслэл хот бүхнийг хариуцдаг
Хойд Солонгос улсын нийлэл Пхеньян хот нь улсынхаа бүхий л асуудлыг хариуцаж, нэгтгэж ажилладаг юм. Тэнд улсын аюулгүй байдал, бодлого зэргийг хариуцсан томоохон байгууллага, яам байх бөгөөд нийслэл хотод бүх зүйлс шийдвэрлэгдэж, бусад бүс нутгууд руу дамждаг байна.
3
Цэргийн бодлого
Хойд Солонгосын цэргийн армийг “Солонгос ардын арми” хэмээн нэрийддэг бөгөөд өдгөө 1.2 сая гаруй байнгын цэрэгтэй, 7.7 сая нөөц цэрэгтэй аж. Цэргүүдийн ихэнх нь ахлах сургуулиа төгсөөд шууд албаа хүлээж авсан залуус юм. Хойд Солонгосын агаарын хүч нь 1,300 гаруй нисдэг тэрэгтэй төдийгүй хамгийн сүүлийн онгоцоо 1999 онд худалдаж авчээ. Мөн газар, уснаа явагч хөлөг тус улсад 260 гаруй ширхэг байдаг хэмээх таамаглал гараад байгаа юм. Пуужин болон их бууг 1960 оноос үйлдвэрлэж, 1970-аад оноос хэрэглэж эхэлсэн байна. Харин цэргийн хангамж тун тааруу байдаг учир тэдний ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэж, хатингаршсан төрх байдалтай явдаг аж. Ингэж цэргүүдийг хат суулгаж, зовоох нь илүү үр дүнтэй хэмээн удирдлагууд үздэг бөгөөд энэ нь цэргүүдээ сургах хамгийн гол арга барил нь юм. Ийм их цэргийн хүчтэй, дайн тулаанд хэзээд бэлэн байх тус улсыг хүчирхэг хэмээн нэрлэхээс өөр аргагүй билээ.
4
Өлсгөлөн, тамлалт
1994-1998 оны хооронд Хойд Солонгос улс их өлсгөлөнд автаж, нийтдээ 3 сая гаруй хүн алтан амиа алдсан билээ. Гэвч тэдгээр он жилүүд эргэн ирэх аюул тулгараад байгаа аж. Учир нь хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шоронд хорьж, хоол өгөлгүй хүнд хөдөлмөр эрхлүүлж, өлсгөн тамлаж хөнөөдөг байна. Ийм аймшигтай шийтгэлээс айсан хүн бүр хууль дүрмээ ёсчлон дагаж, атгасан гар шиг байж чаддаг юм. Тус улсын шоронгийн амьдралын тухай аймшигт баримт, нотолгоонууд байдаг бөгөөд та шоронгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
5
Мэдээллийг хянадаг
Тус улсын ард иргэдийн ихэнх нь цахим сүлжээнд нэвтрэх боломжгүй байдаг. Засгийн газраас нь хүмүүсийг 30 веб хуудаст нэвтэрч мэдээлэл авахыг зөвшөөрдөг бөгөөд бүх үйлдэл, хөдөлгөөнийг нь алсаас ажиглаж, дүрэм зөрчсөн тохиолдолд үг дуугүй ял оноож, хуулийн хариуцлага тооцдог. Хэн, хаашаа, ямар мэдээлэл явуулах, ямар үйлдэх хийхийг нь үргэлж хянаж байдаг тул мэдээлэл алдагдах, тагнуулдах боломж бараг үгүй гэнэ шүү.
6
Чин үнэнчээр зүтгэх хүсэл
Олон сая цэрэгтэй байлаа ч улс орноо гэх хүсэл тэмүүлэл, зүрх сэтгэлгүй бол ямар хэрэг байх билээ. Харин Хойд Солонгос улсын цэрэг бүр эх орныхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй эр зоригтой байдаг нь тус улсын хүчирхэг байдлыг хамгийн том нууц юм. Тэдэн шиг дарга нарынхаа тушаалыг үг дуугүй биелүүлж, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ёсчлон дагаж, морь нохой мэт зүтгэдэг хүмүүс дэлхий дээр ховор болов уу?
7
Баяр ёслол
Хэдий хаалттай, нууцлаг хэмээдэг боловч тус улсад болдог томоохон баяр ёслолууд нь дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Тэд баярын өдрүүдээр цэрэг, эгэл жирийн ажилчид гэлтгүй бүгд нэгдэн жагсаж, хот даяар томоохон наадам зохион байгуулж, хүн бүрт баяр хөөр, эх оронч үзлийг нь сэргээж өгдөг байна. Энэхүү баяр нь нэг ёсондоо эх оронч үзлийг иргэдийнхээ зүрх сэтгэлд суулгаж, улам бүр цаашдаа энэ эрчээрээ байхыг уриалсан наадам, суртал ухуулга юм.
8
Аймшигт шийтгэл
Тус улсын ард иргэд барууны суртал ухаалгыг хөхүүлэн дэмжсэн, бодлого нөлөөнд нь автсан зэрэг үндэслэлээр цаазын ялд унах нь элбэг байдаг. Ердөө л Өмнөд Солонгосын савангийн дуурь үзсэнээсээ болж алтан амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай, утгагүй хэрэг биш гэж үү? Тиймдээ ч Хойд Солонгос улсад хууль зөрчих асуудал бага бөгөөд хүмүүс нь ёс журамтай байдаг ажээ.
9
Уламжлал, ёс заншлаа хүндэлж, дээдэлдэг
Хойд Солонгос улсын бичигдээгүй хууль бол үе үеийн удирдагч нараа бурхан мэт шүтэх явдал юм. Тэд удирдагчийнхаа зургийг гэртээ хүртэл өлгөж, өглөө оройдоо залбирч байх бөгөөд хөшөө дурсгалд нь хүндэтгэл үзүүлж, бишэрч явдаг. Мөн хэрвээ жуулчид тэдгээр удирдагчдын хөшөө дурсгалыг зурагжуулахыг хүсвэл заавал бүтнээр нь авсан байх ёстой. Ямар нэгэн байдлаар тэдний гарын хуруу, үсний үзүүр зэргийг дутуу авсан бол жуулчдын хөтөч тэрхүү зургийг устгах бүрэн эрхтэй байдаг аж. Нэг ёсондоо энд хувь хүний эрх бус улсын эрх ашиг эхэнд бичигдэнэ гэсэн үг юм. Мөн зургийн аппаратыг зөвхөн удирдагчийн зургийг авахад л ашигладаг билээ.
10
Үзэсгэлэнт газар нутаг
Үзэсгэлэнт ой мод, уул хад гээд л ногоон өнгөөр будагдсан мэт байгальтай тус улсын нэрийн хуудас нь цэргийн хүч боловч хараа булааж, сэтгэл тэнийлгэх сайхан газар нутгийг нь орхигдуулж болохгүй. Энэ нь тэдний дэлхийд данстай хүчирхэг байдалтай нь салшгүй холбоотой бөгөөд үр өгөөж сайтай газар нутгийнхаа буянаар өнөөдөр хоол хүнс, өмсөх зүүхтэй явж байгаа билээ.
11
Өв соёлоо дээдэлдэг
Улс орны тулах багана бол яахын аргагүй уламжлал, өв соёл байдаг. Үүнийгээ улам бүр хөгжүүлэн, амьдралдаа хэрэгжүүлж байж л үндэсний аюулгүй байдлаа аварч үлдэж, бүрэн утгаараа тусгаар тогтносон улс хэмээгддэг юм. Харин Хойд Солонгосын тухайд ард иргэд нь үндэсний өв соёлоо дээдлэн, улс орноо хайрлан, дэвжин дэвшээсэй гэх чин зүрхний хүсэлтэй байдаг ажээ. Тиймдээ ч дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг энэхүү улс дэлхийд хүч сүр ихтэй гэдгээрээ гайхагдаж явна.
12
Дэлхий нийтээс тусгаарлагдсан
Хойд Солонгос бол яахын аргагүй дэлхий нийтээс тусгаарлагдсан улс юм. Тэдэнд улсынх нь гадна болж байгаа зүйлс тийм ч сонин содон биш бөгөөд гадаад улс орнуудын үйл ажиллагаа, улс төрийн бодлогод л анхаарлаа хандуулдаг байна. Мөн ард иргэдээ гадны улс орнуудын нөлөө, бодлогод авталгүй зөвхөн засгийн газар, удирдагчийнхаа үгийг сонсож, дагаж байхыг шаарддаг билээ. Тиймээс ч үйл ажиллагаа, бодлогоо хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учирдаггүйн дээр эсэргүүцэж тэмцэх хүмүүс байдаггүй нь давуу тал ажээ.
13
Удирдагчаа тахин шүтдэг
Удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ы хэлсэн үг болгон хууль мэт хэрэгждэг. Хэн ч түүний өөдөөс үг сөрж, эсэргүүцэх эрхгүй. Тэр зөв ч бай, буруу ч бай шийдвэр гаргасан л бол бүгд үг дуугүй дагаж, түүнийг бишэрч, шүтэх үүрэгтэй юм. Энэ бүхнийг хараад байхад Холливуудын алдарт "Hunger Games" кинотой тун төстэй байх аж. Тус кинон дээр ерөнхийлөгч Снөү (Snow)-ийн гаргасан шийдвэрийг хүн бүр дагаж, амь насаа хүртэл зориулдаг. Та цаг зав гаргаад тус киног, Хойд Солонгос улстай харьцуулаад нэг бодоод үзээрэй. Таныг алмайруулах нь лавтай.
14
Хар зах
Улс орон бүрт хар зах гэж байдаг. Тэнд хуулиар худалдаалж болохгүй зүйлсийг дамлан наймаалж, хүмүүст хэрэгтэй барааг нь өндөр үнээр худалдаалдаг билээ. Энэ нь Хойд Солонгос улсад ч мөн байх бөгөөд ард иргэд нь ихээр зорьж очин, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна. Жишээлбэл тус улсад Чокопай (Chocopie) гэх Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн амттанг хар зах дээр 10 доллараар худалдаалж, хүмүүс ч ихээр авдаг аж.