Тамхинаас үүдэлтэй шүдний шарыг хэрхэн арилгах вэ?

Шар шүд нь бидний гоо сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг нухчин дарж, хүмүүстэй харилцах харилцаанд ч тэр сөргөөр нөлөөлж байдаг. Мөн эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон юм. Нэгэнт шарласан шүдийг гэрийн нөхцөлд өнгөрийг арилгаж, цайруулах үнэхээр хэцүү шүү дээ. Тиймээс та бүхэндээ гэрийн нөхцөлд тамхинаас үүдэлтэй шүдний шарыг хэрхэн арилгах талаар хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Тамхинаас үүдэлтэй шүдний шарыг хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрийн нөхцөлд шүд цайруулах хялбар арга

Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйлийн нэг бол цайруулагчтай шүдний өөг хэрэглэж, өдөр бүр тогтмол шүдээ угаах явдал юм. Өдөрт хамгийн багадаа 2 удаа шүдээ угаах нь эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа хэрэгтэй билээ. Мөн аль болох химийн найрлагатай ооноос илүүтэй байгалийн найрлагатай оо нь илүү аж. Та үүнийг танихдаа, шүдний ооны арын нарийн цэнхэр, хар, ногоон тэмдэглэгээнээс харж болно. Хар, цэнхэр өнгүүд нь химийн найрлага ихтэй бол ногоон өнгө нь илүү эрүүл байдаг аж.

Гэрийн нөхцөлд шүд цайруулах хялбар арга

2 Ам зайлагч, гаа хэрэглэх

Ялангуяа тамхи татдаг хүмүүсийн хувьд, тэдний амнаас үнэхээр таагүй үнэр үнэртдэг. Магадгүй үргэлж татсаар өөрийн үнэрийг мэдэхгүй байх нь бий. Иймд та өдөр тамхилсныхаа дараа шүдээ угаах, эсвэл ам зайлагч, гаа хэрэглэж байх хэрэгтэй. Энэ нь шүдэнд тань өнгөр суух, таагүй үнэр шингэхээс сэргийлдэг.

Ам зайлагч, гаа хэрэглэх

3 Байгалийн бүтээгдэхүүнээр шүд цайруулах

Сода бол бохирдол арилгах, цайруулах үйлчилгээтэй, ахуйн хэрэглээнд өргөнөөр хэрэглэгддэг бодис билээ.  Хүнсний содыг сойзондоо шүдний оотойгоо хольж, зөөлөн үрээд үзээрэй. Энэхүү аргыг 7 хоногт 3-4 удаа хэрэглэхэд тохиромжтой. Өдөр бүр хэрэглэснээс буйл үрэвсэх, шүдний паалан үрэгдэх эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй. Тэрчлэн лимоны шүүс, хальсаар үрэх нь шүдний төрөлхийн өнгийг сэргээж, кофены өнгөрийг арилгах болно. Дээрх 2 аргыг ээлжлэн, хослуулан хэрэгжүүлбэл үр дүнгээ илүү өгнө. 

Байгалийн бүтээгдэхүүнээр шүд цайруулах

4 Устөрөгчийн хэт исэл

Багахан зэрэг ус төрөгчийн хэт ислийг усанд хольж, түүгээр шүдээ зайлснаар, шүд хормын дотор цайрч, өнгө нь сэргэдэг. Гэвч та шүздээ зайлахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй юм.

Устөрөгчийн хэт исэл

5 Тэвчээртэй бай

Эдгээр аргыг хэрэглээд л шүд шидийн мэт хурдан цайрны гэж үгүй. Мэдээж тамхи татаад л шүд шууд шар болдоггүйтэй ижил та хүлээцтэй байх хэрэгтэй. Хэрэглэж эхэлснээс 2-3 сарын дараа үр дүнгээ өгдөг учир урьдаас шантарч, бууж өгөх хэрэггүй юм.

Тэвчээртэй бай

6 Мэргэжлийн тусламж хүсэх

Мэдээж шүдээ уайруулах, эмчлэхэд цогц эмчилгээ хэрэгтэй. Тиймээс та мэргэжлийн шүдний эмчид хандаж, шүдээ шалгуулах хэрэгтэй. Өвчилсөн, цоорсон шүд байвал түүнийг түргэн эмчлүүлэх нь таны эрүүл мэнддээ хийж буй маш том хөрөнгө оруулалт ч байж мэдэх шүү дээ.

Мэргэжлийн тусламж хүсэх

7 Лазерын эмчилгээ хийлгэх

Хэрвээ та түргэн хугацаанд шүдээ цайруулахыг хүсэж байвал, лазерын эмчилгээнд хамрагдаж болох юм. Энэ нь нэг удаагийн оролтоор шүдийг танан цагаан болгож чадна. Гэвч таны шүдний өвчлөл, хэр гүн өнгөр байгаагаас шалтгаалах билээ. Мөн эмнэлэг, эмчээ зөв сонгох нь зүйтэй. Учир нь лазер нь шүдийг гэмтээж, өвчлүүлэх талтай билээ.

Лазерын эмчилгээ хийлгэх

8 Лазер эмчилгээ хийлгэх

Мөн гэрийн нөхцөлд, шүд цайруулах аппарат, төхөөрөмжинд орж болох юм. Энэ нь мэдээж лазерыг гүйцэхгүй ч, таны шүдийг үр дүнтэйгээр түргэн цайруулах болно шүү. 

Лазер эмчилгээ хийлгэх

9 Хуримтлал үүсгэх

Мэдээж шүдээ эмчлүүлэх, цайруулахад мөнгө маш их хэрэгтэй. Ялангуяа шүдийг цогцоор нь янзлуулахад зардал мөнгө их шаардана шүү дээ. Тиймээс та ямарваа гэнэтийн зүйлд эсвэл зорилгодоо хүрэхийн тулд хуримтлалыг үүсгээрэй. Энэ нь аль аль талдаа хэрэгтэй юм.

Хуримтлал үүсгэх

10 Тамхиа багасгах

Хамгийн гол нь та эдгээр аргыг хэрэгжүүлж байгаа бол тамхиа хаях хэрэгтэй. Эх үүсвэр, голомт нь байсаар байвал та хэзээ ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Тиймээс татан цагаан шүдтэй байя гэвэл, эмчилгээ арчилгааны хажуугаар аль болох тамхи татахгүйг хичээж, түүнээс гарах арга замыг эрэлхийлээрэй.

Тамхиа багасгах

11 Тогтмол арчилгаа

Тогтмол арчилгаа, цэвэрлэгээний дүнд та хүссэн зорилгодоо хүрч, шүдээ цайруулах болно. Алдаг оног шүдээн угаан, эмчилгээгээ тасалдуулсаар байвал хэзээ ч үр дүндээ хүрэхгүй гэдгийг санах нь зүйтэй. Иймд сэтгэлээр хатуу байж, өөртөө үргэлж сануулан, арчилгаагаа үргэлжлүүлсээр байхыг зөвлөе.

Тогтмол арчилгаа

12 Тамхинаас гарах арга замыг эрэлхийл

Юун түрүүнд та тамхинаас гаргах наалт, бохь, эмчилгээ зэрэг бүхнийг туршиж үзэх хэрэгтэй. Мөн сэтгэл санаагаа төв байлгаж, зорилгынхоо төлөө үнэнч байгаарай. Мэдээж өргөс авах мэт шууд гарч чадахгүй ч, тамхинаас гарна гэдэг сэтгэл зүйтэй нягт холбоотой байдаг. Иймд сэтгэл санаагаа бэлдэх нь зүйтэй.

Тамхинаас гарах арга замыг эрэлхийл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()