Ажлаа орхиод автобусаар дэлхийг тойрох аялалд гарсан хос

Америк хосууд болох 28 настай Чейз Грин, 25 настай Мария-Хосе Трехо нар Нэшвилл хот дахь гэр, ажлаа орхиод дэлхийгээр аялахаар шийджээ. Тэд замд гарахдаа интернет дээрх зааврыг дагаж 12 м урттай сургуулийн автобусыг тохилог аяллын машин болгон хувиргажээ.

Ажлаа орхиод автобусаар дэлхийг тойрох аялалд гарсан хос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хосууд аяллын машиндаа нийт 16 мянган ам.доллар зарцуулжээ. 84 хүний суудал бүхий энэхүү автобусыг 3500 ам.доллароор худалдаж авсан бөгөөд үлдсэн мөнгөө дотоод засалд нь зарцуулж 23 м2 хэмжээтэй сууц бий болгосон байна.

Автобус нь тэдний өмнөх орон сууцаас 8 дахин бага зайтай ч дотор нь угаалгын өрөө, том ор, 380 литрийн багтаамжтай усны сав, нарны хавтан, хөргөгч гэх мэт аялалд хэрэгтэй бүхий л зүйл багтжээ. Дотор нь ил зуух, дүүжин ор хүртэл бий аж.

Интернет дээр хүмүүс автобусыг хэрхэн орон сууц болгож байгааг хараад тэр хоёр ингэж шийдсэн гэнэ.

Чейз Грин "Аав маань бидэнд нэг бичлэг үзүүлсэн юм. Тэр нь надад үнэхээр таалагдсан. Бид 185 м2 хэмжээтэй байшинд амьдардаг учраас зарим өрөөгөө бүр хэрэглэдэггүй байлаа. Тэгэхэд л ямар их зайг дэмий үрж байгаагаа ойлгосон юм" гэж хэлжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Би 2018 оны 2-р сард өөрийнхөө ажилладаг барилгын компанид нөхцөл байдлаа тайлбарлатал намайг сайн ойлгосон. Эцэст нь Мариа бид 2 хүссэнээрээ амьдрах боломжтой болсон" гэжээ.

2018 оны 8-р сард тэд аль хэдийн 2 мужийг туулсан бөгөөд хуучин байшин нь хэрэггүй болсон тул зарсан байна. 

Зургуудаа өөрсдийн инстаграм хуудсанд байршуулдаг бөгөөд өдгөө 18 мянган дагагчтай болжээ.

Гэхдээ хосууд заримдаа томоохон асуудалтай тулгардаг юм. Жишээ нь цөлд явж байхад ундны ус олоход хүндрэлтэй, хотуудад автобусаа тавиад хонох зогсоол олддоггүй аж.

Гэхдээ тэд шинэ амьдралдаа бүрэн сэтгэл хангалуун байгаа юм. Учир нь хоёулаа гэрээсээ бүтэн цагаар ажиллаж байгаа учраас амьдралын хэмнэл нь өөрчлөгдөөгүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()