Нэг хундага оргилуун дарс уугаад алхвал юу болох вэ?

2017-01-12, 12:30
15,257

Бид урьд нь улаан дарс хүний биед ямар нөлөө үзүүлдгийг уншигч та бүхэнд хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад нэг хундага оргилуун дарс уугаад алхвал хүний биед ямар өөрчлөлт гардгийг мэдэж авцгаая. Магадгүй танд бэлгэнд ирээд ууж амжилгүй хадгалчихсан оргилуун дарс байгаа ч юм билүү?

Нэг хундага оргилуун дарс уугаад алхвал юу болох вэ?

1 Зүрхний шигдээс, бусад зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

Их Британийн их сургуулийн эрдэмтэд нэг хундага оргилуун дарс судасны хананд нөлөөлж, зүрхний шигдээс болон бусад зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Учир нь оргилуун дарсанд улаан дарстай адил "полифенол" гэгч бодис агуулагддаг бол полифенолыг улаан, хүрэн усан үзэмнээс гаргаж авдаг билээ. Оргилуун дарсыг "Pinot noir", "Pinot meuner", "Chardonnay"-ээр баялаг хүрэн усан үзмээр хийдэг. Судалгааны багийн ахлагч Жереми Спенсер (Jeremy Spencer) "Цагаан дарсанд полифенол байдаг л даа. Гэхдээ оргилуун дарсыг усан үзмийн шүүсээр хийдэг тул илүү их байдаг юм" гэж ярьжээ.

Зүрхний шигдээс, бусад зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

2 Цусны даралт тогтворжуулна

Оргилуун дарсан дахь полифенол нь цусны молекулуудыг тогтворжуулдаг. Ингэснээр цусны эргэлт сайжирч, судас тэлж, даралт тогтвортой болдог ажээ.

Цусны даралт тогтворжуулна

3 Саа өвчин тусах эрсдлийг бууруулна

Дээр дурдсан Жереми Спенсерийн багийнхан полифенолыг судалж, тархины эд эсүүдэд сайнаар нөлөөлдгийг олж тогтооосон байна. Полифенол мэдрэлийн эсийг тайвшруулах хүчтэй үйлчилгээтэй тул тархины цусан хангамжийг сайжруулж, саа өвчинд дайруулах магадлалыг бууруулдаг билээ.

Саа өвчин тусах эрсдлийг бууруулна

4 Эд эсүүдэд хүчилтөрөгч шингээнэ

Оргилуун дарс цусны эргэлтийг сайжруулдаг тул хүчилтөрөгч болон бүх төрлийн шим тэжээлийг биед илүү хурдан шингээн, тараадаг. Хүчилтөрөгч тархины үйл ажиллагааг идэвхижүүлж толгойг сэргээж, хурдан ажиллуулдаг аж. Гэхдээ оргилуун дарс өдөр болгон ууснаар ухаан нэмэгдэнэ гэсэн үг биш, харин илүү сэргэг, сийрэг толгойтой болно гэсэн үг юм.

Эд эсүүдэд хүчилтөрөгч шингээнэ

5 Хоол шингээнэ

Оргилуун дарс нь хоол боловсруулагчийн үүрэг гүйцэтгэдэг ажээ. Учир нь полифенол нь нян бактери үржихээс сэргийлж, гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг билээ.

Хоол шингээнэ

6 Холестролын түвшинг бууруулна

Оргилуун дарс, улаан дарс зэрэг полифенол агуулсан хүнс нь судасны хананд холестрол давхарга үүсгэдэггүй. Дээрээс нь чихрийн шижин, Алцхаймерийн өвчнөөс сэргийлдэг болохыг Иэлийн их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ.

Холестролын түвшинг бууруулна

7 Хөгшрөлтийг удаашруулна

Полифенол нь эд эс үхжихээс сэргийлдэг бөгөөд ингэснээр хөгшрөлтийг удаашруулдаг билээ.

Хөгшрөлтийг удаашруулна

Танд оргилуун дарс уумаар санагдаж байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()