1
Тайрмал сарнай ургуулах
Тайрсан сарнайг хөрсөнд суулгахаасаа өмнө төмсөнд дүрнэ. Ингэснээр сарнай чийг, үржил шимийг өөртөө шингээн авдаг ажээ.
2
Ус нэвтэрдэггүй гутал
Даавуун материалтай гутлаа ус нэвтэрдэггүй болгохын тулд зөгийн лав тос авч, гутландаа түрхээд сэнсээр үлээлгэн хатаах хэрэгтэй. Гутлын гадаргуу дээр зөгийн тос харагдахгүй болтол нь хатаагаарай. Ингээд л та ус нэвтэрдэггүй гуталтай боллоо.
3
Хувцсаа хурдан хатаахын тулд
Хатаагч байхгүй үед яаралтай хувцсаа хатаах хэрэгтэй болсон бол та хувцсаа хуурай алчууранд хийгээрэй. Дараа нь алчууртайгаа хамт хамаг хүчээрээ мушгиж, усыг нь шахаж гаргаарай. Ингээд хувцсаа хув хуурай болтол нь өлгүүрт өлгөөд л болох нь тэр.
4
Гутлын эвгүй үнэр
Гутлаас эвгүй үнэр үнэртээд байвал дүрдэг цай хийгээд нэг хонуулаарай. Хэрэв гутал нойтон бол цагаан будаа, хүнсний сода хольж гутландаа хийгээд хэд хонуулчихвал бүх эвгүй үнэр бүрмөсөн арилдаг ажээ.
5
Бариу гутал
Хэрэв таны гутал багадсан бол гутландаа нойтон сонингийн цаас дүүртэл нь чихээрэй. Гутал, сонин хоёул хатмагц сонингоо авна. Ингэвэл таны гутал сунасан байх юм.
6
Гал асаах
Чипс амттай хэдий ч, тос, өөхөөр дүүрэн хүнс юм. Тиймээс хөдөө аялал зугаалганд явж байхдаа галаа асааж чадахгүй бол чипс хийгээд үзээрэй. Тэр дорхноо л дүрэлзээд ирнэ.
7
Жижиг зүйлс хайх
Ээмэг зэрэг жижигхэн зүйлээ алга болгочихсон бол тоос сорогчныхоо хошуунд шилэн оймс углаж байгаад хайгаарай. Тэгвэл зурагт үзүүлсэн шиг эрсэн зүйлээ төвөггүй олох ажээ.
8
Хугацаатай усны сав
Ус хүний биед тун чухал билээ. Тэгвэл та өдөрт хэр их хэмжээний ус уух шаардлагатайгаа тогтоогоод усны саван дээрээ цаг болон хэмжээг нь заагаад тэмдэглэж болно Тэгвэл та ус уухаа мартахгүйн зэрэгцээ, биед дутагдах шингэнээ төвөггүй нөхөж чадах юм.
9
Суултуур шарласан бол...
Суултуур шарласан бол Пэпси ундаа хийгээд, нэг хонуулаад савантай усаар угаавал шарласан хэсэг алга болдог ажээ.
10
Бөглөөс гаргах
Тосгуур руугаа нэг минут хэртэй хав халуун ус гоожуулаад нэг аяга хүнсний сода хийгээрэй. Дээрээс нь нэг аяга цагаан цуу зугуухнаар хийж, дахин халуун ус гоожуулна.
11
Шүршүүрийн толгой цэвэрлэх
Шүршүүрийн толгойг цэвэрлэхийн тулд цагаан цуутай гялгар уутаар боогоорой. Бүтэн нэг хонуулаад уутаа авах үед танай шүршүүрийн толгой шинэ юм шиг л болсон байх болно.
12
Товч бөхлөх
Товчоо бөхлөхийн тулд ердөө оёдлын утсан дээгүүр нь өнгөгүй хумсны будаг түрхэхэд л хангалттай.
13
Биеийн үнэр
Та үнэр дарагч түрхэхээ мартаж орхисон бол шинэхэн нимбэг, эсвэл жүржийг хоёр хуваагаад арьсандаа үрээрэй. Ингэвэл биеийн эвгүй үнэр алга болдог байна.
14
Утасны дууг нэмэгдүүлэх
Бидний хэлж заншсанаар утасны "Cпикер" муудаж орхисон бол шилэн аяганд хийчихвэл хамаагүй чанга цуурайтан сонсогддог ажээ.
15
Мөсөө хүйтнээр нь хадгалах
Аялал зугаалгаар явахдаа аяны хөргөгчин доторх мөсөө аль болох удаан хадгалахын тулд давс цацаарай.
16
Амны үнэр
Шүдээ угаахаа мартсан, эсвэл оо дууссан бол алим идээрэй. Алим нь амны эвгүй үнэрийг хамгийн сайн дардаг.
17
Жүржийн лаа
Та гэрээ сайхан үнэртэй болгомоор байвал нимбэг юм уу, жүржээр лаа хийгээрэй.
18
Сав онгойлгох
Шилэн савтай бүтээгдэхүүн онгойлгох хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл дээрээс нь 1-2 минутын турш халуун ус гоожуулаад онгойлгоорой.
19
Модон халбага
Шөлтэй хоол дэврүүлэхгүйн тулд савныхаа амсар дээр модон халбага тавиарай. Тэгвэл хэтэрхий их буцалсан хоол модон халбаганд ойгоод буцаж, доошилдог гэнэ.
20
Утсаа спикер болгох
Үүний тулд танд ердөө 2 ширхэг хуванцар сав болон 00-ын цаасны гол хэсэг хэрэг болох юм. Та эхлээд 2 хуванцар саваа нүхэлж, голоор нь 00-ын цаасны голоо хийх бөгөөд түүнийхээ дээр зурагт үзүүлсэн шиг утсаа байрлуулаарай.