1
Дэрний уут
Нэг аяга вок, нэг аяга шаазан өнгөлөгч, нэг аяга цайруулагч, сода хольж халуун усаар угаагаарай. Ингэвэл дэрний уут цав цагаан болдог.
2
Махны мод
Нэг халбага ногооны шүүс, хоёр халбага сода хольж, махны модоо сойздож цэвэрлээрэй.
3
Шүршүүрийн толгой
Цагаан цууг шүршүүрийн толгойд түрхэж, 20 орчим минут болгоход цоргонууд нээгддэг байна.
Ингээд ч нэмэргүй бол шүршүүрийн толгойдоо уут углаад цаг орчим байлгаад цагаан цуугаа угааж арилгаарай.
4
Индүү
1. Цаасан дээр давс асгаж байгаад индүүгээ тавина
2. Индүүгээ асааж тултал нь халаагаарай. Гэхдээ "уур" гэсэн тохиргоон дээрээ байж болохгүйг анхаарах нь зүйтэй.
3. Индүүгээрээ давсан дээрээ үрснээр гадаргуунд наалдсан зүйл арилах болно.
5
Хайруулын таваг
Танд ариутгагч, бээлий, хогийн уут, цагаан цуу хэрэг болно. Хайруулын тавган дээрээ ариутгагчаа зузаахан шиг түрхээд хогийн уутанд хийж амыг нь сайтар бооно. Ингээд 1-2 хонуулсныхаа дараа хайруулын тавгаа гарган ирээд ариутгагчаа цэвэрлэнэ. Дараа нь хогийн уутанд буцаан хийж 1 хонуулсныхаа дараа халуун усаар сайтар угаагаарай.
Тэгээд бүлээн ус, цагаан цуу хоёроо ижил хэмжээтэй хольж хайруулын тавган дээрээ түрхээд 1 цаг байлгасны эцэст сайтар зүлгэх хэрэгтэй. Харин хатсаных нь дараа шарах шүүгээнд хийж, 1 цагийн турш 250 хэм хүртэл халаагаад халуун гадаргуун дээр нь оливын тос тарааж түрхэнэ.
Ингэснээр халуун төмөр шаардлагатай хэмжээний тосоо өөртөө шингээн авах юм. Үүнийхээ дараа хуурай, цэвэр алчууранд илүүдэл тосыг нь шингээн аваад хайруулын тавгаа доош харуулан шарах шүүгээндээ хийнэ. 15 минутын дараа гаргаж ирээд сайтар цэвэрлээрэй. Болоогүй байвал сүүлийн үйлдлээ дахин давтах хэрэгтэй.
6
Ванн
Нэхмэлийн утсыг нэг см хэртэй бөөрөнхийлж, цайруулагчинд дүрээд бохир болсон хэсэг дээрээ тавьж хонуулна. Маргааш нь бохир газраа сойзоор цэвэрлээрэй.
7
Плитка
Плитканы ширмийг гялгар уутанд хийж 2-3 цайны халбага аммиак хийгээд 12 цаг байлгана. Дараа нь сайтар угааж цэвэрлээрэй.
8
Мөнгөн эдлэл
Тугалган цаасан дотор мөнгөн эдлэлээ хийж, давстай буцалсан ус хийж 30 минут байлгана. Ингэснээр мөнгөн эдлэл өнгө орж, гялалзах болно.
9
Буйдан
Бага зэргийн спирт сойзонд шингээн үрж цэвэрлэвэл буйдан дээрх толбо алга болдог. Үнэрийг нь дарахын тулд сода нэмж болох юм.
10
Ширээ өнгөлөх
Тал аяга цагаан цуу, тал аяга оливын тосыг хольж даавуунд шингээн ширээгээ арчина. Ингэвэл ширээн дээрх зурааснууд алга болдог ажээ.
Та туршиж үзээд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай!