Одоог хүртэл боолчлол байгааг батлах 15 баримт

Боолчлолын талаар та юу мэдэх вэ? Мэдээж боолын нийгэм, боолчлол устсан гэж дунд сургуульд байхад түүхийн хичээлээр заасан билээ. Гэвч боолчлол гэдгийг зөвхөн цагаан арьст газрын эзэд, хар арьст ажилчдаар төсөөлж болохгүй юм. Өнөө цагийг хүртэл боолчлол гэгч зүсээ хувирган, бидний дунд оршсоор байгаа аж. Хэрэв та энэ тухай урьд өмнө нь хэзээ ч бодож үзээгүй бол бидний бэлдсэн нийтлэлийг уншаад үзээрэй.

Одоог хүртэл боолчлол байгааг батлах 15 баримт

1 Эрчимжүүлсэн үйлдвэрлэл

Хүн бүр эрчимжүүлсэн үйлдвэрийн талаар мэддэг хэрнээ энэ аймшигтай үйл явцын дэргэдүүр нүдээ анин өнгөрч, бусдад сайхан харагдахын тулд "Nike" гэх зэрэг брэндийн барааг авахаар зүтгэдэг. Тус зургийг хараад хэдхэн центний төлөө өдөрт өчнөөн олон цаг амсхийх завгүй ажиллаж байгаа "боолууд" өөрийн эрхгүй санаанд орохоос гадна боолчлол өнөөг хүртэл оршсоор байгааг сануулах шиг болно. Зурган дээрх бүсгүйчүүд ямар ч даатгалд хамрагдаагүй тул эмнэлгийн тусламж авч чаддаггүй биз. Үр хүүхдүүд нь ч мөн адил. Хүнтэй ингэж харьцах нь хүнлэг бус үйлдэл. Гэвч өдөр тутам хэрэглэдэг үнэтэй цайтай хувцас хэрэглэл хэрхэн бий болдгийг хүмүүс мэддэг ч, мэддэггүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөөр байгаа нь харамсалтай. 

Эрчимжүүлсэн үйлдвэрлэл

2 Эмийн сан

Мартин Шкрели (Martin Shkreli) гэгч нь "Turing Pharmaceuticals" нэртэй эмийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал байсан ба ДОХ өвчний эсрэг үйлчилгээтэй эмийнхээ үнийг огцом өсгөснөөр олны дургүйцлийг төрүүлж, хэвлэл мэдээллийн гол бай болсон хүн юм. Учир нь түүний компаний эм зах зээлд толгой цохьсон, мөн өвчтөнүүд нь эмгүйгээр байж чадахгүйг тэр мэдэж байсан билээ. Гэвч дэлхийн бүх том эмийн компаниуд ашгийн төлөө ажилладаг тул иргэд бид татвараа төлж, даатгалд хамрагдахаас өөр аргагүй. Харамсалтай нь эм үйлдвэрлэгчид хүссэнээ хийж, аманд орсон үнээ хэлдэг билээ. Үүнээс харахад эм үйлдвэрлэгчид эмийн зах зээлийг бүрэн эзэрхийлжээ.

Эмийн сан

3 Нийгмийн халамж

Малколм Икс (Mаlcolm X) бол 1925-1965 оны хооронд амьдарч байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч өнгөт арьстан юм. Тэрбээр ажил хийх боломжгүй өнгөт арьстан Америкчуудад нийгмийн халамжийн үйлчилгээг бий болгосон ч, санамсаргүй өөр нэг төрлийн боолчлол бий болгож орхисон билээ. Учир юу гэвэл урьд нь цагаан арьст боолын эзэд гартаа ташуур барьдаг байсан бол нийгмийн цөөнхийн орогнодог байр буюу "гето"-д амьдардаг хар арьст боолын эзэд хоолны тасалбар атгадаг болсон юм. Өнгөц харахад нийгмийн халамжийн тогтолцоо үүргээ сайн гүйцэтгэж, орон гэргүй ядуучуудад тусламжийн гараа сунгаж байгаа мэт харагдаж болох ч, нэг хүний гарт бүх эрх мэдэл очжээ. 

Нийгмийн халамж

4 Албадсан гэрлэлт

Албадсан гэрлэлт бол яахын аргагүй өнөө цагийн нэг боолчлол. Дундад зууны үе шиг хүчээр гэрлүүлж, насан туршид нь амьдралыг нь холбох явдлыг хүүхдүүд эсэргүүцэх нь аргагүй. Үгүй гэж хэлбэл ээж, аав гээд л хэн бүхний хараалыг идэж, үлдсэн насаа сүрдүүлгэн дунд өнгөрөөхөөс өөр аргагүй тул үг дуугүй зөвшөөрөхөөс өөр замгүй. Харин дарамтлагчийн хувьд гэрлэлтээс мөнгө, эрх мэдэл гээд л хүссэнээ олж авах бөгөөд хүүхдүүд гэрлэлтээс айж, татгалзвал тэдэнд юу ч тохиолдож мэдэх ажээ.

Албадсан гэрлэлт

5 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж юу болохыг хүн бүр мэднэ. Гэхдээ нарийвчлан сайн бодоод үзвэл ой гутам зүйл болох нь мэдэгдэх юм. Цагийн эрхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хүний үнэ цэнийн хэмжүүр болж хувирчээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авдаг хүн дундаж төвшний амьдралтай болох нь бүү хэл хэрэгцээгээ ч хангаж чаддаггүй,. Уг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нийгмийн эмзэг болон ядуу дорой хүмүүс амьдралаа залгуулах боломжтой гэсний үндсэн дээр тогтоож өгдөг ч, хүний хөдөлмөр, цаг хугацаа болон үнэ цэнэ, амь насыг үнэлсэн явдал билээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

6 Эрүүл мэндийн үйлчилгээ

Ямар улс орны засгийн газар тусламж шаардлагатай байгаа иргэдээсээ нүүр буруулах билээ? Засгийн эрх баригчид, ерөнхийлөгчид бүгд л эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна гэж ам гардаг, холбоотой санал хүсэлтийг уриалгахан хүлээж авдаг ч, хэрэг дээрээ ямар байгаа бол? Харамсалтай нь хичнээн их татвар төллөө ч эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөртэй байдаг. Тэгэхээр бид бүгд эрүүл мэндийн салбарын боолууд билээ. 

Эрүүл мэндийн үйлчилгээ

7 Шоронгийн гэмт хэрэг

Америкт сургуулиас олон тооны шорон байдаг. Өөрөөр хэлбэл ширээний ард суугаад үсэг заалгаж байгаа хүүхдүүдээс олон тооны хүн төмөр торны цаана суудаг гэсэн үг. Бүр хачирхалтай нь зарим шорон нь хувийн эзэмшлийнх байдаг. Тэгэхээр хүн гэмт хэрэг үйлдэж, өөрийнх нь торны цаана суух нь шорон эзэмшигчдэд ашигтай болж таарах аж. Шорон бүр төмөр тортой, бүдэг гэрэлтэй, цоожтой өрөөнүүдтэй, хүмүүс нэг нэгтэйгээ үг солих эрхгүй тул нэг төрлийн боолчлолтой адил. Уг нь хорих газар заналхийлэл учруулж мэдэх хүмүүсийг ард иргэдээс тусгаарлан, аюулгүй байлгах үүрэгтэй байтал иргэд өөрсдөө дэндүү их тоогоор хорих газар руу шилжих болжээ.  Дээрээс нь шорон дахь гэмт хэргээс болоод хорих газрууд байнга дүүрэн байдаг. Засан хүмүүжүүлэх үүрэг нь хаачсан хэрэг вэ? 

Шоронгийн гэмт хэрэг

8 Боолын хөдөлмөр

Боолын хөдөлмөр өрөн дээр үндэслэнэ. Зээлдэгч өрөө төлж чадаагүй бол оронд нь зээлдүүлэгчид хүчин зүтгэж, хар бор ажлыг нь хийж, зээлдүүлэгчийн сэтгэл ханах хүртэл ажиллана. Зээлдэгч нас барсан ч гэрээний хугацаа дуусахгүй. Хайртай дотно гэр бүлийнхээ гишүүнийг алдсан ар гэрийнхэн нь уй гашуудаа автаад зогсохгүй, үлдсэн өрийг нь төлж дуустал мөн л зээлдүүлэгчийн төлөө хөдөлмөрлөнө.

Боолын хөдөлмөр

9 Албадан хөдөлмөр

Зурган дээр бас нэгэн төрлийн боолчлол харагдаж байна. Иргэн алдаа гаргасныхаа төлөө аж амьдралаасаа бүрмөсөн холдож, хэн нэгний төлөө хүч хөдөлмөрөө шавхан ажиллах шаардлагатай болно. Харин тамир чадал нь барагдаад ирэхийн цагт дахин өөр нэгнээр сольж орхидог. Зурган дээрх хүү хаанаас ирсэн, хаа хүрэх, ямар гээч аймшиг хүлээж байгааг хэн ч мэдэхгүй юм. 

Албадан хөдөлмөр

10 Хэвлэл мэдээлэл

Хэдхэн хүнээр удирдуулсан хэвлэл мэдээлэл бидний юу харж, юу сонсохыг шийдэж байдаг. Ялангуяа улс төртэй холбоотой мэдээллийн цаана цөөн тооны хэдхэн хүн хэвлэл мэдээллийнхнийг утсаар татан хөдөлгөж, бидний юу мэдэж болох, болохгүйг шийдэж байдаг. Энэ маягаараа удаан үргэлжилбэл магадгүй бидэнд үнэнийг хэлэх хүн олдохгүй болж мэдэх юм. 

Хэвлэл мэдээлэл

11 Гэрийн боолчлол

Гэрийн боолчлол янз бүрийн хэлбэртэй. Гэрийн үйлчлэгчид, хүүхэд асрагч гээд л та олон удаа гэрийн боолчлолыг харж байсан ч, тоолгүй өнгөрсөн байж магадгүй. Хамгийн харамсалтай нь ихэнх улс, орнуудад хууль бусаар орж ирсэн цагаачдыг хорон санаатай хүн цагаачлалын албанд мэдэгдэнэ хэмээн сүрдүүлээд хүссэнээ хийлгэдэг байна. 

Гэрийн боолчлол

12 Хүний эрх

АНУ-ын галт зэвсгийн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлт гэж сонссон биз ээ. Энэ нь Америк иргэдийн амьд явах эрч чөлөөний байр суурь ганхаж буйн илрэл юм. Сүр дуулиантай болж өнгөрсөн саяхны сонгуулийн ялагчаас хамаарч 1776 оноос мөрдөгдсөөр ирсэн АНУ-ын хүний эрхийн асуудалд өөрлчлөлт орох үгүй нь шийдэгдэх байсан бол америк иргэд одоо амьд явах эрх нь яаж хувирахыг амьсгаа даран хүлээж суугаа аж. 

Хүний эрх

13 Хүний наймаа

Өнөө цагийн хамгийн аюултай хэрнээ, бидэнтэй хамгийн ойрхон оршиж буй боолчлол бол хүний наймаа юм. Калифорни муж тус гэмт хэргийн үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохьдог бөгөөд найзалж, нөхөрлөж, хайрлаж, дурлаж явсан гэр бүлийн тань хэн нэгэн нэг л өдөр агаарт уусах мэт замхарч, та тэднийгээ дахин хэзээ ч харахгүй гээд төсөөлөөд үз дээ. Хохирогчдыг хулгайлж, секс наймаанд оролцуулж, эмсийн хүрээлэнд зарах гээд л хүссэн бүхнээ хийдэг. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан нэгнийг ахуй амьдралаас нь хүчээр салган, хувийн боолоо болгож байгаа нь хамгийн хор хөнөөлтэй боолчлол билээ. 

Хүний наймаа

14 Тамхины боолчлол

Хүчирхэг том компаниуд боолчлолоос ашиг олдог байжээ. Жишээ нь "JP Morgan & Chase" банк 1850 оны үед 13000 гаруй боолуудыг ажиллуулдаг байсан гэдгээ нээлттэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Боолууд нь бүгд банкинд өртэй хүмүүс байсан аж. Гэтэл томоохон хүчирхэг олон компаниуд үүнтэй төстэй аргыг одоо хүртэл ашиглаж байна. Тэд бидний төсөөлж байгаагаас эрх мэдэлтэй бөгөөд ард иргэд тэдний хууль бус худалдаанаас болж хичнээн их зовж байгааг, нийгэмд хичнээн их хор хохирол учруулж байгаагаа тоодоггүй. Тэд хэрэглэгчдийг зөвхөн "үнэнч" байж, өөрсдийнх нь барааг худалдаж аваасай л гэж хүсдэг билээ.

Тамхины боолчлол

15 Улс төр болон сонирхлын бүлэг

Сонгуульд өрсөлдөж байгаа хүн бүр улс орноо хөгжүүлнэ, ард иргэдийнхээ төлөө гэсэн амлалт хэлж, уран донгоддог хэрнээ сонгогдож суудалдаа сууж авмагцаа хэлсэн, ярьснаа хоолтойгоо холиод идчихсэн мэт ор тас мартаж орхидог. Яагаад гэвэл хаалттай хаалганы цаана тэд кампанит ажлыг нь дэмжих сонирхлын бүлгүүдтэйгээ харилцан ашигтай тохиролцоо хийсэн байдаг ажээ. Ардчилсан засаглалын гол утга учир нь эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн үг. Гэтэл ийм сайн төлөвлөж, зохион байгуулсан систем улс төрчдийн хувиа бодсон зангаас болоод утгаа алдаж орхижээ. Энэ бүхэн чинь нэг ёсны улс төрийн боолчлол биш гэж үү? 

Улс төр болон сонирхлын бүлэг

Тусгаар тогтнол бол эрх чөлөөний хамгийн үндсэн шалгуур мөн ч гэлээ, хувь хүний эрх чөлөө гэдэг бол огт тусдаа асуудал юм. Боолчлол яахын аргагүй хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл. Гэтэл хэдийн үгүй болж, мөхсөн гэж боддог байсан зүйл бидний дунд хэлбэр дүрсээ өөрчлөн, одоо ч гэсэн амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд хэдийгээр энэхүү нийтлэлээ гадаад эх сурвалжаас орчуулан хүргэсэн ч гэлээ, дэлхий нийтийг хамарсан боолчлол манай улсад ч бас аюулын харанга дэлдэх болсныг та мэдэх биз ээ. Харин нийгэмд бугшсан энэ бүх муу муухайг арилгахын тулд зөвхөн улс төрчдийг хүлээгээд аманд нь багтаад суух бус, иргэн бүрийн оролцоо чухал, улс орноо дордуулах бус хөгжүүлэх гэж зорьж, хичээх нь зүйтэй гэдгийг бид танд ойлгуулахыг хүслээ. Та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()