Солгой гартай хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

Эрт цагт солгой гартнуудыг ид шидтэн, шулам хэмээж, энгийн хүмүүсээс тусгаарладаг байсан гэдэг. Харин одоо бол энэ нь тархины аль хэсэг зонхилон үүрэг гүйцэтгэж байгаагаас хамаардаг гэдгийг хүн бүр мэддэг болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд солгой гартай хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн билээ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ солгой гартай хүмүүсийн талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Солгой гартай хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдүүд багаасаа

Хүүхдүүд жаахан байхаасаа л өөрийгөө тодорхой хэмжээгээр илэрхийлдэг байна. Энэ нь гараа хөхөх, угжаа барих, тоглоомоо тоглох зэргээр илэрдэг ажээ. 

Хүүхдүүд багаасаа

2 Олны танил хүмүүс

Бидний сайн мэдэх зарим олны танил хүмүүс солгой гартаа байдаг ажээ. Тэднээс дурдвал, Том Круз (Tom Cruise), Вупи Голдберг (Whoopi Goldberg), Пол Маккартни (Paul McCartney), Опра Уинфри (Oprah Winfrey), Жастин Бибер (Justin Bieber), Селин Дион (Celine Dion), Женнифер Лоуренс (Jennifer Lawrence), Брэд Питт (Brad Pitt), Анжелина Жоли (Angelina Jolie) нар юм. 

Олны танил хүмүүс

3 Алуурчид

Алуурчид ихэвчлэн зүүн гартай байдаг ажээ. Алдартай цуврал алуурчид, алан хядагчид, тэр дундаа Аль-Каида бүлэглэлийн толгойлогч асан Осама бен Ладен (Osama Bin Laden) солгой гартай байсан гэдэг.

Алуурчид

4 Чөтгөр

Эрт үед зүүн гартай хүмүүсийг "чөтгөр, шулам" хэмээдэг байсан бөгөөд мөн муу зүйлийг зөгнөдөг хэмээдэг байжээ.

Чөтгөр

5 Шулмын хорлол

Кино болон түүхэн сурвалжуудад дүрсэлснээр шулмууд ямарваа муу зүйл, хорлол үйлдэхдээ зүүн гараараа хийдэг байсан гэнэ.

Шулмын хорлол

6 Солгой гартай хүмүүс илүү ухаалаг

Эрдэмтдийн үзэж буйгаар солгой гартай хүмүүсийн сэтгэн бодох чадвар нь энгийн хүнээс хавь илүү болохыг тогтоожээ. 

Солгой гартай хүмүүс илүү ухаалаг

7 Сэтгэл хөдлөл ихтэй

Тэдгээр хүмүүс маш их сэтгэл хөдлөлтэй учир, аливаа зүйлд түргэн гомдож, амархан баярладаг байна. 

Сэтгэл хөдлөл ихтэй

8 Түргэн ууртай

Энэ нь мөн л тэдний сэтгэл хөдлөлтэй холбоотой. Сэтгэл хөдлөл ихтэй, аливаа зүйлийг өөр дээрээ тусгаж авах хандлагатай учир, түргэн уурлаж бухимддаг аж.

Түргэн ууртай

9 Согтууруулах ундаанд дуртай

Судлаачид 12 орны 25 мянган хүмүүс дээр судалгаа хийхэд, солгой гартай хүмүүс энгийн хүмүүсээс илүү их уудаг, уух сонирхолтой байдаг нь тогтоогджээ.

Согтууруулах ундаанд дуртай

10 Урлагийн мэдрэмжтэй

Солгой гартай хүмүүс, жирийн хүмүүсийг бодвол урлагийн мэдрэмжтэй, тус салбарт амжилт байгуулах нь элбэг гэнэ.

Урлагийн мэдрэмжтэй

11 Тэмдэглэлт өдөр

1990 оноос хойш, жил бүрийн 8-р сарын 13 нд солгой гартай хүмүүсийн баярын өдрийг тэмдэглэдэг байна. Энэ нь баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд ашиглах, авто замын баруун гарын дүрмийн дагуу машин жолоодох гэх мэтээр гадуурхагдаж буй солгой гартнуудын эрхийг хамгаалахад чиглэсэн байна.

Тэмдэглэлт өдөр

12 Тархины өвчлөл тусах магадлал өндөр

Солгой гартай хүмүүс, "шизофрени", "дислекси" хэмээх тархины өвчлөл тусам магадлал, энгийн хүнээс 30 хувь илүү байдаг ажээ.

Тархины өвчлөл тусах магадлал өндөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()