Хүмүүсийн амьдралд нэвтэрсэн бидний сайн мэдэхгүй бүтээлүүд

Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ хүмүүсийн амьдралд нэвтэрсэн шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна. 

Хүмүүсийн амьдралд нэвтэрсэн бидний сайн мэдэхгүй бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ухаалаг дэлгэц байршуулсан ачааны автомашин

Алдарт "Samsung" корпораци технологийн салбарт нэгэн шинэ дэвшлийг оруулж ирсэн нь ачааны автомашинууд дээр суурилуулах боломжтой ухаалаг дэлгэц юм. Энэ нь араас ирж буй автомашинуудад үзэгдэх орчныг ил харагдуулах боломжийг олгодог байна. Том оврын автомашинуудын ард явж байгаа нөхцөлд зам харах гэж багагүй зовдог шүү дээ.

Ухаалаг дэлгэц байршуулсан ачааны автомашин

2 Ухаалаг скүүтер

“Skateboard” болон тэнцвэрээ хадгалагч скутерийн холимог тус скутерийг “Hoverboard” скутер буюу нисдэг тавцан гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ яг ч нисдэггүй л дээ. Хүн дээр нь гарч зогсмогц скутер гишгүүр доорх хоёр цахилгаан гироскопоор тэнцэвэрээ олох бөгөөд жолоодогч биеийнхээ жинг тохиромжтой хэмжээгээр хазайлган урагш, хойш, тойрог хэлбэрээр хөдөлж болдог гайхалтай бүтээл билээ.

Ухаалаг скүүтер

3 ‘Microsoft”-ийн хололинз

Бодит хэмжээст тус чихэвчийг зүүмэгц байгаа газар тань орвонгоороо өөрчлөгдөх юм. Зохион бүтээгч Алекс Кипман тоглоомчид өөрийн гэрээ халдлагаас хамгалаах хэрэгтэй болно, ердийн 3D төрөөрөөмжөөс огт өөр эд хэмээн баталж байгаа гэнэ. Хололинзийг “NASA”-гийнхан ангараг гаригийг судлах явцдаа хэдийн ашиглаж эхлээд байгаа аж.

‘Microsoft”-ийн хололинз

4 Хоол хийхийг заадаг хайруулын таваг

Та ухаалаг утсан дээрээ жороо оруулаад л “Pantelligent” нэртэй хайруулын тавагтайгаа “Bluetooth”-ээр холбоход тавагны мэдрэгч заавраа танд дэлгэцээр харуулж, мах болсон хэмээн зарлах ажээ

Хоол хийхийг заадаг хайруулын таваг

5 Ус шүүдэг ном

Дэлхий дахинд 663 сая хүн ус шүүгч хэтэрхий үнэтэйн улмаас цэвэр усны хомсдолд ороод байгаа билээ. Харин эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд тус номын хуудас ус шүүгчийн үүрэг гүйцэтгэн нян бактерийг 99% устгадаг ажээ. Одоогийн байдлаар номыг Бангладеш, Өмнөд Африк, Гана зэрэг улсуудад амжилттай туршаад байгаа гэнэ.

Ус шүүдэг ном

6 Шинэ паста

Брайн Рудольф (Bryan Rudolph) улаан буудайн гоймонг буурцгаар сольжээ. Тус шинэ бүтээгдэхүүн нь хоёр дахин их уураг, дөрөв дахин нягт, мөн цавуулаггүй аж. Тиймээс пастанд дурлагчид дахин хэтэрхий их идчихлээ гэж санаа зоволтгүй болох нь ээ.

Шинэ паста

7 Далайн тоос сорогч

Номхон далайд Техасаас том хэмжээтэй хог хаягдал бий бөгөөд хором өнгөрөх бүрт нэмэгдэж байгаа юм. Үүнийг тороор шүүрдэж цэвэрлэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алиных нь хувьд гарлагатай тул “Далай цэвэрлэх төсөл”-ийн багийнхан 100 км урттай хөвөгч цэвэрлэгчийг 15 сая доллараар бүтээжээ. Тоос сорогчны тор далайн түвшнээс доош 3 метр хүртэл хогийг цэвэрлэх чадамжтай. Тус цэвэрлэгчийн туршилтыг дараа жил хийх бөгөөд хэрэв амжилттай болох нь батлагдвал 2020 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр 10 жилийн дотор хогийг 42%-иар цэвэрлэж чадах ажээ.

Далайн тоос сорогч

8 Хүүхдэд заадаг бөмбөг

Нью-Иорк хотын дижитал зөвлөгөөний компанийхан “Hackaball” нэртэй тоглоомыг шинээр зохион бүтээжээ. Энэ тоглоомыг гар утасны аппликэйшнтэй холбосноор хэрэглэгчид програмын кодыг унших боломжтой болохын зэрэгцээ програмууд хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг гэнэ. Тиймээс хүүхдүүд тус бөмбөгөөр тоглох зуураа кодын зарчмыг сурах боломжтой ажээ.

Хүүхдэд заадаг бөмбөг

9 Агаарын бохирдол илрүүлэгч

Таны амьсгалж байгаа агаар хэр бохирдолтой байгаа, биед ямар хор хөнөөл учруулж болохыг хэлж, зааварлаж өгдөг байна. Ялангуяа тоосны харшилтай хүмүүс хөдөө гадаа явахдаа энэхүү төхөөрөмжийг ашиглаж, эрүүл мэндээ аюул заналхийллээс аварч байдаг. 

Агаарын бохирдол илрүүлэгч

10 Хаалга онгойлгогч, түгжигч аппликейшн

Гар утсандаа аппликэйшн суулгаж, хаалгатай холбож өгснөөр та хаана ч байсан гэрээ аюулгүй байгаа эсэхийг мэдэх боломжтой. Мөн хаалгаа түгжихээ мартаж гарсан бол утсаараа түгжиж, түлхүүрээ мартсан бол утсаараа онгойлгох боломжтой. 

Хаалга онгойлгогч, түгжигч аппликейшн

11 Бөгтөр засагч

Үргэлж бөгтийж суудаг хүмүүст зориулсан энэхүү бүтээл нь хэрэглэгчээ бөгтийхөөс сэргийлж, дохио өгдөг. Энэ нь тухайн хүн бөгтийж эхэлмэгц чичирч, тэгш суухыг сануулдаг бөгөөд эрүүл мэндэд ч давхар үр ашигаа хүртээж байдаг аж. 

Бөгтөр засагч

12 Ухаалаг чих

Хэт их чимээ шуугианд толгой тань өвдвөл чихэвчээ зүүгээд л гадны дуу чимээг хэсэгчлэн, аяарсгаж болно. Түүнчлэн үүнийгээ ухаалаг утастайгаа холбоод, дууг нь ихэсгэж, багасгаж өөрийн хүслээр удирдах боломжтой.

Ухаалаг чих

13 Хурхиралтаас сэргийлэх төхөөрөмж

Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгч хурхирч эхэлмэгц дэрнийх нь байрлалыг өөрчилж, амьсгалах бүрэн боломжийг гаргаж өгдөг. Ингэснээр тухайн хүн хурхирахаа зогсоож, бусдад садаа бололгүй амар тайван унтаж чаддаг аж. 

Хурхиралтаас сэргийлэх төхөөрөмж

14 Хүүхдийн бие махбодийг хянагч

Хүүхдээ унтаж байхдаа өвдөж байгаа эсэхийг мэдэх боломжтой зүүлт гэж байдаг байна. Үүнийг хүүхдийн хөлд зүүгээд гар утастайгаа холбоод, бүх зүйлсийг утаснаасаа харж, мэдэж болно. 

Хүүхдийн бие махбодийг хянагч

15 Гайхамшигт гитар

Ганцхан гитарыг ашиглаж бүхэл бүтэн найрал хөгжмийн тоглолт хийх боломжтой гээд боддоо? Ингэхийн тулд “ACPAD” гэх интернэтэд холбогдсон ухаалаг самбарыг гитарандаа суурилуулах шаардлагатай. Тус самбарыг суулгасны дараа та хүссэн төрлийн хөгжмөө тоглож, олон төрлийн ая дууг эгшиглүүлэх боломжтой болно. 

Гайхамшигт гитар

16 Ургамал таригч сав

Энэхүү бүтээл нь ургамал, цэцэг, навчийг хурдан хугацаанд ургуулж, өнгө төрхийг нь засах ач тустай юм. Үүнийг "Ayaskan" студийнхан бүтээсэн бөгөөд тарьсан ургамал томрохын хэрээр сав нь ч мөн дагаж томордог гэнэ.

Ургамал таригч сав

17 Ярьдаг тоглоом

Хэлсэн үгийг давтаж хэлдэг тоглоомууд улам бүр шинэчлэгдэж, таньтай ярилцдаг болжээ. 5-9 настай хүүхдүүдэд зориулсан тус тоглоом нь асуусан асуултанд хариулж, хүүхдүүдийн уураг тархийг хөгжүүлж, мэдлэг олгох зориулалттай юм. Хүүхдүүд заавал интернэт ухаж мэдээлэл олж авах биш, тоглоомноосоо асуугаад мэдчих боломжтой болсон нь үнэхээр гайхалтай.

Ярьдаг тоглоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()