32 настай бүсгүйн амьдралаас ойлгосон ухаарал

"Миний амьдрал яачихаа вэ?", "Би юун дээр алдчихав аа?" гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг. Гэхдээ хэн нь ч үүнийгээ гаргаж хэлдэггүйн зэрэгцээ заагаад хэлээд өгөх хүн байдаг ч болоосой гэж нууцхан хүсч явдаг. Тэгвэл нандин, эмзэг асуудлуудыг шийдэж өгөх хатуу атлаа үнэн зөвлөгөөнүүдийг зохиолч, сэтгүүлч болон аялагч бүсгүй 32 настай Олеся Новикова (Olesya Novikova) өөрийн бодит амьдрал дээр үзсэн туулсандаа тулгуурлан танд хүргэж байгааг бид уламжилъя. 

32 настай бүсгүйн амьдралаас ойлгосон ухаарал

1 Өөрчлөлт хүссэн хүсээгүй тохионо

Тогтвортой байдал гэж байдаггүй. Бид цаг үргэлж хөдөлгөөнд оршдог. Урагшаа байна уу, хойшоо байна уу бүх зүйл цаг хором тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг тул хүмүүст надад энэ өөрчлөлт хэрэгтэй юу? гэж асуух ч хугацаа олддоггүй. Та өөрчлөлт хүссэн хүсээгүй нь хамаагүй байдаг юм. 

Өөрчлөлт хүссэн хүсээгүй тохионо

2 Хурдан гэдэг нь удаан гэсэн үг

Аливаа зүйлийг яарч, сандарч, хүчээр хийх шаардлага байдаггүй. Тогтмол хийж байхад л хангалттай. Чимх чимхээр, өдөр алгасалгүй аливааг хийх нь зүйтэй. Харин хэсэг хугацааны дараа эргээд харахад хийх ёстой зүйлээ маш түргэн шуурхай гүйцэтгэчихсэн байдаг юм даа. 

Хурдан гэдэг нь удаан гэсэн үг

3 Өнөөдөр бол өчигдрийн биелэл

Өнөөдөр бол өчигдрийн биелэл. Харин маргааш бол өнөөдрийн биелэл. Энэ үгийг өдөр болгон марталгүй өөртөө сануулж байгаарай. Тэгвэл та өөрөө өөртөө эзэн, таны амьдралд тулгарч буй асуудал зөвхөн танаас хамааралтай болохыг ойлгодог болно. 

Өнөөдөр бол өчигдрийн биелэл

4 Мэдлэгийн эрин үе дууссан

Одоо бол мэдээллийн эрин үе. Өчнөөн олон жилийн өмнөөс мэдлэг бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэхээ больж, мэдлэгтэй байлаа гээд хүнд наалдах зүйл ховор болсон. Нэг үгээр бол цахим ертөнц мэдлэг гээчийг давж орхижээ. Тэр бүү хэл гүйцэтгэх ёстой даалгавраа анхаарал сарнихгүйгээр шуурхай хийж дуусгах чадвар хүнд дутагддаг болсон. Хэрэгтэй хэрэггүй мэдээлэл бидний тархинд дүүрч, хүний анхаарал суларсны зэрэгцээ хичнээн их зүйл бодно төдий чинээгээр өөрийгөө олоход хэцүү болжээ. Өөрөөр хэлбэл мэдээллийн эрин үе биднийг өөрсдөөс минь холдуулж орхисон аж.

Мэдлэгийн эрин үе дууссан

5 Зовлон гэж байдаг

Хүн болгон зовдог. Бүхнийг гартаа оруулсан хүн ч, халаас хоосон хүн ч зовдог. Өнөөдөр зовлон үзээгүй хүн маргааш зовох болно. Мөнгөгүй болсноос, хайртай хүндээ хаягдсанаас, эсвэл ердөө захианы хариу ирэхгүй байгаагаас хүртэл хүн зовж байдаг. Хүн зовох шалтгаанаа өөрөө бодоод олчихдог юм. Тиймээс эсэргүүцэхийн оронд зовлон байдгийг хүлээн зөвшөөрч, тоохгүй байж сур. 

Зовлон гэж байдаг

6 Хүн болгон жаргалтай биш

Хүн болгон жаргалтай байж чадах уу? Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ зөвхөн онолын хувьд...

Харин бодит амьдрал дээр бодол санаагаа бүрэн захирч чаддаг хүн л жаргалтай, тайван, тэнцвэртэй амьдарч чаддаг юм. Бүхий л зүйлд сэтгэлээ чилээхгүй байж сурсан хүн жаргалтай амьдарч чаддаг. Таагүй нөхцөл байдалд ч инээж баярлах шалтгаан олж хардаг хүн л жаргалтай амьдарч чадна. Нэг үгээр хэлбэл бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй хүн л жаргалтай амьдардаг гэсэн үг. 

Хүн болгон жаргалтай биш

7 Цэгцтэй бодолтой хүн л баясгалантай байдаг

Таван жилийн өмнө хүн надад ингэж хэлсэн бол би итгэхгүй байх байлаа. Би шөнөжин хайртай хүнийхээ тухай мөрөөдөж, гэр бүл зохиож, өндөр цалинтай ажилд орж, аялаж явахдаа баясгалантай байна гэж боддог байсан юм. Нэг талаараа хүнд өөрт нь л сайхан байвал тэр баясал цэнгэл мөн л дөө. Гэхдээ хүсч байгаа зүйлээ мэддэг байх нь хамгийн чухал. Хүсэл мөрөөдлөө эргэн сайтар харвал та хөөрч баярладгийнхаа учрыг тайлна. Бодол санаа тайван амгалан байх үед л хүн жинхэнэ баяр баяслыг амталдаг юм. Харин ийм болох хамгийн зөв арга нь бясалгал байж мэдэх билээ. 

Цэгцтэй бодолтой хүн л баясгалантай байдаг

8 Мөнгөний талаар бодохгүйн тулд мөнгөтэй болох хэрэгтэй

Мөнгөөр бүх асуудлыг шийдэж чадахгүй. Мөнгөтэй болсноор хүн жаргалтай болчихдог юм биш. Тиймээс мөнгөний талаар аль болох бодохгүй байж чадвал та хүч хөдөлмөрөө өөр зүйлд зарцуулах чөлөө завтай болно. 

Мөнгөний талаар бодохгүйн тулд мөнгөтэй болох хэрэгтэй

9 Хүмүүс ондоо гэхээсээ илүү төстэй байдаг

Хувь хүний онцлог шинж чанар давтагдашгүй. Бүхий л асуултын хариулт, шийдэл үргэлж таны гарт байсаар ирсэн юм шүү дээ. Өөрийнхөө хосгүй шинж чанарт анхаарч чадвал буй бүхнийг бодитоор нь хүлээж авах хүч тэнхээ танд бий болж, бүх асуултынхаа хариуг олж чадна. 

Хүмүүс ондоо гэхээсээ илүү төстэй байдаг

10 Та амьдрал гэгч номоо өөрөө зохиодоггүй юм

Бид цаг үргэлж бусдын итгэл үнэмшлийн загварт баригдан амьдардаг. Найз нөхөд, хамт олон, эцэг эх гээд л эргэн тойронд байгаа бүх хүн үүнд хамаарна. "Facebook" дээр урсан өнгөрч буй нийтлэлүүд, цахим найз гэх тодотгол зүүсэн хүмүүс ч нөлөөлнө. Бид өөрсдийн мэдэлгүй бусдын санаа бодол, байр суурийг өөртөө шингээн авч, өөрийгөө түүнд нийцүүлж байдаг. Хүүхэд байх үед ч бидний санал нийлэхгүй асуудал гарвал эцэг эх өмнөөс минь зохицуулж, өөрсдийн хэв загварын бодол санаагаа тархинд минь суулгаж өгдөг байсныг сана даа? Хүний бодол санаанаас хэн байхыг хүсдгийг нь, юу алдахаасаа айдгийг нь аваад хаячихвал алдах юм юу ч үгүй болно. Бусдын санаа бодлоос эмээхгүй байна гэдэг л жинхэнэ эрх чөлөө. 

Та амьдрал гэгч номоо өөрөө зохиодоггүй юм

11 Зорилгогүй амьдрал гэж байдаггүй

Зорилгогүй амьдрал гэж байдаггүй. Бүр хэзээ ч шүү. Ганц ялгаа гэвэл хүн өөрөө эдгээр зорилгоо бий болгосон уу, эсвэл урсгалаар нь зөн совиндоо найдан орхисон уу гэдэгт л байдаг. 

Зорилгогүй амьдрал гэж байдаггүй

12 Хүн өөрийгөө олдоггүй, бүтээдэг юм

Та өөрийгөө хаанаас хайгаа вэ? Та яг одоо энэ цаг мөчид дүрээрээ байж л байна шүү дээ. Таны явж буй замнал яг хөл доор чинь л байна. Харин энэ замналыг та бус өөр хүн таны өмнөөс шийдэж өгсөн бол, эсвэл шаардлага хэрэгцээнээс улбаалан урган гарсан бол таны туулах ёстой зам биш ээ л гэсэн үг. Та бол та. Та өөрийгөө олох бус харин бүтээдэг юм. 

Хүн өөрийгөө олдоггүй, бүтээдэг юм

13 Авьяас чадвараа бүү үрэгдүүл

Бодит байдлаас зугтаж, тав тухтай тайван амгалан байдаг газартаа шигдэх хэрэггүй. Ямар авьяас чадвар байна тэр бүгдийгээ нээж ол, хөгжүүл, ашигла. Нэг л өдөр үсээ үгтээн, халаглаж суух цаг ирэхвий. Бурхны хайрласан авьяас билгийн өмнө та том хариуцлага хүлээж байгаа хүн шүү. 

Авьяас чадвараа бүү үрэгдүүл

14 Банкнаас та ашиг олох ёстой болохоос банк биш

Хэзээ ч, бүр хэзээ ч олдгоосоо илүүг үрж болохгүй. Бид банкинд мөнгөнөөс гадна хөлс, цусаа ч бас төлдөг юм. Тиймээс ямар нэг зүйл худалдан авахдаа үргэлж хянуур болгоомжтой байж, эртнээс төлөвлөж занш. Хожим нь өр, зээлээ та л хүч хөдөлмөрөөрөө төлнө шүү дээ. 

Банкнаас та ашиг олох ёстой болохоос банк биш

15 Ажиллаж бас амарч сур

Хөдөлгөөн бүр хүч зарцуулдаг. Амралтгүй ажиллах нь хүний оюун болон биеийг хоёр дахин их хэмжээгээр ачааллуулж, харин үлдсэн эрч хүчийг тань стресс эзэмдэж орхино. Тиймээс стресстэй тэмцэж, эерэг сэтгэлээр ажилдаа хандвал хамаагүй бага хүч зарцуулах юм. Амжилтын  хоёр дахь түлхүүр бол тайван байдал. Та боломж олдох бүр амарч, бүгдийг байгаагаар нь хүлээн авч тайвшран, тархиа сэргээж байх хэрэгтэй. 

Ажиллаж бас амарч сур

16 Илүүг бүтээ

Хэрэгцээнээсээ илүүг бүтээж чадахгүй бол хэрэглээнийхээ боол болсон утгагүй амьдралаар амьдрах аюултай тул хүн үргэлж дур сонирхолтой зүйлдээ цаг гаргаж, шинийг бүтээж байх хэрэгтэй. Сониуч зан хүнийг үргэлж урагш хөтөлж байдаг юм.

Илүүг бүтээ

17 Баталгаатай зүйл гэж байдаггүй

Энэ бол хэний ч өөрчилж хүчрэхгүй байгалийн жам. Тиймээс аливаа шийдвэр гаргахаасаа өмнө дээрх үгийг бодож байх хэрэгтэй. Бүх зүйлд бэлтгэлтэй байх нь зөв. 

Баталгаатай зүйл гэж байдаггүй

18 Надад дутагдаж байгаа зүйлийг л бие организм маань нэхдэг

Энэ бол хүмүүсийн хамгийн том төөрөгдөл. Архичны бие архиа л нэхнэ. Тамхичны бие никотиноо л нэхнэ. Хүн бүрийн бие цаг ямагт шоколад, шарсан төмсөөр дутагдаж байдаг. Гэсэн ч эдгээр зүйл үнэхээр хүний биед хэрэгтэй байдаг билүү? Бие махбод юу дутагдаж байгаагаа яаж мэдэх вэ дээ. Хүний оюун ухаан шаардлагатай өөрчлөлтийг хүлээж авах дургүй, нэг хэвэндээ байх дуртай байдаг шиг хүний бие зөвхөн дадаж сурсан зүйлээ л нэхдэг юм. 

Надад дутагдаж байгаа зүйлийг л бие организм маань нэхдэг

19 Хоол гэдсэнд ч, толгойд ч нөлөөлнө

Согтууруулах ундаа хүний ухааныг алдуулдаг шиг зарим төрлийн хүнс мөн адил нөлөө үзүүлдэг. Хоол хүний анхаарал төвлөрөх чадварыг бууруулж, бодол сэтгэхүйг удаашруулдаг. Харин хамгийн сайн хүнс бол шинэхэн жимс, ногоо, давс амтлагчгүй хоол юм. 

Хоол гэдсэнд ч, толгойд ч нөлөөлнө

20 Өөрчлөлтөнд хэн ч, хэзээ ч бүрэн бэлтгэлтэй байдаггүй

Хүн хэзээ ч ямар нэг өөрчлөлтөнд бэлэн байдаггүй. Хүний толгойд үргэлж "Хэрэв...?" гэсэн асуулт эргэлдэж, тохиромжтой цаг болтол өөрчлөлтийг аль болох хойшлуулахыг хичээдэг. Гэхдээ төгс тохирох цагийг хүлээгээд ямар ч нэмэргүй, тийм цаг хэзээ ч ирдэггүй. Зүгээр л шийдвэрээ гаргаад, ханцуй шамлан зүтгэх хэрэгтэй. 

Өөрчлөлтөнд хэн ч, хэзээ ч бүрэн бэлтгэлтэй байдаггүй

Нийтлэлийн маань эхэнд 32 настай бүсгүйн зөвлөгөө гэж бичсэнийг хараад танд магадгүй тийм залуу хүний үзсэн туулсан зүйл нь шалихгүй байж таараа гэж бодогдсон байж болох юм. Амьдралын туршлага асар чухал гэдэг нь үнэн. Гэвч туршлага гээч юм чухам хэдэн насанд хуримтлагддаг юм бэ? Туршлага, настай хамаатай юу, үзэж туулсантай хамаатай юу? Хүн хэзээ "За би одоо л хүнд жаахан юм зааж өгье дөө" гэж бодох ёстой юм бэ? Гэтэл цаг хугацаа нүд ирмэхийн зуур харван өнгөрч, хөгжил дэвшил биднийг цаг хором тутамд чөлөө зав өгөлгүй араас шахан түлхэж байна шүү дээ. Магадгүй нэг л өдөр за би ухаантай боллоо одоо үр хүүхэддээ сургаалиа айлдъя даа гэх үед тэд маань хэдийн бидний урд гарчихсан байхыг үгүйсгэх аргагүй эринд бид амьдарч байна. Харин Олеся Новикова бүсгүйн зөвлөгөө нас залуу гэлтгүй хэний ч шуудхан гаргаж хэлж чаддаггүй хатуу үнэнийг дэлгээд тавьчихсан мэт л санагдлаа. Уншигч та дээрх зөвлөгөөг уншаад бидэнтэй санал бодлоо нээлттэй хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()