Эрч хүчтэй, хүчирхэг хүн болохын тулд юу хийх ёстой вэ?

Та ажил амьдрал нь гялалзан, од нь гийж яваа хүнийг хараад атаархах сэтгэл төрж байсан уу? Үнэндээ бидний өдөр тутмын амьдрал дахь жижиг гэлтгүй бяцхан тохиолдлууд биднийг өсч дэвжихэд туслаж байдаг ажээ. Харин ихэнх хүмүүс энэ боломжийг анзааралгүй өнгөрч, саад тотгор мэтээр хардаг учраас л байгаа газраа дэвхцэж, амьдрал нь урагшилж өгөхгүй юм шиг санагддаг. Тэгвэл хүчирхэг байхын тулд яах ёстойг бидний бэлтгэсэн нийтлэлээс уншаарай.

Эрч хүчтэй, хүчирхэг хүн болохын тулд юу хийх ёстой вэ?

1 Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлдэг

Зарим хүнд ажлаа дуусгах гэхээр мянга мянган шалтаг шалтгаан гарч ирдэг. Харин хүчирхэг хүн юу хүсч байгаагаа тов тодорхой мэддэг бөгөөд хэрэггүй зүйлд цаг хугацаа үрдэггүй ажээ. 

Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлдэг

2 Өөрчлөлтийг даган хувирдаг

Амьдрал цаг хором тутамд хувирч байдаг. Гэхдээ шинэ нөхцөл байдалд дасан зохицох амаргүй байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс өөрчлөлтийг хүлээн авах дургүй, удаан хойрго ханддаг бол хүчирхэг хүмүүс цаг хугацааг даган хувирахад хэзээд бэлэн байдаг гэнэ. 

Өөрчлөлтийг даган хувирдаг

3 Айдастайгаа нүүр тулдаг

Хүмүүс айдсаасаа зугтдаг бол зарим нь зөвхөн өнгөн талыг нь харж, гүн гүнзгий нэвтэрч орохоос зайлсхийдэг. Гэвч хүчирхэг хүмүүс шуудхан айдастайгаа нүүр тулж, өмнөх өөрөөсөө илүү болохыг хичээдэг билээ. 

Айдастайгаа нүүр тулдаг

4 Алдаанаасаа суралцдаг

Хүчирхэг хүмүүс өөрийн үйлдлийг шүүмжилж, алдаагаа нуух гэж оролддоггүй. Харин ч алдаанаасаа суралцаж, илүү дээр нэгэн болохыг хичээдэг. 

Алдаанаасаа суралцдаг

5 Хэн гэдгээ мэддэг

Хүчирхэг хүмүүс нөхцөл байдлаа сайтар ухамсарлаж, хэн байгаагаа, хэн болохыг хүсч байгаагаа ойлгож авсан байдаг. Тиймээс зорилодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж чаддаг ажээ. 

Хэн гэдгээ мэддэг

6 Сэтгэл зүрх болон ухаан санаагаа тэнцвэртэй байлгаж чаддаг

Сэтгэл хөдлөлдөө захирагдах бус, надад ашигтай шийдвэр гэж бодох ч бус хүчирхэг хүн хоёуланг нь тэнцвэртэй байлгаж чаддаг. Шаардлагатай үед сэтгэлээ дагаж, шаардлагатай үед толгойдоо захирагдаж чаддаг байх нь зүйтэй. 

Сэтгэл зүрх болон ухаан санаагаа тэнцвэртэй байлгаж чаддаг

7 Бусдын амжилтанд баярладаг

Хүчирхэг байхын нэгэн үндэс нь хамтын ажиллагаа юм. Бусдын амжилтыг хараад тэд хэзээ ч атаархдаггүй бөгөөд харин ч тэдэнтэй хамт чин сэтгэлээсээ баярлаж, аз жаргалыг нь хуваалцдаг билээ. 

Бусдын амжилтанд баярладаг

8 Үргэлж чадвараа өнгөлж зүлгэж байдаг

Ихэнх хүмүүс бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг бол хүчирхэг хүмүүс бусдын нүдэнд хэрхэн харагдахаа бодолгүй чаддаг зүйлээ байнга давтаж, чадвараа дээшлүүлж байдаг. 

Үргэлж чадвараа өнгөлж зүлгэж байдаг

9 Шийдвэр гаргаж чаддаг

Өөрийн үнэ цэнэ, давуу талаа мэддэг бол шийдвэр гаргахад ямар ч бэрхшээл учирдаггүй ажээ. 

Шийдвэр гаргаж чаддаг

10 Шударга

Хүчирхэг хүмүүс үргэлж өөртөө үнэнч ханддаг. Тэдний үйл хөдлөл хэл ярианаасаа хэзээ ч зөрнө гэж байдаггүй. 

Шударга

11 Өөрийгөө хүндэлдэг

Хүчирхэг хүмүүс өөрт байгаа зүйлээ бус өөрийгөө хүндэлдэг. Тиймээс тэдэнд ялах, ялагдах нь тийм ч чухал байдаггүй гэнэ. 

Өөрийгөө хүндэлдэг

12 Тэвчээртэй

Тэд үр дүнгээ үзэхийн тулд хүлээх ёстой гэдгээ мэддэг. Урт удаан хугацаа зарцуулна гэдгийг ч ойлгодог. Тэгээд ч тэвчээргүй зан сайн зүйлд хүргэдэггүйг хүн бүр мэдэх биз ээ. 

Тэвчээртэй

13 Хариуцлагатай

Хүчирхэг байлаа гээд алдаа гаргадаггүй гэсэн үг биш. Гэхдээ хамгийн гол нь тэд алдаа гаргаж, бүтэлгүйтсэн ч, ирээдүй рүүгээ итгэл алдалгүй урагшилж чаддаг билээ. 

Хариуцлагатай

14 Өрсөлдөх чадвартай

Бүхий л саад бэрхшээл, хүндрэлтэй асуудал тэдний хувьд ердөө л өсөн дэвжих нэг алхам. Ихэнх хүмүүс саад тотгортой тулгарахаараа сэтгэлээр унаж бухимддаг бол хүчирхэг хүмүүс дуртайяа сорилтыг хүлээн авч, нэг шат урагшилж байдаг ажээ. 

Өрсөлдөх чадвартай

15 Талархаж чаддаг

Үргэлж илүү ихийг хүсэж, шунаж байхын оронд хүчирхэг хүмүүс өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдгийн зэрэгцээ энэ бүхэндээ талархаж чаддаг гэнэ шүү. 

Талархаж чаддаг

16 Чаддаг зүйлдээ л анхаардаг

Цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зөв хуваарилж чадсанаар хүчирхэг хүмүүс амжилтанд хүрдэг. Тэд хамгийн сайн хийдэг зүйлдээ цаг хугацаагаа зориулдаг ажээ. 

Чаддаг зүйлдээ л анхаардаг

17 Хөл дээрээ ямагт босч чаддаг

Бүтэлгүйтэл бол тэдний хувьд төгсгөл биш харин эхлэл юм. Тэдний сонгосон зам эцэстээ амжилтанд хүргэх болно гэдгийг тэд мэддэг, үүндээ ч итгэж явдаг билээ. 

Хөл дээрээ ямагт босч чаддаг

18 Аливааг бодитоор хардаг

Хүчирхэг байна гэдэг өөдрөг байхтай утга нэг. Бэрхшээл саадтай тулгарахаараа тэд аливааг сайнаар харахын зэрэгцээ үргэлж хоёр хөл дээрээ бат зогсож байдаг ажээ. 

Аливааг бодитоор хардаг

19 Дутагдлаа засч чаддаг

Хүмүүс сул дорой байдлаа нуухыг хичээдэг. Харин хүчирхэг хүмүүс дутагдалтайгаа нүүр тулахаас айдаггүй бөгөөд бүр муу талтайгаа тэмцэж, ялан дийлж чаддаг билээ.

Дутагдлаа засч чаддаг

20 Суралцахад бэлэн байдаг

Шинэ өдөр, шинэ танил, шинэ ажил. Энэ бүгд хүчирхэг хүмүүсийн нүдэнд шинийг суралцах боломж адил харагддаг. Ямар ч хатуу бэрх зүйл тохиолдлоо гэсэн хүчирхэг хүмүүс суралцахдаа үргэлж бэлэн байдаг ажээ. 

Суралцахад бэлэн байдаг

21 Асуудлыг шийдэхэд үргэлж бэлэн байдаг

Та тулгарсан асуудлынхаа талаар цаг үргэлж гомдоллон, жижиг зүйлийг дэвэргээд л суугаад байж болно. Эсвэл хүчирхэг хүмүүс шиг шуудхан асуудал руугаа ханцуй шамлан орж, шийдэж болно. Таны л сонголт...

Асуудлыг шийдэхэд үргэлж бэлэн байдаг

 Танд эдгээр шинж чанаруудын хэд нь байдаг вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()