1
Дасгал 1
Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, баруун хөлөө дээш өргөнө. Хоёр гараараа баруун хөлийнхөө тахимнаас барьж, өөр рүүгээ татна. Энэ байрлалаараа 30 секунд барьж, хоёр хөлөөрөө ээлжилж хийгээрэй.
2
Дасгал 2
Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, хэвлий рүүгээ татна. Энэ байрлалаараа 20 секунд барьж, хоёр хөлөөрөө ээлжлэн хийнэ.
3
Дасгал 3
Нуруугаараа хэвтэж, баруун хөлөө чигээр нь сунгаж, зүүн гараа хажуу тийш сунгана. Зүүн хөлөө баруун тийш нь баруун гар руугаа тултал сунгана. Энэ байрлалаараа 20 секунд болоод хоёр тал руугаа ээлжилж хийгээрэй.
4
Дасгал 4
Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугална. Баруун хөлөө зүүн гуян дээгүүрээ давуулна. Баруун хөлийн өвдөг хажуу тийшээ эгц харсан байх ёстой. Ингээд зүүн хөлөө толгой руугаа чиглүүлэн чангааж, 30 секунд болно. Хоёр талаараа давтаж хийгээрэй.
5
Дасгал 5
Зүүн хөлөө хойш сунгаж, баруун хөлөөрөө газар өвдөглөнө. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө хөлөө сэлгэж хийнэ.
6
Дасгал 6
Баруун талаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, шагайнаас нь атгаж, зөөлөн татна. Ингэснээр зүүн гуяны булчинд даралт өгөх юм. Нуруугаа цэх байлгаж, бөхийж болохгүй. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө тийш харж давтаарай.
7
Дасгал 7
Ширээнээс нэг алхмын зайтай зогсож, урагш бөхийн, хөлөө өвдгөөр нь үл ялиг нугална. Хоёр гараараа ширээнд хүрч, толгой, мөр ижил түвшинд очих ёстой. Энэ байрлалаараа 10 секунд болоод босч, хоёр тал руугаа суниагаарай.
Нурууны өвчин гэдэг тоглоом биш. Нугасаар бүхий л мэдрэлийн эд эс дамжиж байдаг тул нуруугаа гэмтээсэн хүн насан туршдаа тахир дутуу болдог ажээ. Тиймээс та өдөрт ердөө тавхан минутыг өөртөө зарцуулан энэ аюултай өвчнөөс сэргийлээрэй.