2017 оны ордуудын зурхай

Та шинэ оныхоо төлөвлөгөөг гарган хүүхэд шиг догдлон, өнгөрсөн оныхоо алдаа, оноог дэнслэн сууна уу? Гэхдээ өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээсээ урам авч, алдсан бүхнээ цэгнэн туршлагажиж, шинэ жилээ урам зоригтойгоор угтан авах нь юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай. Харин та 2017 онд намайг юу хүлээж байгаа бол хэмээн ирээдүйдээ санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн ажил хэргийн зурхайг уншаад үзээрэй.

2017 оны ордуудын зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Хувийн амьдрал: Та дур татам, ухаалаг, бас гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Санчир, Тэнгэрийн ван гаригууд таатай байрлалд байх тул жилийн турш таны бүх зүйл бүтэмжтэй байна гэсэн үг. Жилийн сүүлээр танд бүх зүйл уйтгартай санагдаж эхлэх боловч 12-р сар гэхэд огт өөр зүйлд хүчээ үзэж, сэргэх болно. Сугар гариг буцах хөдөлгөөнд очсон тул та хүмүүст таалагдаж, найз нөхдийнхөө дунд чухал байр суурь эзэлнэ. 5-р сарын эхээр ажил болон хувийн амьдралаа арай хурдасгах төлөвлөгөө гаргах шаардлагатай тулгарах бөгөөд Ангараг гариг тун идэвхитэй байгаа тул та жилийн турш эрүүл саруул, өдөр бүрийг эрч хүчтэй өнгөрөөх нь ээ. 

Мөнгө, ажил хэрэг: 2017 онд та санасан бүхнээ биелүүлж, аз завшааныг шүүрэн авах болно. Тиймээс энэ боломжийг ашиглан ямар нэг өөрчлөлт хийгээрэй. Нар "Хонь" руу ойртож байгаа тул мөнгө олох нь танд зовлонгүй болох юм. 12-р сард Санчир гариг буцаж, таны ажил хэрэг санаанд оромгүй сайнаар эргэх болно. Та дараа жилдээ урам зориг, эрч хүчтэйгээр орох ажээ. 

Хонь

2 Үхэр

Хувийн амьдрал: Энэ жил та бүхнээс илүү өөрийгөө тэргүүнд тавиарай. Ингэж чадвал та мөнгө олж, эрүүл байж чадна. Ангараг гариг таны талд байгаа тул хүссэн ирээдүйгээ цогцлоох эрч хүч дүүрэн байх юм. 1-р сарын эхээр нарны нөлөөгөөр танд шинэ зүйл эхлэх боломж гарч ирэх бөгөөд аливааг бодитоор харах зөн билгийг танд өгөх болно. Энэ завшааныг ашиглан та ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаад авах нь зүйтэй. Сугар гариг идэвхигүй болж байгаа тул та хамгийн чухал гэсэн зүйлсдээ анхаарч, өнгөрснөө эргэцүүлээд аваарай. 4-р сард та өнгөрсөн алдаануудаа дэнсэлж, бүхнийг шинээр эхлэх урам зоригтой болно. Хавар жаахан хэцүү байж болох ч, намар таны амьдрал хөнгөрөх бөгөөд 12-р сард таны амьдрал гэнэтийн өөрчлөлтөөр дүүрэн байх нь ээ. 

Мөнгө, ажил хэрэг: Нар таныг хийж байгаа зүйлдээ болон ирээдүйд хийх гэж байгаа зүйлдээ анхаарал хандуулахыг сануулж байна. Хэрэв танд бодсон төлөвлөсөн зүйл байгаа бол түүнийхээ төлөө хөдөлж, өөрчлөлт хийх цаг болжээ. Та хүсэхгүй байсан ч, өөрчлөлт таны хаалгыг тогшин өөрөө ирэх юм. Тиймээс бэлтгэлтэй, идэвхитэй байгаарай. Учир нь ангараг гаригийн нөлөөгөөр та ирэх онд мөнгөлөг, тогтвортой байх тул танд төлөвлөгөөгөө биелүүлэх боломж дүүрэн байгаа билээ. 

Үхэр

3 Ихэр

Хувийн амьдрал: 2017 онд байгаа бүх хүчээ шавх, хүссэн бүх өөрчлөлтөө хий, зорилгоо биелүүл ихрүүд ээ. Таны зөн совин зөв зүгт хөтөлж, шинэ санаа дуусашгүй их байх болно. Тиймээс ярилц, зөвлө, хамтрагчаа олж, багаа бүрдүүл. 2017 он таны хамгийн өндөр амжилт гаргах жил байх болно. Том зүйл бодож, өөрчлөлтөд бэлэн байгаарай. Санчир, Далай ван гаригууд таныг амжилт, аз жаргалын төлөө зоригтойгоор урагш алхаж чадвал хэнийг ч, юуг ч золиослохгүй гэдгийг амлаж байна. 

Мөнгө, ажил хэрэг: Жилийн турш таны ажил төрөл гялалзах болно. 1 болон 12-р сард ажил хэргийн томоохон өөрчлөлт, мөнгө санхүүгээ зохицуулах шаардлагатай тулгарна. Харин 12-р сард хэтэрхий их зарлага гаргахгүй байхыг хичээгээрэй. 

Ихэр

4 Мэлхий

Хувийн амьдрал: 2017 он таны хувьд амжилт дэвшил, чухал шийдвэр, өөрчлөлтийн жил байх нь ээ. Гайхалтай зүйлс эрч хүчтэйгээр таны зүг чиглэн явж байна. Энэ боломжийг ашиглан  гэр бүлийн амьдрал, ар гэртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хичээгээрэй. Та хувийн амьдралдаа эерэг өөрчлөлт хүссээр ирсэн бол одоо л биелүүлэх цаг. Таны зөн совин гайхалтай хурц байх тул жилийн турш танд хэн хүнээс давуу байх боломж олдож байгаа юм. Энэ жил нэлээд хөдөлмөрлөх хэрэг гарч магадгүй ч, та аз хийморь, эрч хүчээр дүүрэн байх ажээ. 

Мөнгө, ажил хэрэг: Жилийн эхнээс авахуулаад л таны ажил хэрэг, мөнгө санхүү сайн байх болно. Хэтэрхий үрэлгэн загнахгүй бол 6,7-р сард таны санхүүгийн байдал огцом нэмэгдэх юм. Жилийн хоёрдугаар хагас нар танд ойртох тул эрч хүчтэй, санаачлагатай байгаарай. Сайтар хөдөлмөрлөж, 12-р сард ирэх сайхан боломжид эртнээс бэлдэх хэрэгтэй шүү. 

Мэлхий

5 Арслан

Хувийн амьдрал: Ажил хэрэг, бүтээлч байдалд тань дуусашгүй эрч хүч цутган орж ирэх болно. Нар болон Ангараг гариг танд ойртсон тул жилийн турш идэвхитэй байх боловч хэтэрхий түрэмгий, яаруу загнахаас болгоомжлоорой. Тайвширч, уужуу хандаж чадвал та их зүйлийг олж авах болно. Мөн гэр бүлдээ санаа тавьж, хувийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй. 8-р сард хосуудын харилцаанд саад учирч, эргэлзээ гарч магадгүй тул ухаалаг, мэдрэмжтэй байх нь зүйтэй. 

Мөнгө, ажил хэрэг: 2017 онд та амжилт бүтээлээр дүүрэн байх болно. 4-5 сард ухаалаг, үр дүнтэй ажиллахыг хичээгээрэй. Зуны улиралд зорилгоо сайтар тодорхойлж, хамтрагчдаа бүрдүүлэн ажиллавал та том шагнал хүртэнэ. 12-р сард үйл хөдлөлөө анхаарч, хүч хөдөлмөрөө шавхан ажиллах шаардлага тулгарч мэдэх юм. 

Арслан

6 Охин

Хувийн амьдрал: 1-р сарын 7-оос эхлэн таны амьдрал адал явдлаар дүүрч, ажил, албан тушаалын хувьд сайхан боломжууд гарч ирэх болно. Таны хүссэн, бодсон бүхэн энэ жил биелэх бүрэн боломжтой. Ангараг гаригийн нөлөөгөөр та жилийн турш ид шидтэй мэт жинхэнэ хуурамч бүхнийг ялгаж салгах чадвартай байна. Найз нөхөд, хайр дурлалын асуудалд та бодитоор хандаж, бусад хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг тольдож чадна. 

Мөнгө, ажил хэрэг: Ажил, албан тушаал санхүүгийн байдалдаа хянуур болгоомжтой байгаарай. Жилийн төлөвлөгөөгөө эргэн нэг харж, сайтар дүн шинжилгээ хийх нь зүйтэй. 

Охин

7 Жинлүүр

Хувийн амьдрал: Бүтэн жилийн турш хүчирхэг хамтрагч, найз нөхөд тань үргэлж таны дэргэд байх нь ээ. Та эргэн тойрныхондоо туслаж, эргээд танд дотны хүмүүс чинь туслах болно. Хайр дурлал болон найз нөхдийн харилцаа тун сайн байж, та бүх зүйлийг илүү тодорхой харж чадах юм. 2-6 сарын хооронд таны аз гийж, хувийн амьдралд тань сайн сайхан өөрчлөлт тохионо. Жилийн эцсээр та тайван амгалан болж, хамгийн чухал гэсэн зүйлстээ анхаарал хандуулах ажээ. 

Мөнгө, ажил хэрэг: Таны төлөвлөгөө бүхэн хэрэгжиж, зорилго бүхэн биелнэ. Гэхдээ ухаалаг, шургуу, шийдмэг байгаарай. 6-р сар хүртэл таны мөнгө санхүү  зогсолтгүй нэмэгдэх тул хэтэрхий үрэлгэн загнахгүй байж чадвал хуримтлал үүсгэж чадах юм. 9-р сард хэрэггүй зүйлст анхаарлаа сарниулах хэрэггүй, ажил хөдөлмөртөө чин сэтгэлээсээ хандаарай. Тэгвэл жилийн эцэст мөнгө санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй болсон байна.

Жинлүүр

8 Хилэнц

Хувийн амьдрал: Та энэ жил маш азтай байх болно. 2017 оны эхээр та завгүй байх тул сайхан боломжийг алдаж орхихоос сэргийлээрэй. Зарим үед таны сэтгэл түгшиж болох ч, та зогсолтгүй урагшилж, өөртөө эргэлзэх ч зав гарахгүй, од хиймориор дүүрэн байх болно. Од гаригсын нөлөөгөөр та ижил зорилготой хүмүүстэй ойр дотно болох бөгөөд таны амжилтыг юу ч зогсоож чадахгүй. Хайр дурлалын асуудал ч мөн адил. Танд юу ч саад болж чадахгүй тул хамаг хүчээрээ зүтгэн, шийдмэг байгаарай. 

Мөнгө, ажил хэрэг: 2017 оны ажил хэрэг олз омог дүүрэн байх нь ээ. Шинэ жилийг зоригтойгоор угтан авч, алсыг харах гэж хичээгээрэй. Гэв гэнэт аз тохионо гэж бодох хэрэггүй, харин шургуу хөдөлмөрлөж чадвал амжилт аажмаар, үзэгдэхгүйгээр таны гарт орж ирэх юм. Зуны улиралд таны найз нөхөд, ажил хэргийн хамтрагчидтайгаа харьцах харьцаа урагшлан дэвшиж, намар гэхэд таны мэргэн ухаан, анхаарал болгоомж үр дүнгээ өгч эхэлнэ. Жилийн эцсээр та санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй болж, юугаар ч дутагдахгүй сайхан байна.

Хилэнц

9 Нум

Хувийн амьдрал: 2017 онд та эрч хүчтэй байж, урьдын амжилтаа урагш ахиулж чадна. Маш олон үүд хаалга шинээр нээгдэх тул юу хийж болох, болохгүйгээ сайтар тунгаагаарай. Шургуу хөдөлмөрлөж, том зорилго тавь. 11-р сард таны ухаан бодол цэлмэж, нийгмийн идэвхитэй болно. Хайртай дотно хүмүүстээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ цуг аль болох их цаг өнгөрөөгөөрэй. 

Мөнгө, ажил хэрэг: Зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны мөнгө санхүү хэрхэн хөдөлмөрлөхөөс чинь шууд хамааралтай. Эхний хэдэн сар хамтрагчтайгаа ойлголцохгүй байж мэдэх ч, зун гэхэд бүх зүйл цэгцэрч, хэвэндээ орсон байх болно. 8-р сард хэт үрэлгэн загнахгүйг хичээгээрэй. Гэхдээ 12-р сар таны хувьд хамгийн тогтвортой, ашигтай байх тул та тайван, итгэлтэй, сэтгэл тэнэгэр байх ажээ. 

Нум

10 Матар

Хувийн амьдрал: Урагш алхаж, зоригтой шийдвэр гарган, их зүйлд хүрэх жил. Та өмнөх жилүүдээс илүү шийдмэг байх болно. 1-р сарын 8 хүртэл аливаад хүлээцтэй болгоомжтой хандах хэрэгтэй, дараа нь санаа зоволтгүй урагшилж болох юм. Шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалын хувьд ахиц дэвшил гарах тул тайван байж, эргэн тойрныхоо хүмүүсийг илүү их ажиглахыг хичээгээрэй. Гэр бүл, найз нөхөд тань таныг сонсоход бэлэн байх бөгөөд дэмжиж, туслах болно. 4-8 сард таны эрч хүч үл ялиг буурч магадгүй ч, жилийн эцсээр та дараа жилдээ итгэл дүүрэн орох урам зоригтой болсон байх юм. 

Мөнгө, ажил хэрэг: Та энэ жил илүү их урам зоригтой, төлөв тогтвортой байх болно. Магадгүй та санхүүгийн шинэ эх үүсвэртэй болж ч мэднэ. 4-6 сард та их хэмжээний мөнгө үрж магадгүй тул аливаад хашир хандаж, ухаалаг байгаарай. 10-р сард та ажил хэргийн хамтрагчидтайгаа илүү их дотносно. 12-р сар завгүй өнгөрөх ч, жилийн сүүлээр та мөнгө санхүүдээ санаа зоволтгүй тайван шинэ жилээ угтаж чадах билээ. 

Матар

11 Бумба

Хувийн амьдрал: Та хувь хүнийхээ хувьд өсөн дэвжих болно. Хөдөлмөрлөж чадвал амжилт таныг хүлээж байгаа билээ. 2017 онд та өөрийгөө боловсруулж, их зүйл сурч мэдэхийг хүсэх юм. 8-р сард оддын нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтворгүй болж мэдэх тул аль болох эелдэг, зөөлөн дулаан хандлагатай байх нь чухал. Шинэ санаа, шинэхэн төсөл танд ойрхон байгаа тул зоригтой, ухаалаг байгаарай. 

Мөнгө, ажил хэрэг: Таны бүхий л төлөвлөгөөг нар ивээж байна. Таны санхүүгийн байдал тун сайн байх тул та хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар мэргэжилтнээс зөвлөгөө авч, ямар нэгэн бизнест хөрөнгө оруулах юм уу, өөр бусад ажлуудыг хийгээрэй. Та амжилтанд хүрэх болно. 10-р сард таны амьдралд итгэж болох ажлын сайн  хамтрагч орж ирэх ажээ. 

Бумба

12 Загас

Хувийн амьдрал: Жинхэнэ, хуурамчийг ялгах цаг иржээ. 2017 онд та бусдад сэтгэл алдрахаасаа илүү бусдын сэтгэлийг татах бөгөөд бүхий л төрлийн хууран мэхлэлтийг таслан зогсоож чадна. Оны эхэнд та амжилт гаргахын төлөө хүч хөдөлмөрөө дайчлах хэрэгтэй. Хайр дурлалын талбарт ч мөн адил. 2-р сард таны өмнө шинэ хаалга нээгдэж, та бүхнийг цэвэр тунгалаг, бодитоор харж эхлэх ба юу хамгийн зөв бэ гэдгийг ойлгох болно. Таны түргэн шийдвэр цагийн эрхээр зөв, буруу нь танигдана. Энэ жил таны сэтгэл мэдрэмж, дурсамжууд хоорондоо хүчтэй холбоотой байх бөгөөд хуучин муу зуршил руугаа татагдан орохоос болгоомжлоорой. 

Мөнгө, ажил хэрэг: 2-6 сарын хооронд та үрэлгэн загнаж магадгүй ажээ. Тиймээс 4-8 сарын хооронд танд санхүүгийн бэрхшээл үүсч болзошгүй. Зуны улиралд ямар нэг том зүйл худалдаж авахаар төлөвлөсөн бол сайтар бодож байж шийдвэр гаргаарай. Намар таны ажил хэрэг тогтворжих болно. Жилийн сүүлээр та дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргаад завгүй байхын зэрэгцээ мөнгөтэй ч байх ажээ. 

Загас

Бүгдийг эерэгээр харж, өөрийн хүчинд итгэх нь урам зоригтой амьдралын гол үндэс билээ. Сайхан амьдрахыг хүссэндээ л хүн ирээдүйгээ урьдчилж хараад алдаа гаргахгүйг хичээдэг боловч таны амьдралыг зөвхөн та л өөрчилж чадна гэдгийг бүү мартаарай. Харин та бидний бэлтгэсэн 2017 оны зурхайг уншаад олз омог дүүрэн хүлээж буй ирэх ондоо илүү итгэлтэй болсон гэж найдаж байна. Танд шинэ оны мэнд хүргэхийн ялдамд амжилт бүтээлээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()