1
40 настай Английн нэгэн бизнесмэн эр Хета Пател (Heta Patel) өөрийн хүчийг сорьж, 5 сарын дотор 82-оос 63 кг болтлоо жин хасч чаджээ. Түүний бие дэх өөх тосны хэмжээ 24.3-аас 10% болтлоо буурсан байна.
2
Пател дасгалжуулагч хөлслөхөөсөө өмнө эрдэнэ шиш, уураг өглөөний цайндаа ууж, тахианы мах, ногоотой сэндвич өдрийн хоолонд, үхрийн мах ногоотой хоол оройн хоолонд иддэг байжээ. Харин дасгалжуулагч түүний хоолны дэглэмийг өөрчилж, хөнгөрүүлсэн байна. Ингээд Пател өглөө нь өндөг, бууцай, уураг ууж, өдөр оройн хоолонд тахианы цээж мах, ногоо иддэж болжээ.
3
Пател дэглэмээ тун ч хичээнгүйлэн барьсан юм.
4
Шинэ хоолны дэглэмтэйгээ хавсран тэрбээр гантель өргөж, турникэн дээр суниаж, гэдэс татаж, гүйдэг байв. Ингээд түүний хийдэг байсан дасгалуудыг толилуулъя.
Гэдэс таталт: 6-8 удаа 3 давтамжтайгаар
Турникэн дээр суниах: 6-8 удаа 3 давтамжтайгаар
Сууж байгаад гантель өргөх: 8-10 удаа 3 давтамжтайгаар
"Rowing machine" дээр: 8-10 удаа 3 давтамжтайгаар
Хэвтээ байдлаар штанг өргөх: 8-10 удаа 3 давтамжтайгаар
Сууж байгаад утастай гантель татах: 12-15 удаа 3 давтамжтайгаар
"Slope Dumbbell": 15 удаа 2 давтамжтайгаар
5
Тэр дасгал дэглэмдээ хамаг хүчээ шавхан хичээсэн бөгөөд: "Би өөрийн чадлаа сорьж үзэхийг хүссэн юм. Явцын дунд би илүү их төвлөрч, дэг журамтай болж ирсэн. Харин одоо бол би идэхийн тулд амьдрахаа больж, амьдрахын тулд иддэг болсон. Маш хүнд байсан. Надад орноосоо босоход ч хэцүү санагддаг үе байсан ч, гэр бүлийнхэн маань надад их тус болсон шүү. Долоо хоног бүр бие минь өөрчлөгдөж байгааг хараад би улам их урам зориг авч, чадна гэдэгтээ итгэлтэй болдог байлаа." хэмээжээ.
6
Өглөө босч, хүнд хэцүү дасгал хийдэг байсан ч тэрбээр: "Би дасгалаа үргэлжлүүлэх болно. Яагаад гэвэл надад таалагдаж байна. Надад дасгал хөдөлгөөнтэй байх, түүнийхээ үр шимийг хүртэх сайхан санагдсан. Галзуу сонсогдож мэдэх ч, би дахиад жин хасахад бэлэн байна" гэжээ.