Амжилтанд хүрсэн хүмүүсийн хэзээ ч хэлдэггүй 7 үг

2016-12-12, 17:46
41,308

Амжилт хэзээ ч өөрөө бий болдоггүй. Бас гэнэтийн азаар тохиодоггүй. Харин олон жилийн хөдөлмөр, хөлс хүчээр олж авдаг зүйл юм. Амжилтанд хүрсэн хүмүүс юуг өөрийн биеэр даван туулж, одоо байгаа өндөрлөгт хүрснээ сайн мэддэг тул танд ч бас ингэж зөвлөж байна. 

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хэзээ ч хэлдэггүй 7 үг

1 Би ажилдаа дургүй

Амжилтанд хүрсэн хүмүүсийн ягштал дагадаг хамгийн эхний зарчим бол бүгдийг эерэгээр харж, зогсолтгүй хөдөлмөрлөх юм. Хэн нэгнийг, ямар нэг зүйлийг буртуутгахаасаа өмнө хожмоо авчрах сайн үр дагаврыг нь түрүүлж харж байх хэрэгтэй аж. 

Би ажилдаа дургүй

2 Шударга биш байна

Өндөрлөгт гарсан хүмүүс хийсэн зүйлээ магтуулж чадаагүй байсан ч хэзээ ч гомдоллож, гоншигонодоггүй. Амьдрал шударга бус гэдгийг тэд мэддэг учраас аливаад буурь суурьтай хандаж чаддаг байна.

Шударга биш байна

3 Болохгүй

Өөрчлөлтөд бэлэн байх нь амжилтын гол түлхүүр юм. Хичнээн хурдан шинэ зүйлд дасч, хүлээж авна, төдий чинээгээр таны амьдрал сайн тал руугаа өөрчлөгдөж, аз завшааныг шүүрэн авах юм. 

Болохгүй

4 Миний ажил биш

Жинхэнэ амжилтанд хүрэх хүмүүс хэзээ ч хамтран ажиллагсадаа доош татаж, дарах гэж оролддоггүй. Харин ч эсрэгээрээ тусламжийн гараа сунгахад үргэлж бэлэн байдаг. Багаар ажиллар чадвар бол найрсаг, нөхөрсөг хүний шинж бөгөөд амжилтанд илүү хурдан хүрэх арга мөн гэдгийг тэд мэддэг ажээ. 

Миний ажил биш

5 Боломжгүй

Ажил дээр үүссэн аливаа бэрхшээлийг саад тотгор гэж харах бус туршлага үлдээх сорилт гэж харах нь зүйтэй. Ингэж чадвал таны өмнө гарц өөрөө нээгдэнэ гэдэгт итгээрэй. 

Боломжгүй

6 Өөрөөр хийдэг байж

Дааж авсан маш чухал ажлаа та биелүүлж чадаагүй байж болно. Гэхдээ ингэлээ гээд харамсаж, өөрийгөө өрөвдөн, хайран цагаа үрэх хэрэггүй. Өнгөрсний төлөө өөрийгөө зэмлэж суухын оронд алдаанаасаа суралцаж, дахин ийм алдаа гаргахгүй болсон туршлагандаа талархан ажлаа урам зоригтойгоор хийх хэрэгтэй.

Өөрөөр хийдэг байж

7 Сонголт алга

Боломж үргэлж нээлттэй байдаг. Хаалга хаагдсан ч, цонх нээлттэй байдаг шүү дээ. Харин амжилттай яваа хүмүүс үргэлж шинийг эрэлхийлэн, өөрийн гэсэн үүд хаалгыг нээж чаддаг байна.

Сонголт алга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()