1
Могойд хазуулсан үед
Могойн хор маш хурдан тархдаг тул хазуулсан газрыг сорлоо гээд нэмэр болох нь юу л бол. Тэгээд ч сорж байгаа хүний амаар дамжин хор тархах аюултай. Тиймээс хамгийн найдвартай арга бол хазуулсан хүний биеэр хорыг аль болох хурдан гүйлгэхгүйн тулд тайван байлгаж, шингэн зүйл их уулгаж, түргэн гэгч нь эмнэлэгт аваачих хэрэгтэй юм.
2
Ойд төөрвөл
Та ойд төөрвөл хамгийн түрүүнд хоол хүнсээ залгуулах ёстой гэж сонссон байж мэдэх юм. Гэхдээ эрүүл чийрэг хүн хоолгүйгээр 6 долоо хоног амьдрах чадвартай байдаг. Тиймээс нэн тэргүүнд цэвэр ус олж, байгалийн үзэгдлээс хамгаалах оромж олох шаардлагатай ажээ.
3
Орогнох газар хэрхэн барих вэ?
Орогнох газраа барихын тулд эхлээд цаг агаараа сайтар судлах хэрэгтэй юм. Мэдээж салхи, бороо, хурц нарнаас хамгаалдаг байх хэрэгтэй ч, доороосоо жин цохиж мэдэх тул газарт бас юм дэвсэх хэрэгтэй гэнэ.
4
Цөлд яаж ус олох вэ?
Ууж болдог ус агуулдаг ганц л төрлийн кактус байдаг. Гэхдээ ихэнх кактуснууд хортой. Кактусны шингэнг сорсноор хүний дотор муухайрч, зогсолтгүй бөөлжихөөс аргагүй болдог тул бүр ч их цангана гэсэн үг.
5
Хортой, хоргүй ургамлыг ялгах
Үнэнийг хэлэхэд хүнийг үхлийн аюулд хүргэх хортой зарим жимс, мөөгнүүд амьтдад ямар ч хор учруулдаггүй. Тиймээс хортой хоргүйг нь ялгах ганц арга бол сайтар ажиглах ажээ.
6
Модны хөвдөөр зүгээ баримжаалах:
Байгаль, цаг уураасаа хамаараад модны хөвд хаа ч хамаагүй ургадаг тул дээрхи худал ярианд итгээд бүр ч их замаасаа хазайж орхиузай.
7
Баавгай дайрвал
Баавгайнууд хүн рүү дайрдаггүй. Идэх талаар ч боддоггүй. Тиймээс та болгоомжтойгоор ухран холдох хэрэгтэй. Холхон байвал баавгай таныг газар нутагт нь халдан орж ирлээ гэж үзэхгүй учраас танд аюул учрахгүй юм.
8
Биеийн дулаан алдах үед
Эд эсийг нь гэмтээх аюултай тул хөлдөж, илчээ алдсан хэсгийг үрж хэрхэвч болохгүй. Бас халуун ус, халуун галд ойртуулж болохгүй. Ингэснээр өвчтөн цочролд ордог аж. Харин оронд нь та биеийг нь бүхэлд нь дулаацуулахыг хичээх хэрэгтэй ба хөнжил нөмөргөж, суганд нь бүлээн жин тавьж болох юм.
9
Аварга загасны дайралт
Аварга загасны дайрвал хоншоор луу нь дэлсэх хэрэгтэй гэж та хаа нэгтээгээс дуулсан байж магадгүй. Гэхдээ энэ үнэн байсан ч, усан дотор ингэж чадах хүн ховор шүү дээ. Тиймээс хамгийн найдвартай арга бол өмнөө ямар нэг хатуу зүйл барьж, бамбай болгох хэрэгтэй юм. Жишээ нь шумбах баг, сэлүүр гэх мэт. Харин гар хоосон бол аварга загасыг хөөн явуулахын тулд нүд рүү нь хатгах юм уу, эрүүг нь маажих хэрэгтэй ажээ.