1
Далайн өргөст хэмх
Далайн өргөст хэмх биеэ шингэн аятай урсгаж, хэлбэрээ өөрчилдөг. Түүнд багтаж орохгүй зай завсар гэж үгүй юм.
2
Альпийн янгир
Янгирыг сайн уулчин гэдгийг бүгд мэднэ. Харин Альпийн янгирын хувьд өндөр гэсэн ойлголт бүр огт байдаггүй аж. Тэд бараг 90 градусын эгц уул, хад руу мацаж чаддаг гэнэ. Хүн хананд авирч чаддаг болчихвол юу хийж болохыг нэг бодоод үз дээ?
3
“Mantis shrimp” бууны сум
Энэ өнгөлөг бяцхан сам хорхой харахад өхөөрдөм хэдий ч, маш хүчтэй ажээ. Ердөө аравхан см хэрнээ аквариумынхаа шилийг ч цоолтол мөргөх чадалтай гэнэ.
4
“Pistol shrimp” дэлбэлэгч
Бас нэгэн сам хорхой. Гэхдээ түүний хүч савартаа байдаг. Тэд нүд ирмэхийн зуурт ухасхийн самардаж, нарны гадаргуу шиг час халуун бөмбөлөг гаргадаг гэнэ. Харин бөмбөлөг хагарахдаа 218 децибил хүртэл доргилт үүсгэдэг ажээ.
5
Мөнх настай “Turritopsis” далайн мөгөөрс
Яг ч мөнх настай биш л дээ. Гэхдээ тэд эргэн залуужиж, амьдралаа дахин эхэлж чаддаг. Харин “Turrtopsis Nutricula” гэдэг загас үхэх болохоороо өөрөө өөрийгөө сорж, хумигдан буцаад өндөг болж орхиод дахиад л амьдарч эхэлдэг байна.
6
Нохой зээхнээс дутахааргүй үслэг мэлхий
Энэ мэлхийг “аймшгийн мэлхий” гэж ч бас нэрлэдэг. Гадна биеийг нь бүрхсэн үс үнэн хэрэгтээ дүүрэн гол судас бүхий сахал юм. Түүгээр ч зогсохгүй хөлийнхөө ясыг хугалж, хумс гаргадаг ба арьсныхаа цаанаас цоо хатгаж чаддаг гэнэ.
7
Дотор арзайлгам “Axolotl”
Энэхүү найрсаг харагдах хоёр нутагтан “Франкенштейн гүрвэл” гэдэг нэрээрээ алдартай. Бусад гүрвэлийн адилаар сүүлээ тасдаад зогсохгүй, дотор эрхтэн, толгой, бүр тархиа хүртэл тасдаж чадна. Гэхдээ хамгийн аймаар нь бусад “axolotl’-оосоо эрхтэнг нь хулгайлж аваад юу ч болоогүй юм шиг өөртөө шилжүүлж орхидог ажээ.
8
Элэглэгч наймаалж
Наймаалжнууд орчинтойгоо зохицон, өнгөө өөрчилж чаддагийг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ онцгой наймаалж далайн мөгөөрс, далайн могой, аюулт “lionfish”, халбинь загас зэрэг далайн амьтдыг ялгахын аргагүй дуурайж, зүсээ хувиргаж чаддаг ажээ.
9
Нугасан хошуут
Өхөөрдөм хөөрхөн нугасан хошуут хойд хөлөндөө хор ялгаруулдаг өргөстэй аж. Үхлийн аюулгүй хэдий ч, аймшигтай өвтгөж чадна. Гэхдээ жинхэнэ хүч нь цахилгаан илрүүлэгч юм. Энэ нь тэд олзныхоо булчин шөрмөсний хөдөлгөөнөөс ирэх цахилгаан дохиог илрүүлж чадна гэсэн үг.
10
Цахилгаант могой загас
Энэ загас 2 метр хүртэл томордог ба 600 вольтын цахилгаанаар цохьдог. Энэ нь хүнийг хүртэл цочроож, зүрхийг нь шоконд оруулах чадалтай гэсэн үг юм.