Шахцалдаанаас болж хамгийн олон хүн амиа алдсан 10 эмгэнэлт явдал

Томоохон тоглолт, хөлбөмбөгийн тэмцээн, шашны ёслол гэх мэт олон нийтийн арга хэмжээнд ихэвчлэн хэдэн арван, бүр хэдэн зуун мянган хүн нэгдэж оролцдог. Хамгийн аймшигтай нь, ийм нөхцөлд ямарваа нэгэн үймээн шуугиан дэгдэх юм бол хүмүүс бусдадаа даруулж үхэх аюул ойрхон байдаг. Үүнийг батлах түүх ч цөөнгүй байдаг бөгөөд та бүхэнд тэдгээрээс хүргэхээр бэлтгэлээ. 

Шахцалдаанаас болж хамгийн олон хүн амиа алдсан 10 эмгэнэлт явдал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 PhilSports Arena - Филлипин

2006 оны 2-р сарын 4-ний өдөр Филиппиний нийслэл Манила хотын PhilSports Arena цэнгэлдэхийн үүдэнд 30,000 орчим хүн цугларч, Wowowee нэртэй телевизийн шоуны тоглолт үзжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулагчид ирсэн үзэгч нараас азтан шалгаруулж шагналын машин, их хэмжээний мөнгөн хонжвор өгнө хэмээн амласан юм. Тиймээс цэнгэлдэхийн үүд нээгдэхэд бүх хүмүүс нарийхан гарц руу зэрэг уралдан орсон бөгөөд үүнээс болж 73 хүн амиа алдсан байдаг. 

PhilSports Arena - Филлипин

2 Italian Hall - АНУ

Америкийн Калумет Сити хот дахь "Italian Hall" хэмээх концертийн танхимд 700 орчим уурхайчин гэр бүл, найз нөхдийнхөө хамт 1913 оны зул сарын баяраар цугларчээ. Тэд урт хугацаанд ажил хаясны үр дүнд шаардлагыг нь компаниуд хүлээж авсан учраас уг явдлыг зул сарын хамт нийтээрээ тэмдэглэх гэсэн нь энэ юм. 

Ид баярлаж байх үед нэг хүн гэнэт "Гал!" гэж орилсон бөгөөд айсан хүмүүс гарц руу зэрэг ухасхийв. Сандарсан хүмүүсийн замд зуу гаруй хүн унаж гишгүүлснээс 70 нь амиа алджээ. Хамгийн гол нь тэнд ямар ч гал гараагүйгээс харахад хэн нэгний тоглоом нь шоглоом болсон бололтой.

Italian Hall - АНУ

3 Хиллсборо цэнгэлдэх - Их Британи

1989 онд Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ эмгэнэлт явдлаас үүдэж 96 хүн нас барж, 200 гаруй хүн хүнд гэмтжээ. Сонирхолтой нь цагдаа нар энэхүү эмгэнэлт явдалд буруутай гэнэ.

Хаалган дээр хэт олон хүн цугларсан байсан тул цэнгэлдэхийн зогсож үздэг хэсэг рүү тэднийг оруулахаар цагдаа нар хаалгыг нь нээсэн байна. Гэвч зогсож үзэх хэсэг аль хэдийн дүүрэн байсан тул гэнэт хүмүүс дайран орж ирэхэд урд эгнээнийхэн хамгаалалтын хашлага руу шахагджээ. Энэхүү явдлын дараа Английн бүх цэнгэлдэх хүрээлэнд зогсож үзэх хэсэг болоод хамгаалалтын хашлагыг авсан байна. 

Хиллсборо цэнгэлдэх - Их Британи

4 "Station" шөнийн клуб - АНУ

96 хүний амийг авч одсон эмгэнэлт явдал 2003 оны 2-р сард Роуд Айландын Баруун Уорвик дахь Station шөнийн клубт болжээ. Тус клубт болж байсан “Great White” хэмээх рок хамтлагийн тоглолтын үеэр пиротехникийн хэрэгсэл дэлбэрч, гал гарсан байна. Энэ үеэр хүмүүс бүгдээрээ хаалган дээр овоорсон бөгөөд зарим нь тэнд дарагдаж, харин зарим нь шатаж үхсэн юм. Гал сөнөөгчид 4 минутын дараа газар дээр нь очсон боловч энэ үед клуб бүхэлдээ галд автсан байв. Нас барсан үзэгчдийнхээ адилаар “Great White” хамтлагийн гитарчин ч энд амиа алдсан юм. 

"Station" шөнийн клуб - АНУ

5 Victoria Hall - Их Британи

1883 онд Лондонгийн "Victoria Hall" танхимд болсон багт наадмын үеэр 185 хүүхэд амиа алджээ. Харамсалтай нь, энэ эмгэнэлт явдал хүүхдүүдийн дунд үнэгүй тоглоом тарааснаас үүдэлтэй. Баярын төгсгөлд хүүхдүүд бэлгээ авна гэж хөөрсөндөө нарийхан шат руу бөөнөөрөө гүйлдсэн байна. Үүний үр дүнд үүссэн шахцалдаанаас болж олон хүүхэд бусдадаа дарагдаж нас баржээ.

Victoria Hall - Их Британи

6 Үндэсний цэнгэлдэх хүрээлэн - Перу

1964 онд Перугийн нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд аймшигт явдал болж, дор хаяж 300 хөлбөмбөгийн фанат амь үрэгдэж, 500 орчим хүн хүнд гэмтжээ. Тэр өдөр Олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх Перу, Аргентины шигшээ багуудын тоглолтыг үзэхээр хэдэн арван мянган хүн цугласан байв.

Тоглолтын сүүлийн минутад шүүгч Аргентины хаалганд оруулсан Перугийн гоолыг тооцсонгүй. Энэхүү гоол нь Перучуудад ялалт авч ирэх ёстой байв. Үүнээс болж цэнгэлдэх дотор эмх замбараагүй байдал үүсчээ. Зохион байгуулагчид уурласан үзэгчдийг тайвшруулахыг оролдсон нь байдлыг улам хурцатгаж, хохирогчдын тоог нэмэгдүүлсэн байна.

Үндэсний цэнгэлдэх хүрээлэн - Перу

7 Дарь эх Чамундын сүм - Энэтхэг

2008 онд Энэтхэгийн Чамундын сүмд болсон Наваратри баярын үеэр 196 хүн нас баржээ. Тус сүмд арван мянга гаруй итгэгчид цуглараад байсан бөгөөд сүмийн үүдэн дээрх хашаа нурах үед олноороо сандралдсан байна. Тус сүм нь толгод дээр байрладаг учраас налуу дээрээс 7 хүн унасан гэнэ. 

Дарь эх Чамундын сүм - Энэтхэг

8 Пном-Пень дахь гүүр - Камбож

Пном-Пений үймээн 2010 онд уламжлалт усны баярын хаалтын ёслолын үеэр болжээ. Даймонд арал дээрх тус наадмыг үзэхийг хүссэн хүмүүс маш олон байсан тул Тонл Сап голоор дайран өнгөрдөг байсан дүүжин гүүр дээр олноороо цугларсан байв. Нарийхан гүүр дээр хэтэрхий олон хүн цугларсан учраас гэнэт үймсэн олны хөлд 456 хүн дарагдаж үхсэн бөгөөд 500 гаруй хүн гэмтжээ. 

Пном-Пень дахь гүүр - Камбож

9 Тигр мөрний гүүр - Ирак

2005 онд Багдад хотод гүүр нурж, 978 иракчууд амиа алджээ. Олны дунд нэг хүн "энд амиа золиослогч байна" гэж хашгирснаас болж ийм байдал үүссэн юм. Үймсэн олныг гүүрний хашлага тогтоож чадаагүй учраас олон хүн унасан аж. Зарим хүмүүс Тигр голд живж, нөгөө хэсэг нь галзуурсан олны хөлд дарагджээ. Уг эмгэнэлт явдлын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.

Тигр мөрний гүүр - Ирак

10 Мекка дахь эмгэнэлт явдлууд - Саудын Араб

1990 онд Меккад мөргөл үйлдсэн олон Мина хэмээх майхантай хуаран руугаа буцах үед үүссэн үймээнээс болж 1400 гаруй мусульман мөргөлч бусдынхаа хөлд дарагдаж үхсэн байна. Энэ явдлаас хойш 14 жилийн дараа эмгэнэлт явдал дахин давтагдаж, 244 хүн амиа алджээ. 

Хамгийн сүүүлд 2008 онд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган итгэгч Меккад мөргөл үйлдэхээр Жамра гүүрэн дээр овоорсон бөгөөд тэнд мөн үймээн үүсэж 350 хүн нас барсан юм. 

Мекка дахь эмгэнэлт явдлууд - Саудын Араб

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()