Тэсвэр тэвчээр, итгэл найдварын тод жишээ болсон бүсгүй

Англи улсын Нортгемптон хотын иргэн иргэн өдгөө 30 настай Ханна Кампбел (Hannah Campbell) цэргийн хүн бөгөөд Иракад ажиллаж байх үеэрээ тэсрэх бөмбөгөнд өртөж, маш хүнд бэртэл авсан байна. Түүнд тохиодсон аймшигтай бөгөөд гайхамшигтай явдлыг толилуулж байна.
Тэсвэр тэвчээр, итгэл найдварын тод жишээ болсон бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Түүний хөл гар хугаран бяцарч, нүүрэндээ хүнд шархадсны улмаас нэг нүд нь хараагүй болж, сав нь гэмтэж хүүхэд дахин тээх боломжгүй болжээ. Гэвч тэрээр тэвчээр зааж, бууж өгөхийг хүссэнгүй, урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж, тэргэнцэр дээр явдаг болсон байна. 





Мэдээж маш хүнд бэртсэн, дээрээс нь гүн хямралд орсон бүсгүйн эдгэрэх явц тийм ч хурдан өрнөсөнгүй, үс нь туг тугаар унаж эхлэв. Ханна тэргэнцэртэй байсан учир тухайн үедээ маш их жин нэмжээ.
 




Харин шинэ хиймэл хөлний тусламжтайгаар дасгал сургуулилт хийн жингээ хасч, хуучин төрхөндөө маш хурдан дөхөж очсон аж.



Тэрээр өмнөх нөхрөөсөө нэг охинтой бөгөөд том охиноо ердөө гуравхан настай байхад нь дэлбэрэлтэнд өртсөн байна. Түүнээс хойш ахин хүүхэд олох боломжгүй хэмээх аймшигтай мэдээг сонссон бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэснийхээ дараахан хоёр дахь нөхөр Anthony McMorrow-ээсээ хүүхэд олсон итгэмээргүй явдал тохиолджээ. Тэрээр “Миний охин бол тэнгэрээс надад илгэсэн амьд гайхамшиг” хэмээн ярьсан юм. Үнэхээр л гайхамшигтай явдал болсон байгаа биз? Тэвчээртэй хүнийг бурхан шагнадаг гэдэг чинь л энэ шүү дээ...





Тэрээр нүүрний арьс нөхүүлж, ходоодны хагалгаа хийлгэж, хөх шахуулж, үс суулгуулжээ. Энэ бүгдийг хийлгэхэд нийт 50,000 фунт стерлинг (монгол мөнгөөр 150 сая төгрөг) болсон байна.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()