Антарктидийн тухай сонирхолтой 20 баримт

Бид Антарктидийн талаар юу мэдэх вэ? Түүнийг нэг тив, хүйтэн уур амьсгалтай газар гэдгийг л мэднэ. Тус тивд дэлхийн хамгийн хуурай газар байдаг, домэйн нэр хүртэл бий гэвэл итгэх үү? Тэгвэл танд Антарктидийн талаар сонирхолтой 20 баримтыг хүргэе.
Антарктидийн тухай сонирхолтой 20 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Антарктид руу явахаасаа өмнө та олгой болон муу шүдээ авахуулах хэрэгтэй. Учир нь Антарктидад ямар ч төрлийн хагалгаа хийдэггүй юм байна.



2. Антарктидад “Хуурай хөндий” хэмээх газар байдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн хуурай газар юм байна.



3. Антарктидад бусад орны адил өөрийн гэсэн ".aq ".as" гэсэн домэйн нэр бий. Жишээ нь: Монгол - .mn, Орос - .ru



4. Тавин гурван сая жилийн өмнө Антарктид маш халуун орон байсан бөгөөд эрэг дагуу дал мод ургаж байжээ.



5. “Металлика” хэмээх хамтлагийнхан Антарктид дээр Freeze `Em All хэмээх тоглолтоо хийсэн байна. Иймээс “Металлика” хамтлагийнхан дэлхийн бүх тив дээр тоглолт хийсэн цорын ганц хамтлаг болжээ.



6. Антарктидад 1962 оноос хойш “Мак-Мердо” хэмээх атомын цахилгаан станц ажиллаж байгаа.



7. Антарктидад гал командын баг бүрэлдэхүүнд мэргэжлийн аврах багийнхан ажилладаг.



8. Хэдийгээр хүйтэн орон ч 1150 төрлийн мөөг ургадаг байна.



9. Дэлхийн бүх цагийн бүс Антарктидад бий.



10. Энэ тивд цагаан баавгай байдаггүй. Цагаан баавгай нь Арктик болон Канадад амьдардаг байна.



11. Дэлхийн хамгийн өмнө зүгт орших БААР байдаг бөгөөд энэ нь Вернадын нэрэмжит шинжлэх ухааны станцад байрладаг.



12. Тус газарт 1983 оны 7 сарын 21-нд "-89.2" градусийн хүйтэн байжээ.



13. Антарктидын газар нутгийн хэмжээ 14 сая кв.километр бөгөөд дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ тавд багтана.



14. Антарктидийн 99% нь мөсөн доор байрладаг.



15. Антарктидийн мөсний дундаж зузаан нь 1.6 км байдаг.



16. "Трансантарктик" уул нь Антарктидийг зүүн болон баруун хэсэгт хуваадаг. Энэ нь дэлхийн хамгийн урт уулын нурууны нэг бөгөөд 3500 км-ийн урт юм байна.



17. Анх үүнийг хэсэг бүлэг арал хэмээн үзэж байсан бөгөөд 1820 онд дэлхий даяар тус тивийг байдаг талаар мэджээ.



18. Норвегийн аялагч Рональд Амундсен Өмнөд туйл дээр ирсэн анхны хүн бөгөөд 1911 оны 12 сарын 14-нд өөрийн улсын тугийг байрлуулж байжээ.



19. Нийт 12 улс орон 1959 онд Антарктидад шинжлэх ухааны судалгаа хийх гэрээг байгуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 48 орон байгаа гэнэ.



20. Эмилио Марко Пальма Антарктидад төрсөн анхны хүүхэд болжээ. Тэрээр 1979 оны нэг сард төрсөн байна. Энэ нь Аргентиний зохион байгуулсан тусгай үйл ажиллагаа байв.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()