1
Кристофер Вон Хассел (Christopher Von Hassel)
Түүний хувьд дэлхий дээрх хамгийн бяцхан хакер бөгөөд ердөө 5 настай юм байна. "Xbox One" тоглох хүсэлтэй тэрээр аавынхаа тоглодог тоглоомнуудыг тоглож үзэхийг дотроо битүүхэн хүсдэг байжээ. Гэвч аав нь түүнийг хэтэрхий балчир байна хэмээн тоглуулдаггүй байв. Гэтэл нэг Хассел аавыгаа гэртээ байхгүй үед "Xbox One"-ийг асааж, нэвтрэх кодыг нь янз бүрээр хийж үзсэн байна. Харин хачирхалтай зүйл болж бяцхан хүү нууц үггүй нэвтэрч чаджээ. Энэ нь "Xbox One" алдаатай байсныг баталсан явдал болсон бөгөөд түүнд компаний зүгээс 50 доллар, "Xbox Live Gold" болон дуртай 4 тоглоомоо сонгох эрхийг бүтээгдэхүүнийх нь сул талыг олж мэдсэний хариу болгон өгсөн байна.
2
Бэтси Дэвис (Betsy Davies)
Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглан бусдын и-мэйл, таблет, гар утас болон зөөврийн компьютрийн нууц үгийг хакердаж, мэдэх боломжтой болсон бөгөөд 2015 оны нэгдүгээр сард Бэтси Дэвис гэх 7 настай охин энэ аргыг ашиглан нэгэн интернетийн үйлчилгээ үзүүлдэг компанийг хакердаж, олон сарын хугацаанд үнэгүй интернет хэрэглэж байсан нь илэрсэн байна. Түүний хувьд "Youtube"-ээс хэрхэн хакер хийх тухай бичлэг үзсэн бөгөөд улмаар ердөө 10 минут, 54 секундын хугацаанд хакердаж чаджээ. Гайхалтай биш гэж үү?
3
Реубен Пол (Reuben Paul)
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, 9 настай уг хүү нь ёс зүйтэй хакер, цахим гэмт хэрэгтэй тэмцэгч гэсэн нэр алдрыг хүмүүсээс хүртсэн нэгэн бөгөөд хамгийн хачирхалтай нь "Texas-Based Prudent Games" гэх компаний ерөнхий захирлаар ажилладаг байна. Реубен Пол өөрийнхөө амжилтанд хүрсэн талаараа "Цахим ертөнцөд гэмт халдлага их гардаг. Гэхдээ би тийм төрлийн зүйл хийдэг хүн биш. Би бол төрөл бүрийн тоглоом зохион бүтээдэг. Бусдын санааг илүү төгс болгодог" хэмээн хэлж байжээ. Түүний хэтийн зорилго нь ирээдүйд гэмт хэрэг үйлдэж буй хакеруудыг хакердах бөгөөд энэ тухайгаа 2015 оны гуравдугаар сард болсон "Дэлхийн хакерчдын эсрэг чуулган"-аар олон нийтэд танилцуулж байжээ.
4
СайФай (CyFi)
"Android" болон "iOS" үйлдлийн систем дээр гарсан хэд хэдэн тоглоомнуудыг хакердсан тэрээр хамгийн нууцлаг хакеруудын нэг бөгөөд өөрийгөө дээр дурьдсанчлан СайФай хэмээн дууддаг гэнэ. Яагаад заавал тоглоомнууд хакердаж, өөрийнхөө сонирхолд нийцүүлэн өөрчлөх болсон талаараа "Нэг л хэвийн даалгавар биелүүлсэн тоглоомнуудаас залхаж байна шүү дээ. Би өөр хэв маягаар тоглож үзмээр санагдсан юм. Яагаад болохгүй гэж? Тэдний хийж чадахгүй зүйлийг би л хийсэн байгаа биз" хэмээн хэлж байсан юмсанж. Түүний хувьд интернет ашиглан тоглодог тоглоомнуудыг интернетгүй нөхцөлд ч тоглож чаддаг гэнэ.
5
Үл мэдэгдэх нэгэн
2012 онд дөнгөж 11 настай Канад хүү засгийн газрын вебсайтыг хакердаж, 60.000 гаруй долларын хохирол учруулахын зэрэгцээ вебсайтын үйл ажиллагааг 2 хоногоор доголдуулсан байна. Түүнийг баривчилсны дараагаар өмнө нь гар утасны тоглоомнуудыг хакердаж, гэмтээж байсан нь нотлогдсон бөгөөд 18 сарыг шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлж байжээ. Канадын засгийн газрын вебсайт ажиллахаа больсноос болж, Монтреал хотын цагдаагийн газар болон хэд хэдэн эмнэлгүүдийн вебсайтууд давхар хаагдаж, нийтдээ 264.904 долларын хохирол гарсан байна.