Порно кино бидний амьдралд ингэж нөлөөлдөг

Насанд хүрэгчиддээ зориулан нэгэн чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн нь порно кинотой холбоотой бөгөөд та уг мэдээллээс порно кино үзэхийн сөрөг болон эерэг нөлөөнүүдийг мэдэж авах боломжтой юм. Нийт эрчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 35% нь порно кино үздэг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэхүү төрөл жанрийн кинонууд яах аргагүй насанд хүрэгчдийн амьдралын нэг хэсэг болсон нь үүнээс харагдаж байгаа биз ээ. Ингээд илүү дутуу зүйл нуршилгүй мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Порно кино бидний амьдралд ингэж нөлөөлдөг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Порно кино хэзээ ч эхнэрийг орлож чадахгүй

Зарим эрчүүдийн хувьд порно киноны халуухан, дур булаам эмэгтэй жүжигчдэд сэтгэлийн жолоогоо алдаж, зарим тохиолдолд бүр тэдэнд дурласан байх нь бий. Тэдгээр жүжигчдийн тоглосон киног интернетээс хайж, заавал олж үзэж байж санаа нь амардаг бөгөөд энэ үед эрчүүд эхнэртэй гэдгээ хэдийн мартсан байдаг гэнэ. Гэвч порно киноны жүжигчид хэзээ ч эхнэрийг чинь орлож чадахгүй. Хүн гэдэг амьтан заримдаа хийсвэр сэтгэлгээнийхээ тусламжтайгаар бодит ертөнцөөс өөр газар амьдрах тохиолдол байх бөгөөд энэ нь түрхэн зуурынх байдаг нь харамсалтай. Яг энэ бодлоггүй үйлдлээс болж, олон сайхан хосууд хоёр тийш болж байгаа нь нууц биш юм. 

Порно кино хэзээ ч эхнэрийг орлож чадахгүй

2 Сексийн дур сонирхлыг өөрчилдөг

Порно кино хүний оюун бодол, сэтгэхүйд хамгийн ихээр нөлөөлдөг. Түүгээр ч зогсохгүй сексийн дур сонирхлыг өөрчилж орхидог. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр порно кино үздэг эрчүүд болон эмэгтэйчүүдийн дийлэнх нь гар хангалга хийдэг бөгөөд энэ нь яваандаа өдөр тутмын амьдралынх нь хэв маяг болдог байна. Үүнийг эрдэмтэд хүртэл дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингэснээр энгэр зөрүүлэх үед асуудал үүсч эхэлдэг. Нэг ёсондоо заавал ч үгүй гар хангалга хийж байж, дур ханадаг болно гэж ойлгож болох аж.

Сексийн дур сонирхлыг өөрчилдөг

3 Хайртай хүнээ гомдооход хүргэдэг

Таныг гар хангалга хийж байхыг хэрвээ хайртай хүн чинь харвал ямар санагдах бол? Мэдээж хэрэг сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Магадгүй бүр танд итгэх итгэл нь алдрах юм уу, эсвэл бүр таныг гаж донтон хэмээн дүгнэж, харилцаагаа таслахыг ч үгүйсгэхгүй юм. Таны тэрхүү үйлдэл товчхондоо бол хайртай хүнд чинь маш их доромжлол мэт санагдах бөгөөд өөрийг нь төдий чинээ үл ойшоож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Хайртай хүнээ гомдооход хүргэдэг

4 Хууран мэхлэлтийн үндэс болдог

Порно кино үзэхийн бас нэг сөрөг нөлөө нь араар тавилт, хууран мэхлэлтийн үндэс болж, хосуудын харилцааг үгүй хийх явдал байдаг. Энэ нь кинон дээр гарч буй үйл явдлыг бодит амьдрал дээр туршиж үзэхийг хүсдэгтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэж, хайртай хүнээ хуурахад хүрдэг байна.

Хууран мэхлэлтийн үндэс болдог

5 Эргэлзэх сэтгэл төрүүлдэг

Порно кино удаан хугацаанд үзээд ирэхээр хүний сэтгэл санаа өөрчлөлтөнд орж, улмаар сексийн харилцаа болон хайртай хүнтэйгээ цаашид хэрхэх талаар бодож эхэлдэг гэнэ. Энэ нь тэдгээр хүмүүсийн толгойнд "Надад түүнээс илүү ханамж, таашаал өгөх хүн олдоно" гэсэн бодолтой холбоотой байдаг аж.

Эргэлзэх сэтгэл төрүүлдэг

6 Сексийн мэдлэгтэй болгодог

Энэ олон сөрөг нөлөөнүүд дотор эерэг гэж хэлж болох нөлөө нь таны сексийн мэдлэгийг асар ихээр нэмэгдүүлэх явдал юмсанж. Гэвч хамгийн чухал нь тухайн хүний порно кино үзэж мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байна уу, эсвэл өөр зорилгоор үзэхийг илүүд үзэж байна уу гэдэг нь чухал асуудал юм. Сексийн байрлалууд, секс хийхэд тохиромжтой газрууд, хэрхэн хамтрагчдаа таашаал өгөх зэргийг порно киноноос олж мэдэх боломжтой бөгөөд энэ нь хосуудын ор хөнжлийн харилцааг гайхалтай өөрчлөх үндэс болж өгдөг байдаг байна.

Сексийн мэдлэгтэй болгодог

7 Хайртай хүнээ зовоодог

Киноноос үзэж харсан зүйлээ хайртай хүнээрээ хийлгэхийг хүсэх авч, порно кино болон бодит амьдрал хоёр өөр хоорондоо эрс тэс ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Порно кинон дээр гарч буй бүх зүйлсийг хайртай хүнээрээ хийлгүүлэх гэж хүчлэх нь эхэндээ байж болох асуудал мэт санагдавч, сүүлдээ түүнийг хүчилж буй мэт сэтгэгдлийг төрүүлж, хосуудын харилцааг ээдрээтэй болгодог юмсанж. Зарим үед хүсч буй зүйлийг нь хийж өгөхгүй бол эр хүн хүслийг нь гүйцээх хэн нэгнийг хайж эхэлдэг нь үүнтэй холбоотой байж болох юм.

Хайртай хүнээ зовоодог

8 Сексээс илүү их таашаал авдаг болно

Сексээс нэг л таашаал авч чадахгүй, яах учраа олохгүй байгаа хосуудын хувьд заримдаа порно кино үзэж, асуудлаа шийдвэрлэх үе байдаг бөгөөд +21 зэрэглэлтэй кинонуудын сайн талыг нь харах юм бол сексийн харилцааг илүү чухал, ач холбогдолтой зүйл мэтээр ойлгох нь хосуудын харилцааг улам бэхжүүлдэг гэсэн санааг илэрхийлдэг аж. Тиймээс бэлгийн амьдралын хувьд мэдлэгтэй болохын тулд хэн нэгэнтэй энгэр зөрүүлж, эрсдэл хүлээлгүй порно кино үзэж болохыг эрдэмтэд хүртэл зөвлөж байгаа юм.

Сексээс илүү их таашаал авдаг болно

9 Донтуулдаг

Тийм ээ, энэ бол маргахын аргагүй үнэн. Үүнийг эмч нар, эрдэмтэд гэлтгүй судлаачид хүртэл дуу нэгтэйгээр баталсан. Порно кино үзэх тусам хүн донтдог бөгөөд энэ донтолтыг үгүй хийх гэж хүн маш ихээр зовж, тарчилдаг юмсанж. Бүр нойр ч хүрэхгүй гээд боддоо? Заавал порно кино үзэж байж, санаа нь амардаг болдог бөгөөд хамгийн аюултай нь сексээс таашаал авч чадахаа больдог гэнэ. Энэ нь порно кинонд донтсон хүмүүс гар хангалга хийж, таашаал авдагтай холбоотой юмсанж.

Донтуулдаг

10 Хувиа хичээсэн болгодог

99.9% эрчүүдтэй холбоотой асуудал гэж хэлж болно. Учир нь эмэгтэйчүүдийн 70% нь сексийн үеэр дур ханаж чаддаггүй гэж үздэг. Тэр ч үүднээсээ порно кино үздэг эрчүүд өөрийнхөө дур тавих, сексээс таашаал авахдаа илүүтэй ач холбогдол өгөхөөс биш хамтрагчдаа сайхан мэдрэмж төрүүлэх, хамтрагчдаа аз жаргалыг мэдрүүлэх тухай төдийлөн боддоггүй байна. 

Хувиа хичээсэн болгодог

Та үүнтэй санал нийлэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()