Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Тэр ч үүднээсээ амжилттай яваа хүмүүс дараах зүйлсийг хийдэггүйгээр барахгүй, эсрэгээр нь хийдэг ажээ.

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт хүсэх

Тэд цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг учраас хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт гуйлгүйгээр зүгээр л амжилт өөд тэмүүлэх, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөхийг илүүд үздэг байна. Нэг ёсондоо тэд чухал гэж бодсон зүйлдээ л цаг зарцуулдаг.

Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уучлалт хүсэх

2 Аминчхан үзэлтэй байх

Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Танд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.

Аминчхан үзэлтэй байх

3 Айж, эмээсээр боломж гарч ирэхийг хүлээх

Амжилтанд хүрсэн хүмүүс хүссэндээ хүртлээ аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрдэг. Бид өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлвэл хаана ч ажиллах чадвартай билээ. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна, хийж бүтээж чадна гэж бат итгэлтэй болсон үедээ бүх зүйлийг хийж бүтээж,чаддаг.

Айж, эмээсээр боломж гарч ирэхийг хүлээх

4 Өөрчлөлтийг хүлээж авах дургүй

Зарим хүмүүс зөвхөн их сургууль төгсөөд л сурч боллоо гэж боддог байх. Гэтэл таны ажиллаж буй байгууллага бол нэгэн том механизм бөгөөд та бол түүнийг ажиллуулагч араануудын нэг юм. Араа эргэж л байх ёстой. Хэрэв тэр тосгүй бол эргэхээ больж зэвэрч гацна. Тэгээд л түүнийг авч хаяад өөр араагаар солино.

Өөрчлөлтийг хүлээж авах дургүй

5 Өөртөө итгэдэггүй

Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

Өөртөө итгэдэггүй

6 Өөрийгөө нэгт тавих

Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай.

Өөрийгөө нэгт тавих

7 Амжилтыг зөвхөн өөртөө наах

Та бол хамт олны нэг хэсэг болохоос биш ганцаараа ямар нэгэн байгууллагыг нуруундаа үүрч яваа юм биш. Тиймээс нэр хүнд хөөцөлдөж, алдар нэрийн араас үхэн хатан тэмцэж байхаар хамт олныхоо дунд нэр хүндтэй байж, тэднийг хүндэтгэж байх хэрэгтэйг амжилттай яваа хүмүүс сануулж байна.

Амжилтыг зөвхөн өөртөө наах

8 Эргэж буцах, шантрах

Тэд шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг гэдгийг ухамсарладаг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс хөдөлмөрлөөгүй бол хичнээн хүссэн ч хэзээ ч гайхамшгийг бүтээж чадахгүй.

Эргэж буцах, шантрах

9 Хуучинсаг байх

Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэж чаддаг.

Хуучинсаг байх

10 Зоригтойгоор урагшлахаас эмээх

Өөртөө тодорхой нэг зорилго тавих хэрэгтэй, учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөхгүй. Шууд ажилдаа ор, учир нь онол практик хоёр хослох ёстой. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болох ёстой.

Зоригтойгоор урагшлахаас эмээх

11 Төлөвлөж, нягтлахаас хойш суух

Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл хаалгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.

Төлөвлөж, нягтлахаас хойш суух

12 Юу чухал вэ гэдгийг үл ухамсарлах

Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.

Юу чухал вэ гэдгийг үл ухамсарлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()