Гэрийн нөхцөлд хэрхэн хурдан турах вэ?

Шинэ жил хаяанд ирж, бүсгүй хүн бүр л турах тухай бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гоёмсог даашинз өмсөж, гунхаж алхахыг хүсэх боловч илүүдэл жин, унжсан гэдэс тань бухимдлыг тань төрүүлж, мөрөөдлийг тань үгүй хийж байна уу? Тийм бол бид та бүхэндээ түргэн хугацаанд турж, жингээ барих хялбар аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрийн нөхцөлд хэрхэн хурдан турах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дасгал хийх

Мэдээж дасгал хийхгүйгээр турна гэдэг бүтэшгүй зүйл билээ. Иймд та өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалыг хийж, хөлсөө урсгаж, калорио шатаах хэрэгтэй. Ингэхдээ өдөрт 30-60 минутын турш дасгал хийхэд хангалттай юм. Та тураах дасгалуудыг ЭНД дарж үзнэ үү. 

Дасгал хийх

2 Хоолоо удаан идэх

Хоолоо удаан идэх тусам таны идэх хоолны хэмжээ багасч, турах замыг нээж өгнө. Мөн хоолыг аль болох тайван, бага багаар идсэнээр ходоод хоолыг бүрэн боловсруулах эерэг нөлөөтэй төдийгүй гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээллийг тархинд өгч, их идэхээс сэргийлдэг байна. Иймд та идэж байгаа хоолоо аль болох удаан, тайван, сайтар зажилж идээрэй.

Хоолоо удаан идэх

3 Зурагт, зөөврийн компьютер ашиглах үедээ юм идэх хэрэггүй

Кино үзэж, ажилдаа сатаарсан байх үедээ хоол идэж хэрхэвч болохгүй. Учир нь та тухайн үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулсан байх тул хэр их хоолыг, яаж идсэнээ ч анзаардаггүй байна. Бид кино үзэж байхдаа ихэвчлэн асар их хоол идсэн байдаг төдийгүй хоолоо шингээж хөдөлгөөн хийх нь бүү хэл хэвтэж, үргэлжлүүлэн киногоо үзэх нь таргалах гол үндэс болдог аж. Харин та үүний оронд зурагт үзэж байхдаа дасгал хийгээрэй.  Анхаарал тань өөр газар байгаа тул хэр удаан дасгал хийж байгаа болоод ядарч байгаа эсэхээ ч үл анзаарна.

Зурагт, зөөврийн компьютер ашиглах үедээ юм идэх хэрэггүй

4 Хэт халууцах хэрэггүй

Маш олон судалгааны үр дүнд хэт их халууцах нь таргалуулдаг хэмээх дүгнэлтэнд хүргэсэн юм. Үргэлж халууцаж, хөлс гойжих нь энерги эрч хүчийг үгүй хийж, таргалуулдаг байна. Иймд та аль болох сэрүүн нөхцөлд байх хэрэгтэй төдийгүй шүршүүрт орохдоо ч хэт халуун усанд орохгүй байхыг анхаараарай. Хүйтэн шүршүүр нь булчинг чангалж, илүүдэл өөхийг үгүй хийдэг билээ.

Хэт халууцах хэрэггүй

5 Худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнээ судлах

Юу ч хамаагүй идэх нь таргалалт үүсгэх төдийгүй эрүүл мэндэд тань заналхийлж байдаг. Иймд худалдаж авах гэж байгаа хоол хүнсээ сайтар судалж, орц найрлагыг нь уншиж байгаарай. Мөн боловсруулж, савласан бүтээгдэхүүн аль болох идэхээс татгалзаж, эрүүл хүнсийг сонгох хэрэгтэй аж.

Худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнээ судлах

6 Эрүүл хооллох

Турах явцдаа та аль болох ширхэг ихтэй хоол хүнс, овъёос, хивэг, гурвалжин будаа, бор будаа зэргийг хэрэглээрэй. Энэ нь өег илчлэг багатайгаас гадна, өөхийг задлах, гэдэс цэвэрлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулахад сайнаар нөлөөлдөг. Мөн эрүүл хооллолтын дэглэмийг баримталж, орой хэт хүнд хоол идэхээс татгалзаарай. Хамгийн гол нь өглөөний хоолоо алгасалгүй идэж, хоол боловсруулах эрхтний идэвхитэй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаарай.

Эрүүл хооллох

7 Халуун ногоогоо хязгаарлах

Хэрвээ та халуун ногоонд нугасгүй дуртай бол түүнээс татгалзах, эсвэл багасгах хэрэгтэй. Мөн будаа, гурил зэргийг хорих нь турахад тань маш тустай гэдгийг сануулмаар байна. Халуун ногоо, будаа, гурил нь гэдэс дүүргэх, таргалуулах талтай байдаг. Түүнчлэн ходоодонд хурдан шингэж, хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.

Халуун ногоогоо хязгаарлах

8 Ус уух

Та аль болох их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-4 литр ус уух ёстой. Таргалалтын нэг шалтгаан бол бие организм усны хомсдолд орох явдал юм. Хачирхалтай мэт боловч хүн бага ус уух тусам биед их ус хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул бие хавагнаж, илүүдэл жинтэй мэт харагддаг аж. Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй болж, биеийн жин ч буурдаг байна. Та өөрийгөө зовоолгүй зүгээр л ус ууснаар турах боломжтой юм шүү.

Ус уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()