Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдэж болох хэдий ч, яах учраа олохгүй төөрч, будилах үеүүд бишгүй дээ л нэг тохиолддог нь нууц биш юм. Иймд бид та бүхэндээ аливаа зүйлсийг хялбарчлах, таны мэдлэгт хувь нэмэр оруулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Бидний буруу хийдэг зүйлс

1 Цэнэглэгч худалдаж авах

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэж өгч байдаг утасны цэнэглэгч чанар сайтай байх нь чухал байдаг билээ. Чанар муутай цэнэглэгч утсанд хангалттай цэнэг өгөхгүйгээс гадна баттерей болон утсыг гэмтээх аюултай байдаг байна. Тиймээс утасны цэнэглэгч авах шаардлага гарах үед онлайнаар захиалж авахаас илүүтэй өөрийн биеэр дэлгүүр дээр очиж, шалгаж авч байхыг танд зөвлөе. Учир нь онлайнаар захиалан авч байгаа нөхцөлд ихэнх цэнэглэг чанаргүй, хулхи байдаг болох нь батлагджээ.

Цэнэглэгч худалдаж авах

2 Зөөврийн компьютер ашиглах

Өнөөдөр бид өдөр тутмын амьдралдаа зөөврийн компьютрийг өргөнөөр ашиглах болсон. Гэвч ямар нөхцөлд, хэрхэн хэрэглэх эсэхээ төдийлөн сайн мэддэггүй бололтой. Дийлэнх хүмүүс зөөврийн компьютроо зөөлхөн, даавуун материалтай зүйл дээр тавьж, хэрэглэж байгаа харагддаг. Гэвч энэ нь буруу юмсанж. Учир нь зөөлөн, даавуун материалтай зүйл дээр зөөврийн компьютроо тависнаар амархан халж, улмаар гэмтэл учрахад хүрдэг байна. Түүгээр зогсохгүй халах үед хүний биед мэдрэгдэх халуун эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Тиймээс зөөврийн компьютроо аль болох хатуу зүйл дээр тавьж, хэрэглэж хэвшээрэй.

Зөөврийн компьютер ашиглах

3 Утсаа цэнэглэх

Хүмүүсийн хувьд тэр бүр мэддэггүй нэг зүйл байдаг нь утсаа "USB" оролт ашиглан зөөврийн болон суурин компьютерт цэнэглэх явдал юм. Энэ үед утас цэнэглэгдэж байгаа мэт боловч тогонд залгаж, цэнэглэхээс хэд дахин бага цэнэг авдаг байна. Магадгүй таны утасны дэлгэцэн дээр "FULL CHARGED" гэж гарч ирэхээс гадна 100% цэнэг авсан гэж харагдах хэдий ч, баттерей нь хангалттай цэнэг аваагүй байдаг аж. Тэгээд ч энэ аргаар утсаа цэнэглээд байвал төрөл бүрийн вирус "USB" оролтоор дамжин утас руу тань орох бөгөөд түүнчлэн утасны эд ангиудыг гэмтээдэг байна.

Утсаа цэнэглэх

4 Компьютрийн дэлгэцийг зөв тохируулах

Компьютрийн дэлгэцийг ямар ч нөхцөлд нарны хурц туаяны өөдөөс харуулан тавьж болохгүй бөгөөд хэрвээ ингэж тавьбал компьютрийн дэлгэцнээс гарч буй хурц туяа, нарны гэрэлтэй нийлж, хүний харааг муутгадаг байна. Тэгэхээр хөшгөө хаах юм уу, эсвэл өөр газар тавих зэргээр компьютрийн дэлгэцийг нарны хурц гэрлээс хол байлгаарай.

Компьютрийн дэлгэцийг зөв тохируулах

5 Аянга цахилгаанаас сэргийлэх

Бидний эцэг, эх бага байхын л "Цахилгаан цахиж байна. Утас, зурагтаа унтраагаарай" гэж хэлдэг байсан шүү дээ. Энэ нь үнэхээр үнэний ортой бөгөөд аянга, цахилгаан цахиж байх үед техник, технологитой болгоомжтой харицахгүй бол аюултай нөхцөл байдал үүсэхэд хүрдэг аж. Жишээлбэл та доорх зурган дээрх шиг аянга цахиж буй чиг рүү компьютер болон зурагтын дэлгэцийг харуулж тавьсан бол магадгүй амь насаа ч алдаж болох бөгөөд хурц туяа цахилгааныг өөртөө татдаг болохыг эрдэмтэд нотлосон байна. Тиймээс цахилгаан цахих үед төхөөрөмжүүдээ унтрааж байхыг таниас хүсье.

Аянга цахилгаанаас сэргийлэх

6 Цүнхэндээ утсаа хийх

Эмэгтэйчүүд маань гадуур ажилтай явах үедээ ихэнх тохиолдолд гар утсаа цүнхэндээ хийх шаардлага гардаг шүү дээ. Гэвч тэдний дийлэнх нь гар утсаа юу ч бодож саналгүй, бусад зүйлсийн хамт цүнх рүүгээ чулуудаж орхидог. Ингэснээр утасны дэлгэц амархан гэмтэхэд хүрдэг байна. Тэгээд ч та сайн ажиглаж харвал таны цүнхний хаа нэгтэй гар утсаа хийх зориулалттай хэсэг байх бөгөөд тэр хэсэгт гар утсаа хийж хэвшээрэй. Мэдээж хэрэг таны утасны дэлгэц хамгаалалттай байх хэрэгтэй бөгөөд мөн утсаа гаднах гэрт нь хийж, аливаа эрсдлээс хамгаалаарай.

Цүнхэндээ утсаа хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()