Ээ дээ, энэ Япончууд уу?

2015-12-27, 19:00
15,269
Япон улс нь этгээд хачирхалтай үйлдлүүдээрээ алдартай улс билээ. Яаж ийм зүйл санаанаас нь гардаг байнаа гэлтэй зүйлүүдийг бүтээж, хэрэгжүүлж чаддаг тэрхүү ард түмний сэдсэн, сонирхолтой бүтээлүүдийг танилцуулж байна.
Ээ дээ, энэ Япончууд уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Ухаалаг чихэвч
Таны чихэнд эмэгтэй хүний ялдам дуу сонсогдож, ярилцах түүнчлэн тэврэх мэдрэмжийг өгдөг тус бүтээлийг ганц бие эрчүүдэд зориулан бүтээжээ.



2. Үнсэлцэх төхөөрөмж
Ганц бие эрчүүдэд дутагддаг зүйлүүдийн нэг нь яалтачгүй үнсэлт билээ. Тэгвэл тэрхүү үнсэлтийг бүрэн орлуулж чадахгүй ч, нэмэр болох үнсэлтийн төхөөрөмж Японд байдаг гэнэ.



3. Хөл дэрлэх
Та ажлаасаа ядарч ирээд, хайртай бүсгүйнхээ хөлийг дэрлээд унтахыг хүсдэг үү? Хэрвээ тийм бол тус дэр таньд таалагдах нь лавтай. Банзалын өнгөний хувьд олон сонголттой байдаг гэнэ.



4. Тэврэлддэг сандал
Үнэхээр сайхан биш гэж үү? Ийм сандал манайд ороод ирвэл авах хүн олон байхдаа.



5. Гаран дэр
Ганцаараа унтаж чаддаггүй, ганц бие бүсгүйчүүдэд хэрэгтэй эд байна даа.



6. Дэртэй утас
Утсаар удаан ярьхад, гар хөшөөд төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл хэвтэж байхдаа утсаа дэрлэнгээ хэн нэгэнтэй ярьвал илүү эвтэйхэн байх болно.



7. Болзоонд явдаг төхөөрөмж
Болзоонд хамт явах хүнгүй үед энэ төхөөрөмж яг л болзож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Та тус төхөөрөмжөөс хүссэн бүсгүйгээ сонгоод, түүнтэйгээ болзож, харилцаж болдог банйа. Энэ бүтээл нэлээд алдартай бөгөөд утасны аппликейшн хүртэл байдаг ажээ.



8. Өмссөн дотуур хувцас худалдаж авах
Бүсгүйчүүдийн угаагаагүй, хэрэглэсэн дотоож зардаг машинаас эрчүүд тасардаггүй гэнэ шүү.



9. Гартай утасны гэр
Утсаар ярихдаа хэн нэгний гараас барьж байгаа мэт мэдрэмжийг авах нь ээ.



10. Робот эмэгтэй
Ганцаараа амьдардаг, эсвэл ганц бие хүмүүсийн дотны анд нь энэхүү робот эмэгтэй байдаг байна. Царай бие зэргийг нь үйлчлүүлэгч хүссэнээрээ хийлгэж болдог байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()