“Fulltime” 40км/ц хүрээд салдаг уу?

Сүүлийн үед "Fulltime" (ред. жолооч нар AWD - Бүх дугуйн хөтлөгч системийг fulltime гэж буруу нэрлээд байгаа) буюу 4 дугуйн хөтлөгчтэй "Crossover" болон "Sedan" зэрэг автомашин унадаг жолооч нараас нэг төрлийн асуулт ихээр ирэх боллоо. Жолооч нарт хэрэгтэй уг асуулт нь "40 км/ц хүрээд Fulltime салдаг уу?" мөн "Хэрвээ салдаггүй бол хойш явсан кардан голыг салгаж бензин хэмнэж болох уу? гэх асуултууд юм. Тэгвэл бид та бүхэндээ мэргэжлийн хэллэгээр бус энгийн, ойлгогдохоор тайлбарлаж, оновчтой хариулт өгөхийг хүслээ.

“Fulltime” 40км/ц хүрээд салдаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх дугуйн хөтлөгч систем

Юуны түрүүнд энэхүү системийн талаарх үндсэн ойлголтыг өгье. Тус систем нь туулах чадварыг сайжруулж өгөх зорилготой бүтээгдсэн систем юм. Замын нөхцөл байдал болон хүч авах, хурд саах зэргээс хамаарч 4 дугуйнд очих хүчийг компьютерийн туслалцаатай удирддаг.

Дээр хэлсэнчлэн Full time 4wd нь зөвхөн жийп машинд байдаг. Жишээлбэл бидний сайн мэдэх Ланд Круйзер цувралууд бүгд энэ системтэй. Харин бүх дугуйн хөтлөгч систем (цаашид AWD гэж бичье) нь дээрх системээс нэг зүйл ондоо. Тэр нь хурдны хайрцгийн бууруулсан дамжлага буюу хүндрүүлсэн араа гэж байдаггүй. Тэгэхээр системийн гол ялгааг мэдээд авлаа. Одоо дараагийн асуудалд анхаарлаа хандуулъя.

Бүх дугуйн хөтлөгч систем

2 40 км/ц хүрээд салдаг уу?

AWD систем нь дотроо 2 төрөлтэй.

  • Эхнийх нь Full AWD буюу салдаггүй 4 дугуйгаар хөтөлдөг
  • Auto AWD буюу салдаг 4 дугуйн хөтлөгчтэй.

Эндээс юу харагдах вэ гэхээр хэрвээ таны машин салдаггүй 4 дугуйн системтэй бол 40 км/ц хурданд салахгүй. Хэрвээ салдаг 4 дугуйн хөтлөгчтэй бол зөвхөн урд дугуй хий эргэсэн нөхцөлд л хойд дугуйнд хөдөлгүүрийн хүч ирэхээр зохиогдсон байдаг буюу энгийн үед зөвхөн урд 2 дугуй л маажиж явдаг.

40 км/ц хүрээд салдаг уу?

Бидний сайн мэдэх 4 дугуйгаар хөтөлдөг Land цуврал, Lexus, Kluger, RAV4, RX, Crown, IST, Forester гэх мэт ихэнх загварууд эхний төрөлд хамаардаг. Тэгэхээр огт салдаггүй гэсэн үг юм. Харин нэг л зүйл бий. Тэд хурд авах, эргэх, хий эргэх үед урд хойд тэнхлэгт очих хүчийг 30:70 40:60 50:50 60:40 гэх мэтээр л хуваарилдаг. Тиймээс цуу ярианд итгүүзэй. Огт салахгүй, зөвхөн тэнхлэгт очих хүчний хуваарилалт л өөрчлөгддөг.

3 Кардан голыг салгаж авч болох уу?

Дээрх машинтай жолооч нарт бензин идэлт нөлөөлдөг. Арга ч үгүй юм. Адилхан мөртлөө 2 дугуйн хөтлөгчтэй хувилбар нь 1-2 литр бага идээд байхаар хэнд ч кардан голыг салгаж авах бодол орж ирнэ. Тэгвэл доорх нөлөөлөл гарч ирдэг. Үүнд:

  • Машин хүчгүй болно
  • Аюулгүй байдал суларна

Заа яагаад? гэж асуух нь тодорхой. Эхний тохиолдолд хойд тэнхлэг рүү дээр дурдсан 40% хүчээ илгээдэг байсан дамжуулагч болох карданыг салгаад авахаар урд тэнхлэг рүү нөхөж олгохгүй. Кропноос гарах 100% хүчний 60%-ийг л урд дугуй ашиглаж үлдсэн 40% шууд утаа мэт замхарна. Тэгэхээр хүчгүй болох нь тодорхой. Компьютер болон дифференциал үүнийг тооцоолохоор хийгдээгүй учраас асуудал үүснэ.

Кардан голыг салгаж авч болох уу?

Жишээлбэл: 60% хүчээр 1 тонн машиныг чирч явна гэдэг 100% хүчээр чирснээс илүү их хүч шаардах учраас жолооч хаазаа нэмнэ, машин хий орилно. Ингэх тоолонд бензин зарцуулалт хэвийн бус болно. Нэг үгээр хэлбэл хэмнэлт огт гарахгүй.

Дараагийн тохиолдолд компьютер бүх мэдээллийг боловсруулж түүний дагуу аюулгүйн систем, хүчний хуваарилалт хийгдэж байдаг. Тэгсэн хойд дугуйнаас мэдээлэл ирэхгүй үед яах вэ? шарваж байгаа үед энгийн байна л гэж тооцоолоод аюулгүйн системүүд ажиллахгүй. Систем дэмжлэг үзүүлэхгүй учраас осолд орох бүрэн боломжтой болдог.

Та гарч болох хүндрэл, эрсдэлийг танилцууллаа. Та бүхэн тунгаан бодож зөв шийдийг анхнаасаа гаргаарай. 500 мл хэмнэлтийн төлөө эрсдэлд өөрийгөө бүү оруулаарай. ЭНД дарж TOYOTA хөтлөгч системийн талаар уншиж судлах боломжтой.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()