1
Кай (Kaia) болон Пресли Гербер (Presley Gerber)
Нэгэн үе дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байсан загвар өмсөгч Синди Кроуфорд (Cindy Crawford) нь загварын ертөнцөд дөнгөж 14 настайдаа хөл тавьж байсан бөгөөд бүжиглэх, кинонд дүр бүтээх сонирхолтой гэдгээр нь хүмүүс хэдий нь түүнийг таних болсон билээ. Харин түүний нөхөр болох Рэнди Гербер (Rande Gerber) нь дэлхийн алдарт 'Vogue" сэтгүүлд гэрэл зурагчнаар ажилладаг юм байна. Тэдний хүүхдүүд өнөөдөр том залуучууд болсон бөгөөд охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөх хүсэлтэй байгаа бол хүү нь кинор урлагт хүч үзэхээр бэлдэж байгаа гэнэ.
2
Рафферти (Rafferty) болон Айрис Лоу (Iris Low)
Жүжигчин Жюди Лоу (Jude Law) болон Сэди Фрост (Sadie Frost) нар өдгөө 2 хүүхэдтэй бөгөөд тэд хэдийн нь том залуучууд болцгоожээ. Рафферти 18 настай бол Айрис 15 настай бөгөөд тэд хоёул загвар өмсөгчөөр сурч байгаа юм байна. Ирээдүйн загварын ертөнцөд цахиур хагалах шинэ дүр төрхүүд хэмээн тэднийг нэрлээд байгаа юм.
3
Фрэнцис Бин Кобэйн (Francis Bean Cobain)
1990-ээд оны дуу хөгжмийн салбарт цахиур хагалж байсан хөгжимчид болох Курт Кобэйн (Kurt Cobain) болон Кортни Лав (Courtney Love) нар нь тухайн үед хамгийн хүчирхэг, хоорондоо гайхалтай тохирсон хосуудын нэг хэмээн нэрлэгдэж байсан билээ. Тэд Фрэнцис Бин Кобэйн гэх ганц охинтой байсан бөгөөд өнөөдөр тэрээр хэдийн 24 настай том бүсгүй болжээ. Уран зураг сонирхдог түүний хувьд 2013 онд өөрийнхөө хамгийн анхны үзэсгэлэнг гаргаж байснаас гадна хэд хэдэн залуучуудтай нэр холбогдож, бүр гэр бүл зохиож байсан хэдий ч, амжилтгүй болж байсан байна. Сонирхуулж хэлэхэд түүний эцэг болох Курт Кобэйн нь 1994 онд охиноо балчир байхад таалал төгсөж байсан юмсанж.
4
Лоурд Мариа Сиккон Леон (Lourdes Maria Ciccone Leon)
Нэрт дуучин Мадонна (Madonna)-г мэдэхгүй хүн гэж энэ хорвоо дээр тун цөөхөн биз ээ. Тэрээр нэг хэсэг жүжигчин Карлос Леон (Carlos Leon)-той янаг амрагийн харилцаатай болж, удалгүй гэр бүлээ батлуулж байсан бөгөөд тэд охинтой болсон нь өнөөдөр 19 нас хүрсэн Лоурд Мариа гэх охин юмсанж. Ээжийгээ дуурайсан өөртөө итгэлтэй тэрээр дөнгөж 14 настайгаасаа эхлэн дизайнерын чиглэлээр сурч эхэлсэн бөгөөд "Material Girl" хэмээх өөрийн нэрийн брэнд хувцасны дэлгүүрийг ажиллуулдаг юм байна. Сонирхуулж хэлэхэд Лоурд Мариа бага байхдаа ээждээ жүжигчин болох хүсэлтэйгээ хэлж байсан хэдий ч, хариуд нь үгүй гэдэг хариулт авч байжээ.
5
Лили-Рөүз Мелоди Депп (Lily-Rose Melody Depp)
Дөнгөж 16 настайдаа дэлхийн алдарт "Chanel" брэндийн нүүр царай болсон түүнийг алдартай жүжигчин Жонни Депп (Johnny Depp)-ийн охин гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Жүжигчин залуу маань цагийн сайханд дуучин Ванесса Парадис (Vanessa Paradis)-тай янаг амрагийн харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас дэлхийн шилдэг брэндийн ирээдүйн нүүр царай төрөх юм гэж хэн санах билээ. Лили Депп жүжиглэх авъяастай нэгэн бөгөөд эцгийнхээ мэргэжлийг өвлөн авах хүсэлтэй байгаа юмсанж. Тэр ч үүднээсээ "Planetarium" гэх кинонд жүжигчин Натали Портмэн (Natalie Portman)-ийн хамт тоглоод амжсан юм.
6
Айланд Бэлдвин (Ireland Baldwin)
Кино урлагийн салбарын томоохон төлөөллүүдийн нэг болох жүжигчин Алек Бэлдвин (Alec Baldwin) болон Ким Бэсингер (Kim Basinger) нар 2002 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд тэд Айланд Бэлдвин гэх үзэсгэлэнтэй охинтой ажээ. Өдгөө 20 настай Айланд Бэлдвин жил ирэх тусам олонд танигдаж эхлээд байгаа бөгөөд өөрийн гэсэн хэд хэдэн дуунууд дээр ажиллаж байгаагаас гадна эцэг, эхийнхээ шийрийг хатаахаар мундаг жүжигчин болох гараагаа тавиад байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед нэлээдгүй олон компани, байгууллагууд реклам, сурталчилгаандаа түүнийг тоглуулах болсон байна.
7
Пэтрик (Patrick) болон Кэтрин Шварценеггер (Katherine Schwarzenegger)
Нэгэн үе дэлхий олон сая хүмүүст фитнессийн спортыг алдаршуулж, хүний биеийн гоо сайхныг сурталчилж явсан нэрт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)-ийг Мариа Шрайвер (Maria Shriver) гэх сэтгүүлч эхнэртэй гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Харин тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдрахдаа хоёр сайхан хүүхдийн эцэг, эх болсон юм. Тэдний хүүг Пэтрик гэдэг бөгөөд өдөө 22 настай залуу хувцасны дизайнер чиглэлээр сурахаас гадна шаггүй загвар өмсөгч, жүжигчин юмсанж. Харин түүний дүү болох Кэтрин нь харьцангуй даруу төлөв нэгэн бөгөөд бусдын хүүхэд шиг эгэл жирийн амьдралаар амьдрахыг илүүд үзэж, блог хөтлөж, ном унших дуртай гэнэ.
8
Брууклин (Brooklyn) болон Ромео Бекхэм (Romeo Beckham)
Английн шигшээ баг болон дэлхийн алдарт Манчестер Юнайтед болон Реал Мадрид клубуудэд тоглож явсан Дэвид Бекхэмийг мэдэхгүй спортын фанат байхгүй гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байна. Түүний эхнэр болох Викториа Бекхэм (Victoria Beckham)-ийг ч гэсэн хүмүүс андахгүй сайн мэдэх биз ээ. Тэд өдгөө Брууклин болон Ромео гэх хоёр хүүтэй бөгөөд тэднээс Брууклин аавынхаа шийрийг хатаасан мундаг хөл бөмбөгчин болно хэмээн олон хүн үзэж байгаа ажээ.
9
Уиллоу (Willow) болон Жэйден Смит (Jaden Smith)
Нэрт жүжигчин Уилл Смит (Will Smith)-ийн хүүхдүүд болох Уиллоу болон Жэйден нарыг хүмүүс хэдийн мэддэг болсон билээ. Учир нь тэд эцэг эхийнхээ авъяасыг өвлөж авсан гайхалтай мундаг жүжигчид юм. Та бүхэн сайн санаж байгаа бол Жэйден аавтайгаа цуг "After Earth" гэх кинонд гол дүрийг бүтээж байсан билээ. Түүний хувьд 17 настай бөгөөд харин дүү нь 15 настай юм байна.
10
Софиа (Sofia), Систин (Sistine) болон Скарлет Сталлоне (Scarlet Stallone)
Ихэвчлэн чанга эрийн дүрийг гайхалтай бүтээсээр ирсэн нэрт жүжигчин Сталлоне болон түүний эхнэр Женнифер Флэвин (Jennifer Flavin) нар өдгөө цэцэгс шиг 3 сайхан охинтой бөгөөд тэд бүгдээрээ загвар өмсөгчийн чиглэлээр сурч, ажилладаг гэнэ. Харин хамгийн том охин болох Софиа нь жүжигчний мэргэжлээр давхар суралцаж байгаа нь аавд нь маш их таалагдаж байгаа ажээ.
11
Кристофер Ван Варенберг (Kristopher Van Varenberg) болон Бианка Брий (Bianca Bree)
Нэр жүжигчдийн нэг Жон-Клод Ван Дамм (Jean-Claude Van Damme) болон бодибилдингийн спортын амьд домгуудын нэг Глэдис Португуэс (Gladys Portugues) нар нь цагтаа аз жаргалаар бялхан, сайхан амьдарцгааж байсан хэдий ч 1999 онд хоёр тийш болцгоож байжээ. Харин хосууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй бөгөөд тэдний хүү холимог спортын төрлөөр хичээллэх дуртай бол охин нь морин спортод дуртай гэнэ.
12
Принц Майкл (Prince Michael) болон Парис-Майкл Кэтрин Жэксон
Попын хаан Майкл Жексон (Michael Jackson)-ийн хувьд сувилагч бүсгүйтэй хайр дурлалын харицаатай байсан бөгөөд тэд хоёр хүүхдийн эцэг, эх байсан юм. Харин тэдгээр хүүхдүүдийг нэг бол Жексон өргөж авсан, эсвэл сувилагч бүсгүйн дагавар хүүхдүүд байсан гэх яриа байдаг аж. 18 настай Парис фото моделиор ажилладаг бол Принцийн хувьд кино найруулагч болон жүжигчний мэргэжлээр ажиллаж эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Сонирхуулж хэлэхэд хүмүүс попын хааны "DNA"-тэй яг таг тохирсон Брэндон Ховард (Brandon Howard) гэх хүү байдаг тухай ярьдаг бөгөөд тэрээр эцгийгээ дуурайсан мундаг уран бүтээлч юмсанж. Гаднах харагдах байдлаасаа ч тэр Майклыг хуулсан мэт дуурайсан нь харагдана.
13
Гэбриел Кэйн (Gabriel Kane)
Жүжигчин Дэниел Дэй Льюис (Daniel Day Lewis) болон Изабелль Адяани (Isabelle Adjani) нарын хүүхэд болох Гэбриел Кэйн нь өдгөө 20 настай бөгөөд загвар өмсөгч юмсанж. Сүүлийн үед өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр нэрлэгдэж байгаа түүнийг удахгүй загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирнэ хэмээн цөөнгүй хүмүүс үзэж байгаа ажээ.